
Темпалгин 500мг+20мг №20
13,800₮
Гишүүнчлэлийн үнэ :

-5%-690₮

-6%-828₮

-8%-1,104₮
Тоо ширхэг :
Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй
Ердийн тун нь шинж тэмдгээс хамаарч 1 шахмалаар хоногт 1-3 удаа ууна. Нэг удаагийн тунг 1 шахмалаас хэтрүүлж болохгүй. Хоногийн дээд тун 4 шахмал байна.
Удаан хугацаагаар үргэлжилж буй өвдөлтөнд хэрэглэнэ. Энэ үйлдэл нь мансууруулах үйлдэлгүй өвчин намдаагч болох метамизол натри болон простагландины нийлэгжлийг дарангуйлдагтай холбоотой. Триацетонамин-4-толуенсульфонат нь захын сэрлийг бууруулах, төв мэдрэлийн тогтолцоонд тайвшруулах үйлдэл үзүүлдэг. Темпалгин бэлдмэлийг толгой өвдөх, шүд болон шүдний ажилбарын үеийн өвдөлт, булчингийн өвдөлт, мэдрэлийн гаралтай өвдөлт, үений өвдөлт зэрэг хөнгөнөөс дунд зэргийн өвдөлтийг намдаах богино хугацааны шинж тэмдгийн эмчилгээнд хэрэглэнэ.
Метамизол натри 500мг, триацетонамин-4-толуенсульфонат 20 мг
Уг эмийн найрлагад харшилтай, жирэмсэн эсвэл хөхүүл, 15 наснаас доош хүүхэд, элэгний болон бөөрний хүнд өвчинтэй бол хэрэглэж болохгүй. Дотор муухайрах, бөөлжих, хэвлийгээр өвдөх, загатнах, халуу оргих, улайх, тууралт гарах, толгой өвдөх, толгой эргэх гаж нөлөө илэрч болзошгүй.
Асуулт хариулт
Одоогоор мэдээлэл байхгүй
