ЭмГоо сайханЭэж ба хүүхэдЖор илгээхШинэЭМДаатгалаар авахЗахиалга хянах

Отилин 0.05% 8мл - хамрын Дусал

9,100

Гишүүнчлэлийн үнэ :

Basic

-5%-455

Үнэ
8,645
Gold

-6%-546

Үнэ
8,554
Platinium

-8%-728

Үнэ
8,372

Тоо ширхэг :

Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй

3 сараас 2 хүртэл насны хүүхэд зөвхөн эмчийн заавар хяналтан дор хэрэглэнэ. Хоногт 2-с олон удаа хэрэглэхгүй. 2-12 насны хүүхэд хамрын нүх тус бүрд 1 удаа 2-3 дуслаар  хэрэглэнэ. Хоногт 2-с олон удаа хэрэглэхгүй. 12-с дээш насны хүүхэд хамрын нүх тус бүрд 1 удаа 2-3 дуслаар  хэрэглэнэ. Хоногт 6-с олон удаа хэрэглэхгүй. Бэлдмэлийг 3 өдрөөс удаан хугацаагаар хэрэглэхгүй ба 5 өдрөөс олон өдөр дараалан хэрэглэхгүй.

Ксилометазолин нь хамрын салст бүрхүүлийн судас нарийсган цусны урсгал болон хамрын битүүрлийг багасгана. Үйлдэл түргэн эхлэх ба удаан хугацаагаар хаван ба улайлтыг бууруулна. 0,05% ксилометазолин агуулсан отилин бэлдмэлийг хамар битүүрэх буюу судас өргөсөж улайх шинж тэмдгийг багасгах зорилгоор хэрэглэнэ. Хамрын салст бүрхүүлийн цочмог ба архаг явцтай үрэвсэл, дайвар хөндийн үрэвсэл, ханиад шуухинаа, амьсгалын дээд замын харшил,  хамрын салст бүрхүүлийн гиперемитэй холбоотой толгой өвдөх болон дунд чихний үрэвсэл зэргийн үед хэрэглэнэ.

Ксилометазолин гидрохлорид 4мг Туслах бодис бензалконийн хлорид, нипагин, нипасол, 2 калийт гидрофосфат, калийн дигидрофосфат, натрийн хлорид,  цэвэршүүлсэн ус 8мл хүртэл тус тус агуулагдана.

Ксилометазолинд хэт мэдрэг хүмүүс, адренидэвхт бэлдмэлд хэт мэдрэг хүмүүс, хаалттай өнцөгт нүдний даралт ихсэх өвчний үед хэрэглэхийг хориглоно. Ууж хэрэглэж болохгүй. Савлалтыг онгойлгосны дараа доторх агууламжийг зөвхөн 1 сарын дотор  хэрэглэж болно. Удаан хугацаагаар хэт олон давтамжтай хэрэглэснээр тун хэтэрч  хамрын салст бүрхүүл цочрох ба системийн урвал илэрч болно.

Асуулт хариулт

Одоогоор мэдээлэл байхгүй