ЭмГоо сайханЭэж ба хүүхэдЖор илгээхШинэЭМДаатгалаар авахЗахиалга хянах

Нецурью 1.1гр №12 - мөхлөг

39,000

Гишүүнчлэлийн үнэ :

Basic

-5%-1,950

Үнэ
37,050
Gold

-6%-2,340

Үнэ
36,660
Platinium

-8%-3,120

Үнэ
35,880

Тоо ширхэг :

Номин Седар (12.75ш)Байршил харах
Монос Сансар колонк (72.21ш)Байршил харах
Монос УБ таун (41.82ш)Байршил харах
Монос Өнөр плаза (77.75ш)Байршил харах
Хоумланд (42.66ш)Байршил харах
Монос Зайсан цацралт (65.49ш)Байршил харах
Скай ресиденс-3 (128.66ш)Байршил харах
Хоног (122.42ш)Байршил харах

Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй

15 ба түүнээс дээш настай бол: нэг удаад 1 уутыг хэрэглэнэ. 1 -15 настай бол: нэг удаад 2/3 уутыг хэрэглэнэ. 7 - 11 настай бол: нэг удаад 1/2 уутыг хэрэглэнэ. 3 - 7 настай бол: нэг удаад 1/3 уутыг хэрэглэнэ 1- 3 нас: нэг удаад 1/4 уутыг хэрэглэнэ. Бэлдмэлийг хоол идсэнээс хойш 30 минутын дотор өдөрт 3 удаа ууж хэрэглэнэ.

НЕЦУРЬЮ ГРАмерик нь эрт дээр үеэс ханиад томууны үед түгээмэл хэрэглэгдэж ирсэн эм бөгөөд түүний гол найрлага нь Хятадын анагаах ухааны Кампо буюу какконто (химийн бодис ороогүй эмийн ургамал, эрдэс бодис, эмчилгээний ашиг тустай найрлагуудаар хийгдсэн байгалийн гаралтай эмийг Kампо гэнэ) юм. Тэрээр гаж нөлөө маш багатай ханиадны зөөлөн эм болно. Нус гоожих, хамар битүүрэх, найтаах, хоолой өвдөх, ханиалгах, чичрүүдэс хүрэх, халуурах, толгой өвдөх, үе мөч өвдөх ба булчингаар өвдөх гэх мэт ханиадны шинж тэмдгийг арилгах зорилгоор хэрэглэнэ.

Какконтогийн ханд [(Пуэрариагийн үндэс(Pueraria Root) 2.4гр, зээргэний өвс(Ephedra Herb) 1.2гр, улаан чавга(Jujube) 1.2гр, шинцагийн холтос(Cinnamon Bark) 0.9гр, цээний үндэс(Peony Root) 0.9гр, чихэр өвс(Glycyrrhiza) 0.69гр, цагаан гаа(Ginger) 0.3гр)]     1500 мг, Этензамид 500 мг, Ацетаминофен 300 мг
Усгүй каффейн 100 мг, Носкапин 30 мг,Хлорфенираминий малеат 7 мг
Идэвхгүй найрлага: Нийлэгжүүлсэн хөнгөн цагааны силикат, сукралоз, усжуулсан цахиурын давхар исэл, урьдчилан желатинжуулсан цардуул.

Энэхүү эмийг дараах хүмүүс хэрэглэж болохгүй. Үүнд: Энэхүү эмэнд болон үүний найрлагад орсон бодист харшилтай хүмүүс. Ханиад томууны бусад эм буюу эсвэл халуун бууруулах эм хэрэглэсний дараа амьсгал бачууралт үүсч байсан хүмүүс.   Энэхүү эмийг хэрэглэж байгаа үедээ дараах эмүүдийн аль нэгийг хэрэглэж болохгүй. Үүнд: Ханиадны бусад эмүүд, халуун бууруулах өвдөлт намдаах эмүүд, тайвшруулах эмүүд, ханиалга намдаах болон цэр ховхлох эмүүд, гистаминий эсрэг эм агуулсан эмүүд (ринитын эм, дотор муухайрах өвчний үед хэрэглэдэг эм, харшлын эм гэх мэт).Нойрмоглож магадгүй учраас энэ эмийг уусны дараа машин техниктэй ажиллах буюу жолоо барьж болохгүй. Энэхүү эмийг хэрэглэхийн өмнө болон хэрэглэсний дараа согтууруулах ундаа хэрэглэж болохгүй. Эмийг удаан хугацаагаар тогтмол хэрэглэж болохгүй.Дараах тохиолдолд энэхүү эмийг уухаас өмнө эмч, эмзүйчтэй зөвлөлдөх хэрэгтэй. Үүнд: Шүдний эмчийн хяналтанд байгаа эмчилгээ хийлгэж байгаа хүмүүс, Жирэмсэн эсвэл жирэмсэлсэн байж магадгүй эмэгтэйчүүд,Салхин цэцэг болон томуугийн өвчтэй, эсвэл өвчилсөн хэмээн  таамаглагдсан нялх/нярай хүүхэд/ хүүхэд (15-аас доош настай), Өндөр настан,  Эмийн найрлаганд орсон бодист буюу эсвэл бусад зүйлст харшилтай  хүмүүс, Өндөр халуурах, шээх үйл ажиллагааны эмгэгшилтэй эд хүндрэлтэй гэх  хүмүүс эдгээр хүмүүс. Дараах эмгэгтэй болох нь оношлогдсон хүмүүс. Үүнд: Зүрхний өвчин, элэгний өвчин, цусны даралт ихсэх өвчин, бөөрний өвчин, ходоод ба дээд гэдэсний шархлаа, нүдний даралт ихсэлт, чихрийн шижин өвчтэй болон бамбай булчирхайн үйл ажиллагааны эмгэгшилтэй г.м. 

