Септидин 1%-20мл хоолойн шүршлэг
4,000₮
Гишүүнчлэлийн үнэ :
-5%-200₮
-6%-240₮
-8%-320₮
Тоо ширхэг :
Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй
Бэлдмэлийг хэрэглэхийн өмнө шүршигч доторх агаарыг бүрэн арилж, хамгаалалтын лацыг тайлагдтал 2-3 удаа хий шүршинэ. Шүрших үед савыг эгц босоо байдлаар барьж, шүршигчийн хошууг амны хөндий болон залгиурын салст бүрхүүлийн хэсэгт чиглүүлэн өдөрт 2-4 удаа 1 шүршилтээр, шаардлагатай тохиолдолд 4 цаг тутамд шүршиж хэрэглэнэ. Савыг доош харуулсан байдалтай хэрэглэхгүй. Ангина, гүйлсэн булчирхайн үрэвсэлийг эмчлэхдээ шүршигчийг амны хөндий рүү 2-3 см гүн оруулан амаа хааж, амьсгаагаа дараад долоовор хуруугаар шүршигчийг дарж баруун зүүн тал руу тус бүр 1 удаа шүршинэ. Шүдний тулгуур эд, буйлны үрэвслийг эмчлэхэд шүршигчийн хошууг үрэвсэлд өртсөн хэсэгт чиглүүлэн 1-3 удаа буюу үрэвссэн хэсэг бүрэн чийгштэл шаардлагатай тоогоор шүршинэ. Эмчилгээний үргэлжлэх хугацааг эмчлэгч эм тогтоох ба өвчний шинж чанар, хүндрэлээс шалтгаалж өөр өөр байна.
Амны хөндий болон залгиурын (хоолойн) халдварт ба үрэвсэлт өвчнүүд, хурц болон архаг гүйлсэн булчирхайн үрэвсэл, буйлны үрэвсэл, шүдний тулгуур эдийн үрэвсэл, хомхой, хамар залгиурын нян болон вирусыг устгах, шүд өвдөх, шүд авах, шүдний эмчилгээ, эрүү нүүрний мэс заслын дараах халдвараас хамгаалах, эмчилгээний үр дүнг сайжруулах, амьсгалын замын халдвараас сэргийлэх, нянгийн болон вирусын гаралтай ханиад томуугаас сэргийлэх, парадонтоз, хамрын салстын үрэвсэл, амны үнэр дарах зорилгоор хэрэглэнэ.
1 мл уусмалд 10мг повидон йод буюу 1мг чөлөөт йод агуулна, туслах бодисууд: Натрийн сахаринат, ментол, полиэтиленгликоль, этанол, цэвэршүүлсэн ус
Эмийн идэвхт бодисын метаболит нь ихэсийг нэвтэрч, хөхний сүүгээр ялгарах тул хэрэглэхийг хориглоно. Харшлын урвал йодод харшилтай өвчтнүүдэд ховор тохиолдоно. Хэрвээ йодтой холбоотойгоор харшлын урвал илэрвэл эмчилгээг зогсооно. Хоолой, ам зайлах уусмалыг дараах тохиолдлуудад хэрэглэхийг хориглоно. Йод болон бэлдмэлийн бусад бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг хүмүүс, бамбай булчирхайн үйл ажиллагаа ихсэх (гипертриоз), бамбай булчирхайн аденом. Цацраг идэвхт иодын эмчилгээний үед болон түүний өмнө ба дараа (бүрэн эдгэртэл), хөхүүл үед хэрэглэх шаардлага гарвал хүүхдийг хөхөөр хооллохыг зогсоох эсэхийг эмчтэй заавал зөвлөнө үү, 6 сар хүртлэх насны хүүхэд хэрэглэхийг хориглоно. Бэлдмэлийн найрлаганд орсон бодисуудад хэт мэдрэг хүмүүст болон бамбай булчирхайн үйл ажиллагааны өөрчлөлттэй, бөөрний архаг дутагдалтай хүмүүст зөвхөн эмчийн зөвлөгөөний дагуу хэрэглэнэ. Бэлдмэлийг хэрэглэх явцад амьсгалж, залгиж болохгүй. Уусмалын өнгө өөрчлөгдөж өнгөгүй болсон бол хэрэглэж болохгүй. Нүдэнд оруулахаас зайлсхийх ба орсон тохиолдолд усаар зайлж угаана.
