ЭмГоо сайханЭэж ба хүүхэдЖор илгээхШинэЭМДаатгалаар авахЗахиалга хянах

Кларем 500мг №14

32,150

RxЖороор олгох эм

Гишүүнчлэлийн үнэ :

Basic

-5%-1,607.5

Үнэ
30,542.5
Gold

-6%-1,929

Үнэ
30,221
Platinium

-8%-2,572

Үнэ
29,578

Тоо ширхэг :

Монос Сансар колонк (5ш)Байршил харах
Монос УБ таун (0.21ш)Байршил харах
Хоног (3ш)Байршил харах

Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй

Тухайн хүний нас, өвчний байдлаас шалтгаалж хэрэглэх тун хэмжээг эмч тогтооно.

Нянгын өсөлтийг дарангуйлж устгах үйлдэлтэй антибиотик. Нянгаар үүсгэгдсэн үрэвсэлт өвчнүүдийн үед эмчийн заавраар хэрэглэнэ

Кларитромицин 500mg

Кларитромицин хэрэглэх үед өвчтөнд суулгалт үүсч болно. Энэ нь антибиотикоос үүдэлтэй колитоос хамаарах ба бүх микробын эсрэг бэлдмэлүүдэд хуурамч бүрхүүлт колит үүсдэг. Эритромицинд ходоод гэдэсний үл тэвчил үүсдэг. Энэ тохиолдол кларитромицинд эритромицинээс бага үүсдэг. Бүртгэгдсэн маш түгээмэл илрэх гаж нөлөөнд дотор муухайрах, бөөлжих, амтны мэдрэхүй өөрчлөгдөх, диспепси, хэвлийгээр өвдөх, дисгези, толгой өвдөлт юм. Эдгээр урвалууд нь түр зуур хөнгөн хэлбэрээр үүсэх ба эмийн хэрэглээг зогсооход арилна. Энэ эмийг хооллох үед ууснаар ходоод гэдэсний зүгээс илрэх гаж нөлөөг бууруулж болно. Бусад мэдээлэгдсэн гаж нөлөөнд толгой эргэх, глоссит, лейкопени, нейтропени, амны хөндийн мөөгөнцөр, стоматит, тромбоцитопени, агтралги, миалги, харшлын урвал, хэл, шүдний өнгө өөрчлөгдөх шинж багтана. ТМС-н зүгээс түр зуур илрэх гаж нөлөөнд зан байдал өөрчлөгдөх, татах, сэтгэл гутрал, орчны баримжаа алдагдах, хий юм харах, нойргүйдэх, тэнэгрэл, хар дарж зүүдлэх, чичрэх, толгой эргэх зэрэг шинжүүд эмнэл зүйн дараах судалгаанд бүртгэгдсэн. Эдгээр гаж нөлөө илэрвэл эмийн хэрэглээг нэн даруй зогсооно.

Асуулт хариулт

Хэрэглэгч2024-11-08 14:09:07

Энэ эмийг хоолны дараа шууд уудаг уу? Эсвэл хоолны өмнө уудаг уу? Хоолны дараа уудаг бол хэдэн минутын дараа уух вэ? Эсвэл яг хооллох үеээрээ уух юм уу? Эмч ч хэлж өгсөнгүй. Энэн дээр ч заавар алга.

Их эмч2024-11-08 14:19:34

Сайн байна уу. Кларемыг хоолтой хамт эсвэл хоол хүнснээс зайтай хэрэглэж болно.

Хэрэглэгч2024-11-06 08:37:01

ene emiig 8 nastai huuhded ugch boloh uu?

Их эмч2024-11-06 08:43:16

Сайн байна уу. эмчийн заалтаар хэрэглэж болно

Хэрэглэгч2024-05-08 19:29:30

Сайн байна уу Кларем500гэмнь ямар гаж нөлөөтэй вэ

Их эмч2024-05-08 20:53:52

Сайн байна уу. Хамгийн түгээмэл тохиолддог гаж нөлөө нь: суулгалт, бөөлжих, хэвлийгээр өвдөх, дотор муухайрах, амтлах мэдрэхүй алдагдах зэрэг шинж тэмдэг юм. Эдгээр гаж нөлөө нь ихэвчлэн хөнгөн явцтай байдаг ба макролидын антибиотикийн аюулгүй байдлын мэдээлэлтэй дүйцдэг.

Хэрэглэгч2024-03-21 10:17:52

Кларем 500,эманера 20 амокцалин500 ,денол120мг бичиж өгсөн юм шинжилгээгээр эерэг гарсан анх удаа уух гэж байгаа зөвлөлгөө өгөөч 62 настай

Их эмч2024-03-21 11:05:58

Сайн байна уу. Эмчилгээ бичиж өгсөн эмч нь зөвлөсөний дагуу ууна.