![](https://back.emonos.mn/media/product/Screenshot_20211229-130259_Gallery.png)
Клобезол 50мл Уусмал
18,000₮
Гишүүнчлэлийн үнэ :
![](/assets/membercardiconbagts1.png)
-5%-900₮
![](/assets/membercardiconbagts2.png)
-6%-1,080₮
![](/assets/membercardiconbagts3.png)
-8%-1,440₮
Тоо ширхэг :
Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй
Өдөрт 1-2 удаа түрхэж хэрэглэх ба шинж тэмдгээс хамаарч тунг тохируулна. Хүчтэй кортикостеройд агуулдаг учраас 7 хоногт 50 мл-с их хэмжээгээр болон 2 долоо хоногоос удаан хугацаагаар үргэлжлүүлэн хэрэглэж болохгүй.
Клобезол уусмал нь үрэвслийн эсрэг болон судас агшаах үйлдэлтэй тул олон төрлийн арьсны эмгэг болон эмчилгээнд үр дүнгүй арьсны үрэвсэлт эмгэгүүдэд хэрэглэхэд богино хугацаанд эмчилгээний үйлдэл үзүүлдэг. Клобезол уусмал нь тунгалаг шингэн бөгөөд тосон түрхлэг болон крем түрхэхэд тохиромжгүй хэсэг болох дегенеративаар эпидермис нь гууждаг хуйханд хэрэглэхэд амар юм. Энэ нь үсийг гэмтээдэггүй, наалдамхай мэдрэмж төрүүлдэггүй ба арьс эсвэл хувцасыг бохирдуулдаггүй. Клобезол уусмалын үндсэн найрлага болох клобетазол пропионат нь үр дүн сайтай бусад эмүүдтэй харьцуулахад мөхлөгжилт хаван үүсэлт болон судас агшилтыг хүчтэй дарангуйлдаг үйлдэлтэй. Голдуу хуйхны эмгэгүүдэд хэрэглэнэ. (Экзем, Дерматит, Хайрст Үлд)
100мл-д агуулагдах идэвхитэй бодис клобетазол пропионат 46.6мг, туслах бодис натрийн гидроксид, этанол, цэвэршүүлсэн ус, карбомер 940, Л-Ментол
Бактер (сүрьеэ, тэмбүү гэх мэт), мөөгөнцөр (кандида, мөөг гэх мэт), вирус (хомхой, бүслүүр үлд, салхин цэцэг, цагаан цэцэг гэх мэт) зэрэг арьсны халдвартай өвчтөнд, кортикостеройдод хэт мэдрэгшилтэй гэсэн өгүүлэмжтэй ба клобетазолд юмуу бэлдмэлийн найрлаганд орсон аль нэгэн бодист хэт мэдрэгшилтэй өвчтөнд, хэнгэрэг цооролт бүхий гадна чихний экземт тууралттай өвчтөнд, шарх (Бехчетээс бусад), 2-р зэргээс дээш түлэгдэлт- хөлдөлттэй өвчтөнд, хуйхны хэсэгт халдвартай, ам тойрсон дерматиттай, энгийн батгатай болон ягаан батгатай өвчтөнд, хошного, бэлэг эрхтэн хэсгийн загатнаатай өвчтөнд, 1-с доош насны хүүхдүүдэд хэрэглэхгүй. Жирэмсэн, жирэмсэн байж болзошгүй эмэгтэйчүүд болон хөхүүл эмэгтэйчүүд, өндөр настан, элэгний үйл ажиллагааны алдагдалтай юмуу чихрийн шижинтэй хүмүүс болгоомжтой хэрэглэнэ.
Асуулт хариулт
Хэрэглэгч2025-01-14 20:15:18
Хагтай хуурай их захтнадаг хуйханд түрхэж болох уу
Их эмч2025-01-14 20:36:14
Сайн байна уу. Болно
Хэрэглэгч2024-12-14 00:17:24
Түрхээд угаахгүй байлгаж болох уу давхарлаад түрхээд байх уу?