Асуулт хариулт

Хэрэглэгч2025-01-13 11:22:09

Амокцилинтай хамт хэрэглэж болох уу

Их эмч2025-01-13 11:44:10

Сайн байна уу. Болноо

Хэрэглэгч2024-12-18 09:27:49

сайн байна уу, 4настай хүүхдэд 1/3 уут гэхээр 1 уутыг 3 хувааж ууна гэсэн үг үү?

Их эмч2024-12-18 09:35:37

Сайн байна уу. Тийм ээ

Хэрэглэгч2024-12-05 13:55:31

энэ бэлдмэл нойр хүргэдэг үү. жолоо барьж байгаа үед ууж болох уу

Их эмч2024-12-05 14:20:10

Сайн байна уу. https://emonos.mn/product/41793

Хэрэглэгч2024-12-03 19:16:02

Ямар хэмжээтэй усанд найруулж уух вэ

Их эмч2024-12-03 19:20:53

Сайн байна уу. Хэмжээ заахгүй ээ бага зэргийн усанд найруулаад ууж болно

Хэрэглэгч2024-11-12 11:19:22

Сайн байна уу? Яаж хэрэглэх вэ, усанд уусгаж хэрэглэх үү? Хэдэн милл усанд найруулж уух вэ?

Их эмч2024-11-12 12:40:11

Сайн байна уу. 15 ба түүнээс дээш настай бол: нэг удаад 1 уутыг хэрэглэнэ. 1 -15 настай бол: нэг удаад 2/3 уутыг хэрэглэнэ. 7 - 11 настай бол: нэг удаад 1/2 уутыг хэрэглэнэ. 3 - 7 настай бол: нэг удаад 1/3 уутыг хэрэглэнэ 1- 3 нас: нэг удаад 1/4 уутыг хэрэглэнэ. Бэлдмэлийг хоол идсэнээс хойш 30 минутын дотор өдөрт 3 удаа ууж хэрэглэнэ.

Хэрэглэгч2024-09-18 18:23:36

усанд уусшаж уудаг уу

Их эмч2024-09-18 18:45:41

Сайн байна уу. Болно.

Хэрэглэгч2024-09-11 00:53:05

Хөхүүл эмэгтэй хэрэглэж болох уу?

Их эмч2024-09-11 01:01:12

Сайн байна уу. https://emonos.mn/product/41793

Хэрэглэгч2024-04-03 13:31:12

жирэмсэн хшн ууж болхуу

Их эмч2024-04-03 13:48:44

Сайн байна уу. Дараах тохиолдолд энэхүү эмийг уухаас өмнө эмч, эмзүйчтэй зөвлөлдөх хэрэгтэй. Үүнд: Шүдний эмчийн хяналтанд байгаа эмчилгээ хийлгэж байгаа хүмүүс, Жирэмсэн эсвэл жирэмсэлсэн байж магадгүй эмэгтэйчүүд,Салхин цэцэг болон томуугийн өвчтэй, эсвэл өвчилсөн хэмээн таамаглагдсан нялх/нярай хүүхэд/ хүүхэд (15-аас доош настай), Өндөр настан, Эмийн найрлаганд орсон бодист буюу эсвэл бусад зүйлст харшилтай хүмүүс, Өндөр халуурах, шээх үйл ажиллагааны эмгэгшилтэй эд хүндрэлтэй гэх хүмүүс эдгээр хүмүүс. Дараах эмгэгтэй болох нь оношлогдсон хүмүүс. Үүнд: Зүрхний өвчин, элэгний өвчин, цусны даралт ихсэх өвчин, бөөрний өвчин, ходоод ба дээд гэдэсний шархлаа, нүдний даралт ихсэлт, чихрийн шижин өвчтэй болон бамбай булчирхайн үйл ажиллагааны эмгэгшилтэй г.м.

Хэрэглэгч2024-03-02 11:03:56

АЦЦ лонгтой хамт хэрэглэж болохгүй юу

Их эмч2024-03-02 15:08:51

Сайн байна уу. хамт хэрэглэхгүй

Хэрэглэгч2024-02-28 11:54:19

Yaj uudag ve usand nairuulhuu shuud uuhuu

Их эмч2024-02-28 12:16:39

Сайн байна уу. Бэлдмэлийг хоол идсэнээс хойш 30 минутын дараа өдөрт 3 удаа бүлээн усаар даруулж ууна.