ЭмГоо сайханЭэж ба хүүхэдЖор илгээхШинэЭМДаатгалаар авахЗахиалга хянах

Каффетин №12 - шахмал

12,600

RxЖороор олгох эм

Гишүүнчлэлийн үнэ :

Basic

-5%-630

Үнэ
11,970
Gold

-6%-756

Үнэ
11,844
Platinium

-8%-1,008

Үнэ
11,592

Тоо ширхэг :

Номин Седар (2.5ш)Байршил харах
Монос Сансар колонк (2.25ш)Байршил харах
Монос УБ таун (2.75ш)Байршил харах
Монос Өнөр плаза (3ш)Байршил харах
Хоумланд (3ш)Байршил харах
Хоног (3.5ш)Байршил харах

Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй

Нийлмэл өвдөлт намдаах эмийн хувьд Каффетин нь өвдөлт намдаалтын суурь эмчилгээ болгон хэрэглэнэ. Түүнийг урт хугацааны эмчилгээнд (3-аас хоногоос илүүгүй) хэрэглэдэггүй.

Насанд хүрэгсэд ба 16-аас доош насны хүүхдэд үзүүлэх нөлөө 

Өвдөлтийн зэргээс хамааран нэг удаа 1-2 шахмалаар. Тунг хоногт 3 удаа давтаж болно. Хоногийн дээд тун 6 шахмал.

12-16 настай хүүхэд:

½ -1 шахмалаар, хоногт 3 удаа давтан хэрэглэж болно. 

Каффетин нь өвдөлт намдаах нийлмэл бэлдмэл. Өвдөлт намдаах үйлдэл нь парацетамол, пропифеназон ба кодеины үйлдэлтэй холбоотой бөгөөд кофеин нь тэдгээрийн үйлдлийг дэмждэг. Каффетиныг толгой өвдөх, шүд өвдөх, толгой өвдөх, булчингийн өвдөлт, нуруугаар өвдөх, хагалгаа, гэмтлийн дараах болон сарын тэмдгийн өвдөлт зэрэг төрөл бүрийн гаралтай өвдөлтийг намдаах зорилгоор хэрэглэнэ. 

Идэвхтэй бодисууд: парацетамол, пропифеназон, кофеин ба кодейн фосфат сескигидрат. Шахмал тутамд 250 мг парацетамол, 210 мг пропифеназон, 50 мг кофеин ба 10 мг кодейн фосфат сескигидрат агуулна. Бусад туслах бодис: кальцийн гидроген фосфат дигидрат; целлюлоз микрокристаллинповидонкроскармеллоз натри; цахиур, коллоид усгүй; эрдэнэ шишийн натрийн гликолят; (А хэлбэр), глицеролын дибегенат; натрийн лаурилсульфат магнийн стеарат.

Каффетин дараах тохиолдолд хэрэглэхгүй. Хэрэв та эмэнд болон найрлага дахь бусад бүрэлдэхүүн хэсэгт харшилтай, элэг ба бөөрний цочмог эмгэгтэй, бодисын солилцооны ховор эмгэг болох порфирий эсвэл глюкоз-6-фосфат дегидрогеназын дутагдалтай,жирэмсэн эсвэл хөхүүл болон 12-оос доош насны хүүхдэд хэрэглэхгүй. 

Дараах тохиолдолд Каффетин бэлдмэлийг болгоомжтой хэрэглэнэ. Үүнд:

  • Хэрэв та бусад өвдөлт намдаах эмэнд харшилтай бол\
  • Хэрэв та элэг, бөөр эсвэл бронхийн багтраа зэрэг амьсгалын замын эмгэгтэй бол
  • Хэрэв та цусны эмгэгтэй бол (цусны эс тоолох шаардлагатай)
  • Хэрэв та шарх эсвэл хоол боловсруулах эрхтнээс цус алдалттай бол
  • Хэрэв та архинаас хамааралтай бол
  • Хэрэв та сэтгэл түгшүүртэй, цочромтгой эсвэл цусны даралт өндөр, нойргүйдэл, мөн жихүүдэлтэй бол Үндсэн шинж тэмдгүүдийг дарангуйлж оношлоход илүү хүндрэлтэй болох тул өвдөлт намдаах эмүүд хэвлийн цочмог өвдөлтийн тохиолдолд хэрэглэхгүй.

Асуулт хариулт

Хэрэглэгч2025-02-07 23:04:05

бага сартай жирэмсэн хоногт 1 ууж болох уу??? хор нөлөөтэй юу???

Их эмч2025-02-07 23:09:49

Сайн байна уу. Жирэмсэн болон хөхүүл үед хэрэглэхийг хориглоно.

Хэрэглэгч2024-09-19 23:35:31

Энэ эмний сөрөг нөлөө уусаны маргааш шээсний шинжилгээнд өөрчлөлт гархуу

Их эмч2024-09-20 07:44:03

Сайн байна уу. ,

Хэрэглэгч2024-09-19 23:31:28

Энэ эмний сөрөг нөлөө уусаны маргааш шээсний шинжилгээнд өөрчлөлт гархуу

Их эмч2024-09-20 07:43:52

Сайн байна уу.та удаан хугацаагаар хэрэглээгүй бол гарахгүй ээ

Хэрэглэгч2024-07-13 22:37:16

Энэ жоргүй байгаа юу

Их эмч2024-07-13 22:40:08

Сайн байна уу. жороор олгоно