ЭмГоо сайханЭэж ба хүүхэдЖор илгээхШинэЭМДаатгалаар авахЗахиалга хянах

Улькавис 120мг №56

34,500

Гишүүнчлэлийн үнэ :

Basic

-5%-1,725

Үнэ
32,775
Gold

-6%-2,070

Үнэ
32,430
Platinium

-8%-2,760

Үнэ
31,740

Тоо ширхэг :

Монос УБ таун (6ш)Байршил харах
Монос Өнөр плаза (2.28ш)Байршил харах

Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй

Насанд хүрэгсэд ба 12-оос дээш насны хүүхдэд 1 ширхгээр хоногт 4 удаа хоолноос 30 минутын өмнө болон үдэш хэрэглэх ба эсвэл 2 ширхгээр хоногт 2 удаа хоолноос 30 минутын өмнө хэрэглэнэ. 8-12 настай хүүхдэд 1 ширхгээр хоногт 2 удаа хоолноос 30 минутын өмнө ууна. 4-8 настай хүүхдэд хоногт 8мг/кг тунгаар хэрэглэх ба хоногийн тунг 2 хувааж хоолноос 30 минутын өмнө ууна. Шахмалыг бага хэмжээний усаар даруулж ууна. Эмчилгээ 4-8 долоо хоног үргэлжилнэ. Дараагийн 8 долоо хоног висмут агуулсан бэлдмэл хэрэглэж болохгүй. 

Ходоод, дээрх гэдэсний ялангуяа Helicobacter pylori шалтгаант шархлаат эмгэгийн сэдрэлийн үед
Helicobacter pylori шалтгаант архаг гастрит, ходоод дээрх гэдэсний үрэвсэлийн сэдрэлийн үед
Ихэвчлэн суулгах шинж тэмдэгээр илэрдэг гэдэсний хам шинжүүдэд. Ходоод гэдэсний замын органик өвчнүүдтэй холбоогүй үйл ажиллагааны диспепси зэрэгт хэрэглэнэ.

Висмут трикали дицитрат 303,03 мг, висмутын исэл 120,00 мг тэнцэхүйц. Туслах бодис: Эрдэнэ шишийн цардуул, повидон К-30, поликрилин кали, макрогол-6000, магни стеарат. Хальсан бүрхүүлд: Тунгалаг опадрай II*, титан диоксид (Е171) тунгалаг опадрай II: Поливинилын спирт, макрогол-4000, тальк

Бөөрний хүнд хэлбэрийн дутагдал (креатинины клиренс 30 мл/мин бага), жирэмсэн, хөхүүл үе, хувь хүний бэлдмэлд үл тэвчилтэй байдал, 4 хүртэлх насны хүүхдэд хориглоно.

 

Асуулт хариулт

Хэрэглэгч2025-05-26 19:55:13

Эмч уг нь амбис 120 бичиж өгсөн аптек Улькавис 120 өгсөн энэ 2 ялгаатай юу

Их эмч2025-05-26 20:37:01

Сайн байна уу. адилхан эм найрлага нь ижил

Хэрэглэгч2025-04-14 12:59:38

сайн байна уу 10 настай эмэгтэй хүүхэд амнаас эвгүй үнэр гардаг уулгаж болох уу

Их эмч2025-04-14 13:18:18

Сайн байна уу. Эмчийн заалтаар хэрэглэнэ. Баярлалаа

Хэрэглэгч2025-03-31 20:17:54

16тай хүүхэд хелико өндөр гарсан гээд энэ эмийг уух гэж байгаан 4×2 гэж бичиж өгсийн өрхийн эмч арай ихээр бичсэн байх шиг байхийн энэ доозор нь уулгаж болхуу

Их эмч2025-03-31 20:23:21

Сайн байна уу. 1ширхэгээр өглөө оройдоо уулгаж болно

Хэрэглэгч2025-03-08 09:54:21

Жортой юу

Их эмч2025-03-08 10:07:09

Сайн байна уу. Жороор олгоно

Хэрэглэгч2024-02-22 05:59:02

Үе үе унтахын өмнө ходоод бага зэрэг зовиур өгөх хэмжээний өвдөж, зарим тохиолдолд цээж хорсох үед хэрэглэж болох уу? (Гадаад улсан байгаа юмаа эмчээс зөвөлгөө авах боломжгүй. Заавал хариулаад өгөөрэй.

Их эмч2024-02-22 08:04:20

Сайн байна уу. Хэрэглэх заалт Ходоод, дээрх гэдэсний ялангуяа Helicobacter pylori шалтгаант шархлаат эмгэгийн сэдрэлийн үед Helicobacter pylori шалтгаант архаг гастрит, ходоод дээрх гэдэсний үрэвсэлийн сэдрэлийн үед Ихэвчлэн суулгах шинж тэмдэгээр илэрдэг гэдэсний хам шинжүүдэд. Ходоод гэдэсний замын органик өвчнүүдтэй холбоогүй үйл ажиллагааны диспепси зэрэгт хэрэглэнэ. Хориглох заалт Бөөрний хүнд хэлбэрийн дутагдал (креатинины клиренс 30 мл/мин бага), жирэмсэн, хөхүүл үе, хувь хүний бэлдмэлд үл тэвчилтэй байдал, 4 хүртэлх насны хүүхдэд хориглоно. Жирэмсэн, хөхүүл үеийн хэрэглээ Улькавис® бэлдмэлийг жирэмсэн, хөхүүл үед хэрэглэхийг хориглоно.

Хэрэглэгч2023-10-11 03:14:25

Хоолны өмнө ууна гэхээр өглөө өлөн элгэн дээрээ уух юму?

Их эмч2023-10-11 03:53:56

Сайн байна уу. Хоол идэхээс 30 минутын өмнө хэрэглэнэ. Өглөөнийхийг өлөн ууна.

Хэрэглэгч2023-06-10 14:19:24

Сайн байна уу? Нольпаза бас энэ эмийг ууж байгаа орой яаж уухаа ойлгохгүй юм бас кофе ууж болохгүй юмуу... Баярлалаа

Их эмч2023-06-11 16:01:47

Сайн байна уу. болохгүй

Хэрэглэгч2023-06-10 14:19:16

Сайн байна уу? Нольпаза бас энэ эмийг ууж байгаа орой яаж уухаа ойлгохгүй юм бас кофе ууж болохгүй юмуу... Баярлалаа

Их эмч2023-06-11 16:01:58

Сайн байна уу.

Хэрэглэгч2023-03-29 18:18:26

Улькавик хоолны өмнө үү дараа нь уух уу

Их эмч2023-03-31 08:10:48

Сайн байна уу. Насанд хүрэгчид, 12 түүнээс дээш насныханд Улькавис® бэлдмэлийг хоол, унтахаас 30 минутын өмнө 1 шахмалаар өдөрт 4 удаа эсвэл хоолноос 30 минутын өмнө 2 шахмалаа өдөрт 2 удаа ууна.