
Энема 50г/100мл-20мл №1 - тосон клизм
1,350₮
Гишүүнчлэлийн үнэ :

-5%-67.5₮

-6%-81₮

-8%-108₮
Тоо ширхэг :
Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй
Насанд хүрэгсэд нэг удаад 15гр. (30 мл) хэмжээгээр шулуун гэдсээр хийж хэрэглэнэ. Хэрэглэх хүний нас болон илэрч буй үйлдлээс хамаарч хэмжээг тохируулж хэрэглэнэ.
Өтгөн хатах үед болон гэдэс цэвэрлэх зорилгоор хэрэглэнэ.
Өтгөрүүлсэн глицерин
Гэдэс цоорсон эсвэл цоорсон байх сэжигтэй өвчтөн, гэдэсний дотуур цус алдалттай өвчтөн, хэт ядарч тамирдсан өвчтөн, дотор мухайрсан, бөөлжсөн болон хэвлийгээр хүчтэй өвдөлттэй өвчтөнд хэрэглэхийг хориглоно. Хэвлийгээр өвдөх, базлах, хошногоны амсраар халуу оргих, шулуун гэдсээр эвгүйрхэх болон гэдэс дүүрэх гаж нөлөө илэрч болзошгүй. Заасан тун болон хэрэглэх аргын дагуу хэрэглэнэ. Бага насны хүүхдэд асран хамгаалагч, эмч мэргэжилтний хяналтад хэрэглэнэ. Удаан хугацаагаар хэрэглэхгүй. Дотуур ууж хэрэглэхгүй. Хэрэглэж байсан эсвэл дутуу хэрэглэсэн бэлдмэлийн дахин ашиглахгүй. Хүүхэд хүрэхээргүй газар хадгална. Нарны шууд тусгалгүй, битүү саванд хуурай сэрүүн газарт хадгална.
Асуулт хариулт
Хэрэглэгч2025-02-20 22:25:27
Хүүхэд байхын өтгөн хатдаг .Toson klizm heregledeg .Suuliin 3 Jil barag bainga heteglej baina.Uuruuruu hunderdeg bolmoor bn .Odoo dasal uustsenuu yah vee zovlogoo ogooch bayarlalaa
Их эмч2025-02-20 22:33:26
Сайн байна уу. хоол хүнсэндээ түлхүү эслэг хэрэглэх болон ус сайн уух хэрэгтэй
Хэрэглэгч2024-06-13 00:21:48
удаан хугацаанд байнга хэрэглэсэн тохиолдолд ямар гаж нөлөөтэй вэ
Их эмч2024-06-13 02:13:08
Сайн байна уу. тогтмол хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй
Хэрэглэгч2024-05-23 23:28:34
Шулуун гэдэс цэвэрлэхэд хэрхэн хэрэглэх вэ?
Их эмч2024-05-23 23:34:29
Сайн байна уу. Насанд хүрэгсэд нэг удаад 15гр. (30 мл) хэмжээгээр шулуун гэдсээр хийж хэрэглэнэ. Хэрэглэх хүний нас болон илэрч буй үйлдлээс хамаарч хэмжээг тохируулж хэрэглэнэ.
Хэрэглэгч2024-05-19 21:21:47
Сорбитол энема байгаа юу?
Их эмч2024-05-20 01:09:40
Сайн байна уу. уучлаарай байхгүй
Хэрэглэгч2024-04-03 10:57:27
Жирэмсэн юмаа хэрэглэж болох уу
Их эмч2024-04-03 12:14:31
Сайн байна уу. эмчийн заалтаар хэрэглэж болно
Хэрэглэгч2024-03-18 20:53:41
Жирэмсэн хүн төрөхдөө хэрэглэж болох уу?
Их эмч2024-03-18 23:41:07
Сайн байна уу. болно