Их эмч2024-12-14 08:33:56
Сайн байна уу. Өдрийн 2удаа түрхэнэ, угаах шаардалагагүй давхарлаад түрхэж болно
Хэрэглэгч2023-12-20 10:00:24
хөхны сүүгээр ялгарч хүүхдийн өсөлтөнд нөлөөлөх үү
Их эмч2023-12-20 12:37:23
Сайн байна уу. 2. Дараах өвчтнүүдэд болгоомжтой хэрэглэнэ. 1) Жирэмсэн, жирэмсэн байж болзошгүй эмэгтэйчүүд болон хөхүүл эмэгтэйчүүд 2) Нярай хүүхдүүд • Хүүхдүүд 3) Өндөр настан 4) Элэгний үйл ажиллагааны алдагдалтай юмуу чихрийн шижинтэй хүмүүс
Хэрэглэгч2023-12-20 10:00:15
хөхны сүүгээр ялгарч хүүхдийн өсөлтөнд нөлөөлөх үү
Их эмч2023-12-20 12:37:30
Сайн байна уу. 2. Дараах өвчтнүүдэд болгоомжтой хэрэглэнэ. 1) Жирэмсэн, жирэмсэн байж болзошгүй эмэгтэйчүүд болон хөхүүл эмэгтэйчүүд 2) Нярай хүүхдүүд • Хүүхдүүд 3) Өндөр настан 4) Элэгний үйл ажиллагааны алдагдалтай юмуу чихрийн шижинтэй хүмүүс
Хэрэглэгч2023-11-13 23:20:21
Хуйханд хэрэглэхээр үс унах тохиолдол байх уу
Их эмч2023-11-13 23:40:13
Сайн байна уу. Гаж урвал 1) Арьс ① Халдварт өвчин: Бактер (түүхий, фолликулит), мөөгөнцөр (кандида, трихофитон) болон вирусын шалтгаант арьсны халдвар. (Энэ нь боолттой хэрэглэсэн тохиолдолд түгээмэл илэрдэг) Хэрэв дээрх шинж илэрвэл мөөгөнцөр болон бактерийн эсрэг тохирох эмийг хэрэглэх хэрэгтэй. Хэрвээ шинж тэмдэг түргэн хугацаанд сайжрахгүй бол эмчилгээг зогсоох хэрэгтэй. ② Арьсанд илрэх ерөнхий шинжүүд: Фолликулит, Хатиг, Арьс цочирох, Чимчигнэх, Халуу дүүгэх мэдрэмж төрөх, Тархмал улайралт тууралт гарах, Ягаарах, Улайх, Загатнах, Арьс бэлцрүүтэх, Арьс хуурайших, Идээт цэврүүнцэрт арьсны үрэвсэл, Хавьтал харшлын дерматит, Миллариа, Шарх хүндрэх, Холголтын шарх, Идээт цэврүүнцэр зэрэг гарч болох ба эдгээр шинж тэмдэгүүд нь эмчилж буй хэсэг газрынхаа шинж тэмдэгтэй адил байж болно. Хэрэв хэт мэдрэгшилт тохиолдвол эмчилгээг зогсоох хэрэгтэй. ③ Удаан хугацаанд хэрэглэхэд: Стеройдын батга, Стеройдын арьс (Арьс хатингарших, судас өргөсөх, цусархаг тууралт), Стеройдын шалтгаант ягаан батга, Стеройдын шалтгаант ам тойрсон дерматит (Нүүр бүхэлдээ болон ам тойроод улайлт, Гүвдрүү, Өнгөц судас өргөсөх, Тав, Хайрс), Ихтиоз төст дерматит, Хэт үсжилт, Нөсөөгүйжил, Язралт, Арьсны цэврүүт эмгэг, Атопийн дерматит, арьснаас цус гарах шинж илэрч болно. Хэрэв эдгээр шинжүүдийн аль нэг илэрвэл тунг аажим бууруулж цаашлаад кортикостеройд агуулаагүй эм хэрэглэнэ. Хүчтэй кортикостеройдыг удаан хугацаанд их хэмжээгээр ялангуяа боолт хийж болон давхарлаж түрхэж хэрэглэх үед хэсэг газарт (Эпидермисын капилляр нарийсах, арьс язралт эсвэл урт хэмжээний язралтууд үүсэх) арьс хатингарших өөрчлөлтөнд ордог. 