Асуулт хариулт
Хэрэглэгч2024-05-13 17:08:45
Энэ эмийг 1 нас 3 сартай хүүхдийн хоолойн улайтанд хэрэглэж болохуу
Их эмч2024-05-13 18:37:44
Сайн байна уу. Хэрэглэхгүй
Хэрэглэгч2023-09-19 08:39:38
1настай хүүхэд хэрэглэж болох уу
Их эмч2023-09-19 08:47:54
Сайн байна уу. хэрэглэхгүй
Хэрэглэгч2023-09-19 08:39:36
1настай хүүхэд хэрэглэж болох уу
Их эмч2023-09-19 08:48:02
Сайн байна уу. хэрэглэхгүй
Хэрэглэгч2023-05-26 13:05:30
Хөхүүл хүн хэрэглэж болдог юм болвуу эмч хоолой өвдөөд байна гэсэн бияиж өгсийн
Их эмч2023-05-27 00:59:07
Сайн байна уу. Хориглох заалт: Хоолой, ам зайлах уусмалыг дараах тохиолдлуудад хэрэглэхийг хориглоно. Йод болон бэлдмэлийн бусад бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг хүмүүс Бамбай булчирхайн үйл ажиллагаа ихсэх (гипертриоз) Бамбай булчирхайн аденом Цацраг идэвхт иодын эмчилгээний үед болон түүний өмнө ба дараа (бүрэн эдгэртэл) Жирэмсэн ба хөхүүл үе. Хөхүүл үед хэрэглэх шаардлага гарвал хүүхдийг хөхөөр хооллохыг зогсоох эсэхийг эмчтэй заавал зөвлөнө үү. 6 сар хүртлэх насны хүүхэд
Хэрэглэгч2023-05-26 13:04:02
Хөхүүл хүн хэрэглэж болдог юм болвуу
Их эмч2023-05-27 01:00:05
Сайн байна уу. Хориглох заалт: Хоолой, ам зайлах уусмалыг дараах тохиолдлуудад хэрэглэхийг хориглоно. Йод болон бэлдмэлийн бусад бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг хүмүүс Бамбай булчирхайн үйл ажиллагаа ихсэх (гипертриоз) Бамбай булчирхайн аденом Цацраг идэвхт иодын эмчилгээний үед болон түүний өмнө ба дараа (бүрэн эдгэртэл) Жирэмсэн ба хөхүүл үе. Хөхүүл үед хэрэглэх шаардлага гарвал хүүхдийг хөхөөр хооллохыг зогсоох эсэхийг эмчтэй заавал зөвлөнө үү. 6 сар хүртлэх насны хүүхэд
Хэрэглэгч2022-09-26 12:45:48
Септидин хэдэн наснаас дээш хэрэглэх вэ?
Их эмч2022-09-26 16:16:50
Сайн байна уу. Хориглох заалт: Хоолой, ам зайлах уусмалыг дараах тохиолдлуудад хэрэглэхийг хориглоно. - Иод болон бэлдмэлийн бусад бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг хүмүүс - Бамбай булчирхайн үйл ажиллагаа ихсэх (гипертириоз) - Бамбай булчирхайн аденом - Цацраг идэвхт иодын эмчилгээний үед болон түүний өмнө ба дараа (бүрэн эдгэртэл) - Жирэмсэн ба хөхүүл үе, бага насны хүүхдэд
Их эмч2022-09-26 16:16:48