ЭмГоо сайханЭэж ба хүүхэдЖор илгээхШинэЭМДаатгалаар авахЗахиалга хянах

Now Витамин Д3 5000IU №120 softgels

77,900

Гишүүнчлэлийн үнэ :

Basic

-5%-3,895

Үнэ
74,005
Gold

-6%-4,674

Үнэ
73,226
Platinium

-8%-6,232

Үнэ
71,668

Тоо ширхэг :

Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй

Насанд хүрэгчид 2 өдөрт 1 ширхэг ууна. Жирэмсэн болон өндөр настангууд өдөрт 1 ш ууна. Заасан тунг хэтрүүлэхгүй байхыг анхаарна уу. Nowfoods-н Калци, Оmega3-тай хамт хэрэглэвэл үр дүн сайтай. Жирэмсэн, хөхүүл хүмүүс эмчийн заавраар хэрэглэнэ үү. Мөн эм ууж байгаа, эмчилгээ хийлгэж байгаа, эрүүл мэндийн онцгой тохиолдолд (ялангуяа псориаз, диатизны эм хэрэглэдэг, бөөрний өвчлөл, цусан дахь калцийн хэмжээ их, бамбайн булчирхайн илүүдэл зэрэг) эмчтэй зөвлөнө үү.

D витамин нь кальцийг нарийн гэдэсний ханаар шимэгдэхэд нөлөөлснөөр цусан дахь калцийн хэмжээ нэмэгдэж, яс руу зөөгдөн, ясны бат бөх чанар нь нэмэгддэг. Энгийнээр бол бага насны хүүхдийг рахитаас сэргийлж, ахимаг насны хүнийг ясны сийрэгжилтээс хамгаалдаг амин дэм юм. Д аминдэмийг нарны гэрэл, хоол хүнс гэсэн хоёр эх үүсвэрээс авах боломжтой. Энгийн үед биед хоол хүнсээр авч байгаа кальцийн 15% шимэгддэг бол Д аминдэм ууснаар 65% болж нэмэгддэг. Хүн өдөрт хүнснээс 500-800 мг кальци авах ёстой бол өсөлтийн идэвхтэй насанд түүнээс ихийг шаарддаг. Эмэгтэй хүний сарын тэмдэг зогсох үед өндгөвчний ялгаруулах даавар багассанаар бамбай булчирхайнд нөлөөлж, кальцийг яснаас цусанд нийлүүлж эхэлдэг. Үүнээс эмэгтэйчүүдийн ясны сийрэгжилт үүсдэг. Тиймээс кальци, Д аминдэм маш чухал юм. Д аминдэм дутагдалтай байх нь сэтгэл гутралтай болох магадлалыг нэмэгдүүлэх ба сэтгэл гутралыг хүндрүүлэх сөрөг нөлөөтэй. Тархины эд эсэд Д аминдэмийн дутагдал нь нөлөөлж, сэтгэл гутралыг үүсгэдэг нь олон тооны судалгаагаар батлагдсан байдаг.

120 ширхэгтэй, 240 өдрийн хэрэглээ. Найрлагадаа улаан буудай, глютин, шар буурцаг, эрдэнэ шиш, сүү, загасны орц агуулаагүй.

Задалснаас хойш хуурай, сэрүүн газар хадгална. Хүүхдээс хол байлгана уу.

Асуулт хариулт

Одоогоор мэдээлэл байхгүй