ЭмГоо сайханЭэж ба хүүхэдЖор илгээхШинэЭМДаатгалаар авахЗахиалга хянах

LV

Фурасол 100мг №5

20,600

Гишүүнчлэлийн үнэ :

Basic

-5%-1,030

Үнэ
19,570
Gold

-6%-1,236

Үнэ
19,364
Platinium

-8%-1,648

Үнэ
18,952

Тоо ширхэг :

1 хайрцаг

Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй

Нэг уутан дахь нунтгийг нэг аяга халуун, буцалсан  усанд(200мл) уусгаад бүлээн уусмалаар өдөрт 2-3 удаа зайлна. Халдварлагдсан шарх, түлэгдэлт, идээт үрэвслийн үед өдөрт 1-2 удаа угааж хэрэглэнэ.
 

Бэлдмэлийг амны хөндий ба залгиурын үрэвсэл, түлэгдэлт, халдварлагдсан шарх, идээт үрэвслийн хэсэг газрын (гадуур) эмчилгээнд хэрэглэх уусмал бэлтгэхэд хэрэглэнэ.

Идэвхтэй үйлчлэгч уусдаг фурагин юм. Нэг уутанд 100мг уусдаг фурагин агуулагдах ба 87,4мг фурагинтай тэнцэнэ. Бэлдмэлд агуулагдах бусад нэгдэл натрийн хлорид юм.

Энэ эмийн бэлдмэлийг 4-өөс доош насны хүүхдэд ам зайлахад хэрэглэж болохгүй. Жирэмсэн болон хөхүүл үед хэрэглэхгүй. Хэрэв та жирэмсэн эсвэл хүүхэд хөхүүлдэг, жирэмсэн байж магадгүй эсвэл жирэмслэхээр төлөвлөж буй тохиолдолд энэхүү эмийн бэлдмэлийг хэрэглэхийн өмнө эмч болон эм зүйчээс зөвлөгөө авах хэрэгтэй. Эмчилгээний үед архи согтууруулах ундаа хэрэглэсэн тохиолдолд арьсны харшлын урвал илүү ихээр илэрч болзошгүй. 

Асуулт хариулт

Хэрэглэгч2025-05-22 08:29:04

Utas

Их эмч2025-05-22 08:47:02

Сайн байна уу. Манайхтай холбогдох утас 18001883

Хэрэглэгч2025-04-01 23:49:34

Utlaga hiij boloh uu

Их эмч2025-04-01 23:55:22

Сайн байна уу. https://emonos.mn/product/40603

Хэрэглэгч2025-02-13 20:46:56

Фурасолыг уучихсан бол яах вэ хүүхэд маань уучихжээ

Их эмч2025-02-13 20:58:06

Сайн байна уу. та 103-руу залгаад зөвлөгөө аваарай

Хэрэглэгч2025-01-30 07:42:37

Найрлаганд chlorxidine aguulagdahuu

Их эмч2025-01-30 07:51:13

Сайн байна уу. Найрлага: Идэвхтэй үйлчлэгч бодис нь уусдаг фурагин юм. Нэг уутанд 100мг уусдаг фурагин агуулагдах ба 87,4мг фурагинтай тэнцэнэ. Бэлдмэлд агуулагдах бусад нэгдэл натрийн хлорид юм.

Хэрэглэгч2024-10-07 06:33:11

Huuhed hereglej bolohu? 4nastai

Их эмч2024-10-07 07:53:14

Сайн байна уу. Хоолойгоо зайлж чаддаг бол болно

Хэрэглэгч2024-07-18 10:41:19

Хоолойгоо зайлжаагаад цалгичихлаа гайгүй байгаа

Их эмч2024-07-18 10:47:19

Сайн байна уу. Ажиглаж үзээд ямар нэгэн гаж нөлөө ажиглагдвал яаралтай эмчид хандаарай

Хэрэглэгч2023-12-12 10:30:19

200мл д нэг найруулсан уусмалаараа л өдөртөө 2-3 удаа зайлчихиймуу дотроо 5ширхэг учраас 5 өдрийн хэрэглээ гэсэн үгүүү нэг найруулснаараа 2-3 зайлж байгаа учраас зөв үү

Их эмч2023-12-12 11:09:26

Сайн байна уу. Нэг уутан дахь нунтгийг нэг аяга халуун, буцалсан усанд(200мл) уусгаад бүлээн уусмалаар өдөрт 2-3 удаа зайлна. Халдварлагдсан шарх, түлэгдэлт, идээт үрэвслийн үед өдөрт 1-2 удаа угааж хэрэглэнэ.

Хэрэглэгч2023-12-12 10:05:49

200мл д нэг найруулсан уусмалаараа л өдөртөө 2-3 удаа зайлчихиймуу дотроо 5ширхэг учраас 5 өдрийн хэрэглээ гэсэн үгүүү нэг найруулснаараа 2-3 зайлж байгаа учраас зөв үү

Их эмч2023-12-12 10:25:39

Сайн байна уу. Нэг уутан дахь нунтгийг нэг аяга халуун, буцалсан усанд(200мл) уусгаад бүлээн уусмалаар өдөрт 2-3 удаа зайлна. Халдварлагдсан шарх, түлэгдэлт, идээт үрэвслийн үед өдөрт 1-2 удаа угааж хэрэглэнэ.

Хэрэглэгч2023-11-22 16:37:38

5сартай жирэмсэн юмаа. Хоолой идээлсэн чих хамар хоолойн эмч зөвлөсөн юмаа. Зааврыг нь уншихаар жирэмсэн хүн хэрэглэж болохгүй гэх юм.

Их эмч2023-11-22 16:48:21

Сайн байна уу. Хэрэв та жирэмсэн эсвэл хүүхэд хөхүүлдэг, жирэмсэн байж магадгүй эсвэл жирэмслэхээр төлөвлөж буй тохиолдолд энэхүү эмийн бэлдмэлийг хэрэглэхийн өмнө эмч болон эм зүйчээс зөвлөгөө авах хэрэгтэй. эмчлэгч эмч ууж болно гэсэн бол эмчийн заавраар хэрэглээрэй

Хэрэглэгч2023-11-22 16:37:22

5сартай жирэмсэн юмаа. Хоолой идээлсэн чих хамар хоолойн эмч зөвлөсөн юмаа. Зааврыг нь уншихаар жирэмсэн хүн хэрэглэж болохгүй гэх юм.

Их эмч2023-11-22 16:48:27

Сайн байна уу. Хэрэв та жирэмсэн эсвэл хүүхэд хөхүүлдэг, жирэмсэн байж магадгүй эсвэл жирэмслэхээр төлөвлөж буй тохиолдолд энэхүү эмийн бэлдмэлийг хэрэглэхийн өмнө эмч болон эм зүйчээс зөвлөгөө авах хэрэгтэй. эмчлэгч эмч ууж болно гэсэн бол эмчийн заавраар хэрэглээрэй

Хэрэглэгч2023-09-04 10:56:20

Hed honog zailah ve?

Их эмч2023-09-04 11:01:44

Сайн байна уу. өвчний явцаасаан шалтгаалаад 3-5 хоног зайлна.