ЭмГоо сайханЭэж ба хүүхэдЖор илгээхШинэЭМДаатгалаар авахЗахиалга хянах
MN

Мөнгөжүүлсэн тос 1%-50гр

18,000

Гишүүнчлэлийн үнэ :

Basic

-5%-900

Үнэ
17,100
Gold

-6%-1,080

Үнэ
16,920
Platinium

-8%-1,440

Үнэ
16,560

Тоо ширхэг :

Номин Седар (5ш)Байршил харах
Монос Сансар колонк (5ш)Байршил харах
Монос УБ таун (5ш)Байршил харах
Монос Өнөр плаза (5ш)Байршил харах
Хоумланд (5ш)Байршил харах
Монос Зайсан цацралт (6ш)Байршил харах
Скай ресиденс-3 (4ш)Байршил харах
Хоног (5ш)Байршил харах

Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй

Тосыг хэрэглэхийн өмнө арьсны түлэнхийн үхэжсэн хэсгийг цэвэрлэнэ. Арьсны гэмтлийн байдлаас шалтгаалж хоногт 1-2 удаа /өглөө, орой/ 2-4 мм-ын зузаантай түрхэнэ. Эмчилгээний үргэлжлэх хугацаа 10-14 хоног. Шарханд боолт тавьсан тохиолдолд боолтыг өдөр бүр солих шаардлагатай. Боолтыг солих бүрт ариутгагч уусмалаар шүүдэс болон арьсны үхжсэн хэсгийг цэвэрлэнэ. Тосыг түрхэхэд ямар нэгэн өвдөлт байхгүй, хувцас цагаан хэрэглэлд толбо үүсэхгүй.

Мөнгөний сульфадиазин нь арьсны халдварын эмчилгээнд болон халдвараас сэргийлэх зорилгоор хэсэг газрын хими эмчилгээний хэрэглэдэг бэлдмэл. Мөнгөжүүлсэн тосыг арьсны гадаргууд түрхэхэд мөнгөний сульфадиазин задарч удаан хугацаагаар тасралтгүйгээр мөнгөний ион, сульфадиазин чөлөөлөгдөж бактерийн эсийн өсөлт үржилтийг саатуулна. Мөнгөжүүлсэн тос нь бактерийн эсрэг өргөн хүрээний үйлдэлтэй бөгөөд түлэгдэлт болон арьсны шархлаанд халдвар үүсгэгч бүх төрлийн бичил биетэнд нөлөөлж бактерыг устгах чадвартай. Мөнгөжүүлсэн тосыг II ба III зэргийн түлэгдэлт, халдварлагдсан түлэгдэлтийн шархыг эмчилнэ.

1г мөнгөжүүлсэн тосонд 10 мг мөнгөний сульфадиазин агуулна. Туслах бодисууд цетилийн спирт, глицерол моностеарат, шингэн парафин, пропиленгликоль, полисорбат 60, полисорбат 80.

Ховор тохиолдолд хэсэг газарт арьс хорсох, загатнах, улайх, арьсны нөсөөжил өөрчлөгдөлт ажиглагдаж болно. Сульфонамидын бэлдмэл болон мөнгөжүүлсэн тосны найрлага дахь бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг хүмүүс. Сульфонамидын бэлдмэлийн эмчилгээний үед цусан дахь билирубины хэмжээ нэмэгдэх эрсдэлтэй учир жирэмсний сүүлийн 3 сар, дутуу төрсөн ба 2 сар хүртэлх  насны хүүхдэд хэрэглэхийг тус тус хориглоно.

Асуулт хариулт

Хэрэглэгч2025-02-18 06:20:35

хүүхэд 2-р зэргийн түлэнхийн шарханд эмнэлгээр уг тосоор боолт хийлгэж байгаа юмаа. загатнаад байна гээд байгаа тул тосыг өөрчлөх шаардлагатай юу?

