

Вита-С 2г 100мл - уусмал бэлтгэх нунтаг эм
2,100₮
Гишүүнчлэлийн үнэ :

-5%-105₮

-6%-126₮

-8%-168₮
Тоо ширхэг :
Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй
Цэвэршүүлсэн эсвэл урьдчилан буцалгаж хөргөсөн 50 мл орчим усыг флаконтой эмэн дээр нэмнэ. Нунтгийг бүрэн уустал сайтар сэгсэрч уусгаад 100 мл хэмжээс хүртэл усаа нэмж сайтар холино. Насанд хүрэгсэд: 15 мл-ээр (хоолны халбага) өдөрт 3 удаа, 1-12 настай хүүхэд: 5 мл-ээр (цайны халбага) өдөрт 3 удаа хэрэглэнэ.
Чийг бам, гемофили, шүүдэст эмзэгшил, янз бүрийн цус алдалт, ханиад, халдварт өвчнүүд, дархлаа бууралтыг дагалдсан өвчнүүд, хордлого, цусны бүлэгнэлтийг бууруулдаг эмүүдийн тунг хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдлууд, элэгний өвчнүүд, цөсний хүүдийн үрэвсэл, атеросклероз, жирэмсний нефропати, аддисоны өвчин, удаан эдгэрэлтэй шарх, яршил, ясны бэртэл, шүд хорхойтох, ам гэмтэх зэрэгт хэрэглэнэ.
1 флакон нь 2 г аскорбины хүчил агуулна.
Аскорбины хүчилд хэт мэдрэг хүмүүс хэрэглэхийг хориглоно. Цусны бүлэгнэлт ихэссэн үед, чихрийн шижин өвчин болон бөөр чулуужих өвчтэй хүмүүс их тунгаар хэрэглэхээс зайлсхийнэ. Ходоодны шархлаатай болон цөсний хүүдийн үрэвсэлт өвчтэй хүмүүс болгоомжтой хэрэглэнэ. Тун хэтэрсэн тохиолдолд толгой өвдөх, нойр өөрчлөгдөх, хоол боловсруулах замын салст бүрхүүл цочрох, дотор муухайрах, бөөлжих, суулгах, ходоод агчих, цус ба шээсэнд глюкозын хэмжээ ихсэх, бөөр гэмтэх, хялгасан судасны нэвчимтгий чанар багасах, тромбоз, даралт ихсэх, арьсны тууралт ховор тохиолдолд анафилаксын шок үүсэх зэрэг гаж нөлөө илэрч болзошгүй.
Асуулт хариулт
Хэрэглэгч2024-11-27 13:27:25
0- 1нас хүртэл яаж хэрэглэх вэ
Их эмч2024-11-27 13:32:27
Сайн байна уу. 2,5мл ээр 1-3 удаа
Хэрэглэгч2024-04-19 19:30:49
Флакон гэдэг нь ву вэ? Нэг сав нь ингээд 2гр юмуу тэ
Их эмч2024-04-19 20:47:08
Сайн байна уу. флакон гэж савтай эмээ хэлж байгаа юмаа. Дотроо 2гр буюу 2000мг нунтаг витамин с агуулдаг усаар найруулж хэрэглэдэг витамин
Хэрэглэгч2024-01-05 22:31:36
Nalaihiin monosd bga bolu
Их эмч2024-01-05 22:43:37
Сайн байна уу. та 18001883 2.1 шугамаар лавлаарай
