
Пульмикорт 0.25мг/мл-2мл №20 - утлагад зориулсан Хөвмөл
107,000₮
Гишүүнчлэлийн үнэ :

-5%-5,350₮

-6%-6,420₮

-8%-8,560₮
Тоо ширхэг :
Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй
Тунг эмчлэгч эмч тухайн өвчний явц, тухайн хүний биеийн онцлогт тохируулан тогтоож өгнө.
Пульмикорт утлагад зориулсан хөвмөлийг дараах эмгэгтэй өвчтөнд хэрэглэнэ. Бронхийн багтраа, цочмог амьсгалын дутагдалгүй архаг бөглөрөлт уушигны эмгэг хүндэрсэн өвчтөнд, хэвтэн эмчлүүлэх шаардлагатай маш хүнд хуурамч сахуулай (laryngitis subglottica), эмийн бэлдмэлийг хэрэглэхийн тулд утлагын аппарат эсвэл Турбоингалер хэрэглэх чадамжгүй өвчтөнд зохистой эмийн хэлбэр болно.
1 удаагын тун 2 мл хөвмөлд 0.25 мг будесонид агуулагдана.
Будесонид нь түргэн үйлдэлтэй бронхтэлэгч эмийн бэлдмэл шаардлагатай бронхийн багтраа өвчний цочмог тохиолдлыг яаралтай эмчлэхэд зориулагдаагүй болно. Хэрэв эмчилгээний үр дүн ерөнхийдөө буурч байвал өвчтөнд эмчтэй холбогдох талаар зөвлөх бөгөөд бронхийн багтраа өвчний хүнд хэлбэрийн үед давтан хэрэглэх нь бусад чухал эмчилгээг эхлэхийг хойшлуулж болохгүй. Эмчилгээ огцом үр дүнгүй болсон тохиолдолд яаралтай нэмэлтээр ууж хэрэглэх стероид эмчилгээ хийх ёстой. Ерөнхий системийн үйлдэлтэй стероид эмчилгээг Пульмикортоор солих нь өмнө ерөнхий системийн эмчилгээгээр хянагддаг байсан харшил (ринит ба экзем зэрэг) заримдаа үүсгэдэг. 30° хэмээс дээш температурт хадгалахгүй. Хөлдөөж болохгүй. Босоо байрлалд, гэрлээс хол хадгална. Онгойлгосон бодисыг 12 цагийн дотор хэрэглэнэ.
Асуулт хариулт
Хэрэглэгч2024-06-26 15:13:52
сайн байна уу заавал nacl-09% найруулах уу
Их эмч2024-06-26 15:37:08
Сайн байна уу. тиймээ шингэлж утлага хийнэ баярлалаа
Хэрэглэгч2024-03-22 07:29:10
5сартай хүүхэд хэрэглэх боломжтой юу
Их эмч2024-03-22 10:54:28
Сайн байна уу. Тунг эмчлэгч эмч тухайн өвчний явц, тухайн хүний биеийн онцлогт тохируулан тогтоож өгөх тул та нарийн мэргэжлийн хүүхдийн эмчээс зөвлөгөө аваарай.
Хэрэглэгч2024-03-20 16:20:39
Танай салбаруудаар бга юу? байгаа манай хүргэлтийн бүх салбарт байна
Их эмч2024-03-20 17:43:50
Сайн байна уу.
Хэрэглэгч2024-01-03 08:27:11
Жирэмсэн хүн хэрэглэж болох уу
Их эмч2024-01-03 08:53:24
Сайн байна уу. хяналтын эмчдээ үзүүлээрэй
Хэрэглэгч2024-01-01 19:16:25
Ene ugaasaa iim baga zergiin tsaivar tsagaan ungutei yu
Их эмч2024-01-01 19:33:48
Сайн байна уу. 1 удаагын тунтай хуванцар савтай цагаан өнгийн хөвмөл.