Их эмч2025-02-18 06:46:46

Сайн байна уу. https://emonos.mn/product/37191

Хэрэглэгч2025-01-09 22:07:20

Түлэгдээд цэврүүтсэн хэр ихийг түрхэх вэ нэлээн ихээр тавиад бооцон хэр хүчтэй вэ гаж нөлөө байгаа юу

Их эмч2025-01-09 22:24:23

Сайн байна уу. хоногт 1-2удаа 2-4мм зузаантай түрхээрэй.

Хэрэглэгч2024-12-07 22:51:46

цэврүүтсэн бол түрхэж болох уу

Их эмч2024-12-07 23:13:55

Сайн байна уу. https://emonos.mn/product/37191

Хэрэглэгч2024-12-07 22:49:02

цэврүүтсэн бол түрхэж болох уу

Их эмч2024-12-07 23:14:09

Сайн байна уу. хариулсан

Хэрэглэгч2024-11-26 13:38:38

Тосоо түрхээд дээрээс нь хуруу лент наачиж болох юм уу сувилагч болно гэж байсий зүгээр юм уу

Их эмч2024-11-26 13:42:46

Сайн байна уу. болноо

Хэрэглэгч2024-11-20 21:39:53

Сорви үлдээх үү?

Их эмч2024-11-20 21:42:21

Сайн байна уу. https://emonos.mn/product/37191

Хэрэглэгч2024-11-20 00:19:33

Ууранд түлэгдсэн нүүрний арьсанд түрхэж болох уу? сорви үлдэх үү?

Их эмч2024-11-20 00:48:39

Сайн байна уу. Болно

Хэрэглэгч2024-11-14 00:24:07

эмзэг эрхтэнд түрхэж болох уу шалбархай үүссэн

Их эмч2024-11-14 00:26:06

Сайн байна уу. https://emonos.mn/product/37191

Хэрэглэгч2024-08-09 18:51:29

Зовхины шарханд болохуу

Их эмч2024-08-09 18:59:37

Сайн байна уу. II, III-р зэргийн түлэгдэлт болон халдварлагдсан түлэгдэлтийн шарх эмчилнэ.

Хэрэглэгч2024-06-26 10:54:04

Хүүхдийн алганы арьс нэлээн гүнзгий хуууларч шалбарсан түрхэж болохуу

Их эмч2024-06-26 13:28:52

Сайн байна уу. Болно

Хэрэглэгч2024-06-15 20:51:26

Түрхэхийн өснө шархыг юугаар яаж цэвэрлэвэл зөв байдаг вэ?

Их эмч2024-06-15 22:11:14

Сайн байна уу. тамедины уусмалаар цэвэрлээрэй

Хэрэглэгч2024-04-25 13:13:50

zahialga hiih dugaar hed bilee

Их эмч2024-04-25 14:46:32

Сайн байна уу. 18001883-1-р шугамаар холбогдоно

Хэрэглэгч2024-04-03 21:53:21

Тосоо хэдэн цаг байлгаж байгаад дахин түрхэх вэ?

Их эмч2024-04-03 21:55:01

Сайн байна уу. Өглөө болон оройдоо

Хэрэглэгч2024-04-03 19:50:40

Сн бну шалбархайд түрхэж болох у

Их эмч2024-04-03 20:58:07

Сайн байна уу. Ил шархан дээр хэрэглэж болно

Хэрэглэгч2024-04-03 19:45:52

тосоо дахин түрхэхдээ цэвэрлэхгүй байсан ч болох уу

Их эмч2024-04-03 20:58:57

Сайн байна уу. цэвэрлээд түрхэнэ

Хэрэглэгч2024-04-02 15:23:32

Арьс нь байхгүй болод алгын чинээ газар түлээд түрхэж бга юм аа түрхэх тусан идээлэд бхын яаж түрхэх вэ

Их эмч2024-04-02 16:44:24

Сайн байна уу. халдварын шалтгаантай хүндрэл үүсэх эрсдэлтэй тул та нарийн мэргэжлийн эмчид хандана уу баярлалаа

Хэрэглэгч2024-03-17 16:12:01

цэвэрлэх болгондоо буюу өдөрт 2с дээш түрхэж болох уу?

