Итомед 50мг №40
62,000₮
Гишүүнчлэлийн үнэ :
-5%-3,100₮
-6%-3,720₮
-8%-4,960₮
Тоо ширхэг :
Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй
Насанд хүрэгсдийн ердийн тун нь 50мг-аар 1 шахмалаар хоногт 3 удаа хоолны өмнө хэрэглэнэ. Хоногийн зөвлөх тун 150мг. Өвчлөлийн явц хүндрэл болон өвчтөний наснаас хамааран тунг бууруулж болно. Өвчтөний эмнэл зүйн байдлаас хамаарч зохих тун болон эмчилнээний хугацаа хамаарна. Шахмалыг хангалттай хэмжээний усаар даруулж бүхлээр нь залгина.
Ходоод гэдэсний замын гүрвэлзэх хөдөлгөөн суларсан, ходоод гэдэсний шинж тэмдгийн эмчилгээний үеийн бэлдмэл, гэдэс дүүрэх, хурдан цадах мэдрэмж төрөх, ходоодны шархтай холбоогүй хэвлийн дээд хэсгээр өвдөх буюу эвгүйрэх, анорекси, цээж хорсох, дотор муухайрах, бөөлжих үед хэрэглэнэ
Үндсэн үйлчлэгч бодис итоприд гидрохлорид 50мг, туслах бодис лактозын моногидрат, цэлцэгнүүржүүлсэн эрдэнэшишийн цардуул, кроскармеллозын натрийн хлорид, цахиурын усгүйжүүлсэн, коллоидон давхар исэл, магнийн стеарат, цагаан опадри 85F18422.
Хэрэв таны гар хөл, нүүр уруул хавагнах, хоолой хөөж хавагнаснаас амьсгалахад төвөгтэй болж, юм залгихад хоолой тань хөндүүрлэж эсвэл арьс загатнах, арьсан дээгүүр тууралт гарах шинжүүд илэрвэл бэлдмэлийг хэрэглэхийг зосооно. Та энэ бэлдмэлд харшилтай болохыг харуулж байна. Хөхүүл биш эмэгтэйчүүдийн хөхнөөс сүү гойжих (галакторея), эрэгтэйчүүдэд хөхний булчирхай томрох (гинекомасти) шинж ажиглагдвал эмчилгээг хойшлуулах эсвэл зогсоох арга хэмжээг авна. Жирэмсэн болон хөхүүл үед хэрэглэхэд аюултай эсэх нь одоогоор тогтоогдоогүй. Иймд жирэмсэн болон жирэмсэн байж магадгүй эмэгтэйчүүдэд итопридийг хэрэглэх эсэхийг шийдэхдээ, өгч болох ашиг тус нь гарч болзошгүй эрсдлээс давсан тохиолдолд л хэрэглэх хэрэгтэй. Хөхүүл үед энэ эмийн үзүүлэх нөлөөллийн хор, үр дагавар нь тодорхой биш тул хөхүүл эмэгтэйчүүдэд бэлдмэлийг хэрэглэхийг зөвлөдөггүй. Бэлдмэлийг хүүхэд хүрэхээгүй газар хадгална.
Асуулт хариулт
Хэрэглэгч2024-08-23 10:49:59
Улаан хоолойн сөөргөө гэдэг оноштой. Итокан 50мг-тайг уухыг зөвлөсөн. Итомед 50мг энэ эм ижилхэн үйлчилгээтэй юу?
Их эмч2024-08-23 12:51:54
Сайн байна уу.
Хэрэглэгч2024-05-16 16:54:17
С вирусной бол хах вэ?
Их эмч2024-05-16 17:22:32
Сайн байна уу. Ходоод гэдэсний замын гүрвэлзэх хөдөлгөөн суларсан, ходоод гэдэсний шинж тэмдгийн эмчилгээний үеийн бэлдмэл, гэдэс дүүрэх, хурдан цадах мэдрэмж төрөх, ходоодны шархтай холбоогүй хэвлийн дээд хэсгээр өвдөх буюу эвгүйрэх, анорекси, цээж хорсох, дотор муухайрах, бөөлжих зэрэгт хэрэглэнэ. баярлалаа