Үс уналтын эсрэг багц
134,900₮
Гишүүнчлэлийн үнэ :
-5%-6,745₮
-6%-8,094₮
-8%-10,792₮
Тоо ширхэг :
Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй
1. Асаах товчийг удаан дарж төхөөрөмжийг асаана. 2. Үсийг нэг чигийн хөдөлгөөнөөр болон дугуй хөдөлгөөнөөр хөдөлгөж, хуйхыг бүхэлд нь самнана 3. Үсээ угааж байхдаа буюу шамтунь түрхсэн үед самыг хэрэглэхгүй. 4. Нэг удаад 5-10 минутын турш 7 хоногт багадаа 2-3 удаа хэрэглэнэ.
Шампуниар угааж хуйхаа цэвэрлэсний дараа гуужуулна. Чийгтэй үсэндээ хурууны үзүүр ашиглан хэсэг болгон хувааж хуйхыг ил гаргана. Гуужуулагчийг хурууны үзүүрт түрхээд хуйхандаа сайн массаж хийнэ. Хөөсрүүлэхийн тулд усаар сайн шавшиж өгнө. Түүний дараагаар усаар сайн зайлан ангижруулна. Хуйхаа эрүүл байлгахын тулд долоо хоногт 1 удаа хэрэглээрэй.
Өндөр давтамжийн чичиргээ болон фотон гэрлийн эмчилгээний тусламжтай хуйхны цусны эргэлтийг сайжруулж, хуйхыг эрүүлжүүлэн үс уналтыг багасгах зориулалттай.Цэнхэр гэрэл- үсний уутанцарыг цэвэрлэх, хуйхны тосны шүүрлийг багасгаж үсний үндсийг бэхжүүлэн, үсний чанрыг сайжруулна. Улаан гэрэл – үсний уутанцарын ёроолд хүрч үсний уутанцарыг идэвхжүүлж хуйхны үйл ажиллагааг сайжруулан үс ургалтыг дэмжиж, уналтыг зогсооно.
Гуужуулагч нь хуйхыг хоргүйжүүлэх, залуужуулах, эрч хүч өгөхөд туслах зөөлөн үйлчилгээтэй. Идэвхижүүлсэн хулсны нүүрс нь хуйхнаас илүүдэл тос, хог хаягдлыг шингээж авахад тусалдаг ба элсэн чихрийг байгалийн аргаар уусган хуйх гадаргууг цэвэрлэх үйлчилгээтэй. Хуйх цэвэрлэгдэж хаг, тослог арилна.
Энэ сойз нь хуйханд массаж хийхэд тохиромжтой, бат бөх, аюулгүй материалаар хийгдсэн
Идэвхижүүлсэн хулс модны хар нүүрс нь үсний уутанцрын бохирдлыг өөртөө шингээж гадагшлуулснаар үсний ургалт хэвийн явагдах таатай нөхцлийг бүрдүүлж хуйхыг эрүүлжүүлнэ.
Арьсыг цочроохоос зайлсхийх Бүтээгдэхүүний тусгай заавар: Үйлдвэрлэгчийн заавар, зөвлөмжийг дагаж оновчтой ашиглах. Эрүүл ахуйг сахихын тулд өгсөн зааврын дагуу тогтмол цэвэрлэж байх. Ашиглаагүй үед төхөөрөмжийг сэрүүн, хуурай газар хадгална. Фотон эмчилгээний сам нь бүх төрлийн үсэнд тохиромжтой байдаг ч хуйхны арьсны онцлог, эрүүл мэндийн асуудалтай хүмүүс хэрэглэхээсээ өмнө эрүүл мэндийн мэргэжилтэнтэй зөвлөлдөх хэрэгтэй.
Хэрэглэсний дараа тухайн хэсэгт улайх, загатнах, халуу төөнөх шинж тэмдэг илэрвэл бүтээгдэхүүнийг хэрэглэхийг зогсооно. Ил шархтай хэсэгт хэрэглэхийг хориглоно. Бүтээгдэхүүнийг нүдэнд орохоос сэргийлнэ. Нүдэнд орсон тохиолдолд усаар зайлж угаана. Хүүхдийн гар хүрэхээс хол хадгална. Бүтээгдэхүүний найрлаганд орсон ямар нэгэн бодисоос харшилтай бол хэрэглэхийг хориглоно.
Асуулт хариулт
Хэрэглэгч2024-11-08 02:35:00
Энэ тогоор ажилладаг уу
Их эмч2024-11-08 02:59:44
Сайн байна уу. цэнэглэж ашиглана /цэнэглэгчтэй/
Хэрэглэгч2024-08-25 17:42:44
Сам нь дангаараа зардаг уу?
Их эмч2024-08-25 17:59:40
Сайн байна уу. Дангаараа сам нь байгаа 109.000, гишүүнчлэлтэй дугаараар захиалвал 103.550 очно, хүргэлт үнэгүй.