Их эмч2024-03-17 18:51:50

Сайн байна уу. болно

Хэрэглэгч2024-03-17 03:57:29

сайн байна уу? хүүхдийн түлэгдэлтэд энэ тос түрхэж байгаа, сорви арилгах уу эсвэл шарх нь эдгэсний дараа давхар соривны тос түрхэх шаардлагатай юу?

Их эмч2024-03-17 08:09:22

Сайн байна уу. Шархны эдгэрэлтийг дэмжинэ. Соривны тосыг дараа нь тусдаа түрхвэл илүү үр дүн гарна.

Хэрэглэгч2024-02-06 22:35:30

Хүүхдийн харшилд түрхэж болохууу

Их эмч2024-02-07 01:26:48

Сайн байна уу. болохгүй

Хэрэглэгч2023-11-17 00:10:38

Цэврүүтэй бхад түрхэж болхуу

Их эмч2023-11-17 02:00:52

Сайн байна уу. Түлэнхйин 2 ба 3-р зэргийн цэврүү бол цэвэрлэн түрхэх хэрэгтэй.

Хэрэглэгч2023-10-28 23:42:32

Салхин цэцгийн сорвинд түрхэвэл хэр вэ?

Их эмч2023-10-28 23:55:12

Сайн байна уу. Мөнгөний сульфадиазин нь арьсны халдварын эмчилгээнд болон халдвараас сэргийлэх зорилгоор хэсэг газрын хими эмчилгээний хэрэглэдэг бэлдмэл. Мөнгөжүүлсэн тосыг арьсны гадаргууд түрхэхэд мөнгөний сульфадиазин задарч удаан хугацаагаар тасралтгүйгээр мөнгөний ион, сульфадиазин чөлөөлөгдөж бактерийн эсийн өсөлт үржилтийг саатуулна. Мөнгөжүүлсэн тос нь бактерийн эсрэг өргөн хүрээний үйлдэлтэй бөгөөд түлэгдэлт болон арьсны шархлаанд халдвар үүсгэгч бүх төрлийн бичил биетэнд нөлөөлж бактерыг устгах чадвартай. Мөнгөжүүлсэн тосыг II ба III зэргийн түлэгдэлт, халдварлагдсан түлэгдэлтийн шархыг эмчилнэ.

Хэрэглэгч2023-10-21 15:07:03

Хүүхэд толгойгоо цохиулаад бэртээд духны хажуу талдаа хавджихсан энийг түрхэж болох уу хавдрыг яаж буулгах уу

Их эмч2023-10-21 15:08:40

Сайн байна уу. Мөнгөний сульфадиазин нь бактерийн эсрэг өргөн хүрээний үйлдэлтэй. Олон төрлийн грам сөрөг болон эерэг бактерийн эсрэг үйлдэлтэй бөгөөд мөн мөөгөнцөрийн эсрэг нөлөөлнө. Мөнгөний Сульфадиазины крем нь хэсэг газарт хэрэглэх бактерийн эсрэг үйлдэлтэй бэлдмэл бөгөөд түүнийг хоёр болон гуравдугаар зэргийн түлэгдэлттэй өвчтөнд шархыг халдварлахаас урьдчилан сэргийлэх зорилгоор болон эмчилгээнд нэмэлт болгон хэрэглэдэг.

Хэрэглэгч2023-09-04 20:01:50

дахин түрхэхдээ түлэгдсэн газраа цэвэрлэх үү?

Их эмч2023-09-04 20:35:05

Сайн байна уу. цэвэрлээп ариутгаад түрхүүл зүгээрээ

Хэрэглэгч2023-07-31 10:21:46

Наранд нурууны арьс түлэгдсэн цэврүү үсэрч хуурсан, арьс улайж хуурайшин таталдан хорсоно ямар тос хэрэгожх вэ

Их эмч2023-07-31 10:22:53

Сайн байна уу. Та чийгшүүлэх нөхөн төлжүүлэх тос түрхээрэй