2) Дотоод шүүрлийн тогтолцоо: Их хэмжээгээр том талбайд хэрэглэх юмуу удаан хугацаагаар болон боолт хийж хэрэглэх үед өнчин тархи бөөрний дээд булчирхайн холтослогийн үйл ажиллагааг дарангуйлж цусанд кортизол ихсэх шинжүүд илэрдэг учраас богино хугацаанд хэрэглэхийг зөвлөдөг. Онцгой тохиолдлоос бусад үед удаан хугацаагаар хэрэглэх болон боолт хийхээс зайлсхийх хэрэгтэй. 3) Нүд: Зовхины арьсанд түрхэж хэрэглэхэд нүдний арын дотоод даралт ихэсч субкапсулар катаракт болон глаукома илэрч болох тул анхааруулга өгөж хэвших хэрэгтэй. Том талбайд түрхэх болон удаан хугацаагаар болон боолттой хэрэглэх үед нүдний арын субкапсулар катаракт болон глаукома үүсэж болно. 4) Магадлалт шинж тэмдэгийн даамжрал илэрч болно.
Хэрэглэгч2023-10-02 10:28:20
хуйханд сайн бүтээгдэхүүн, гар дээрх гарсан дээр болох уу ?
Их эмч2023-10-02 11:07:26
Сайн байна уу. Бактер (сүрьеэ, тэмбүү гэх мэт), мөөгөнцөр (кандида, мөөг гэх мэт), вирус (хомхой, бүслүүр үлд, салхин цэцэг, цагаан цэцэг гэх мэт) зэрэг арьсны халдвартай өвчтөнд, кортикостеройдод хэт мэдрэгшилтэй гэсэн өгүүлэмжтэй ба клобетазолд юмуу бэлдмэлийн найрлаганд орсон аль нэгэн бодист хэт мэдрэгшилтэй өвчтөнд, хэнгэрэг цооролт бүхий гадна чихний экземт тууралттай өвчтөнд, шарх (Бехчетээс бусад), 2-р зэргээс дээш түлэгдэлт- хөлдөлттэй өвчтөнд, хуйхны хэсэгт халдвартай, ам тойрсон дерматиттай, энгийн батгатай болон ягаан батгатай өвчтөнд, хошного, бэлэг эрхтэн хэсгийн загатнаатай өвчтөнд, 1-с доош насны хүүхдүүдэд хэрэглэхгүй. Жирэмсэн, жирэмсэн байж болзошгүй эмэгтэйчүүд болон хөхүүл эмэгтэйчүүд, өндөр настан, элэгний үйл ажиллагааны алдагдалтай юмуу чихрийн шижинтэй хүмүүс болгоомжтой хэрэглэнэ.
Хэрэглэгч2023-07-31 14:36:13
Гормоны өөрчлөлт байгаа юу энэ эмэнд
Их эмч2023-07-31 14:39:10
Сайн байна уу. Та мэдээллийг доорх линкээр дэлгэрэнгүй уншиж болно. http://www.druginfo.mohs.mn/#ViewID=UDB_DISProductQuantity_DetailView&ObjectKey=62991&ObjectClassName=UIS.UDB_DISProductQuantity&mode=View
Хэрэглэгч2023-07-26 15:52:02
Үсээ хуссан юм үс ургалтанд муу нөлөө байгаа юу?
Их эмч2023-07-26 16:49:26
Сайн байна уу. ургалтыг багасгаж болноо
Хэрэглэгч2023-06-10 23:27:40
хэрэглээд дууссан савыг нь авдаг уу олон бга
Их эмч2023-06-11 15:24:29
Сайн байна уу. авахгүй
Хэрэглэгч2023-04-18 15:34:21
Клобезол хүргүүлж авах
Их эмч2023-04-18 21:08:19
Сайн байна уу. 18001883 руу залгаарай
![](https://back.emonos.mn/media/banner/Emonos_Secalia_BalmShower_cream.jpg)