
Метронидазол лаа 500мг №10
9,900₮
Гишүүнчлэлийн үнэ :

-5%-495₮

-6%-594₮

-8%-792₮
Тоо ширхэг :
Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй
Савлагаанаас хайчны тусламжтайгаар лааг гарган, лааны гаднах хальсан савлагааг урж, үтрээнд хийнэ. 500мг бүхий 1 лааг өдөрт 2 удаа (өглөө ба орой) 7 - 10 хоногийн турш үтрээнд гүн хийнэ. Ээлж эмчилгээний үед бэлгийн харьцаанд орохоос зайлсхийх шаардлагатай.
Шээс бэлгийн замын үрэвсэл, үтрээний төрөл бүрийн шалтгаант өвөрмөц бус үрэвсэл, энэ нь эмнэлзүйн болон микробиологийн мэдээллээр баталгаажсан үед хэрэглэнэ.
Үйлчлэгч бодис метронидазол 0,5 г. Туслах бодис лааны суурь бодис (хатуу өөх, А хэлбэр) лааны жинг 1,9 – 2,1 г хүртэл хэмжээнд хүргэхэд хангалттай хэмжээгээр агуулагдана.
Бэлдмэлд хэт мэдрэг, хөдөлгөөний эвсэл алдагдах,төв мэдрэлийн тогтолцооны органик өөрчлөлт, элэгний дутагдал (өндөр тунгаар хэрэглэх тохиолдолд, 18 хүртэлх насны хүүхдэд хэрэглэхийг цээрлэнэ. Хэсэг газрын гаж нөлөө загатнах, хорсох, өвдөх болон үтрээ цочрох, өтгөн, цагаан, салсархаг үнэргүй эсвэл бага зэрэг үнэртэй ялгадас үтрээнээс гарах, олон дахин шээх, бэлдмэлийг хэрэглэсэнээс хойш үтрээний кандидоз үүсч болзошгүй, бэлгийн хамтрагчийн эр бэлэг эрхтэн хорсох буюу цочирч болзошгүй.
Асуулт хариулт
Хэрэглэгч2025-06-02 13:03:26
Нэг ширхэгний үнэ 9400 юм уу
Их эмч2025-06-02 13:13:09
Сайн байна уу. 10 ширхэгтэй үнэ нь шүү баярлалаа
Хэрэглэгч2024-03-31 21:21:41
орой хийчээл өглөө гарчаад байхын буруу хийгээд байна уу
Их эмч2024-04-01 00:34:22
Сайн байна уу. гүн хийгээрэй
Хэрэглэгч2024-02-19 16:50:32
Хөхүүл хүн хэрэглэж болох уу?
Их эмч2024-02-19 17:06:11
Сайн байна уу. эмчийн зааваргүй эм уухгүй ээ
Хэрэглэгч2024-02-05 21:56:03
сарын тэмдэгийн үед хэрэглэж болохуу?
Их эмч2024-02-06 02:16:05
Сайн байна уу. Эмийн заавар дээр хориглох заалтгүй боловч эмчлэгч эмчээсээ лавлахыг зөвлөж байна.
Хэрэглэгч2023-12-06 19:26:05
Жирэмсэн хүн хэрэглэж болохуу
Их эмч2023-12-06 19:56:04
Сайн байна уу. Хяналтын эмчдээ үзүүлж зөюлөгөө аваарай
Хэрэглэгч2023-12-06 19:26:04
Жирэмсэн хүн хэрэглэж болохуу
Их эмч2023-12-06 19:56:09
Сайн байна уу. Хяналтын эмчдээ үзүүлж зөюлөгөө аваарай
Хэрэглэгч2023-12-06 19:23:19
Жирэмсэн хүн хэрэглэж болохуу
Их эмч2023-12-06 19:56:12
Сайн байна уу. Хяналтын эмчдээ үзүүлж зөюлөгөө аваарай
Хэрэглэгч2022-09-27 08:51:30
Энэ эм > шахмалаар уу ?
Их эмч2022-09-27 09:37:59
Сайн байна уу. Лаа
Их эмч2022-09-27 09:37:58
Сайн байна уу. Лаа
