ЭмГоо сайханЭэж ба хүүхэдЖор илгээхШинэЭМДаатгалаар авахЗахиалга хянах

Фариностим №40 - шахмал

45,500

Гишүүнчлэлийн үнэ :

Basic

-5%-2,275

Үнэ
43,225
Gold

-6%-2,730

Үнэ
42,770
Platinium

-8%-3,640

Үнэ
41,860

Тоо ширхэг :

Номин Седар (3ш)Байршил харах
Монос УБ таун (1ш)Байршил харах
Монос Өнөр плаза (4ш)Байршил харах
Хоумланд (3ш)Байршил харах
Монос Зайсан цацралт (4ш)Байршил харах
Хоног (2.25ш)Байршил харах

Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй

Хүлхмэлийг бүрэн уустал нь амандаа шимнэ. Хэрэглэснээс хойш 1 цаг хоол болон шингэн зүйл хэрэглэж болохгүй. Хэрэглэх 2 арга байна. 1-р арга намар-өвлийн улиралд дархлаа тогтолцооны хамгаалалтыг дэмжих зорилгоор 3-14 насны хүүхэд хоногт 1 шахмалаар 3 сарын турш, насанд хүрэгсэд ба 14-с дээш насны хүүхэд хоногт 2 шахмалаар 3 сарын турш хэрэглэнэ. Жилд дахин давтан хэрэглэж болно. 2-р арга дархлаа тогтолцоог зохицуулах ба эрчимтэй дэмжих зорилгоор 3-14 насны хүүхэд 1 шахмалаар хоногт 2 удаа 20 өдрийн турш, насанд хүрэгсэд ба 14-с дээш насны хүүхэд 1 шахмалаар хоногт 4 удаа 20 өдрийн  турш хэрэглэнэ. Шаардлагатай үед бүх улиралд хэрэглэж болно. 

Фариностим нь амьсгалын дээд замын салст бүрхүүлийн өвөрмөц дархлааны хамгаалалтыг бий болгодог. Түүний хэрэглэж буй өвөрмөц эмийн хэлбэр нь биологийн идэвхит, дархлаа дэмжих бүрдлийг гүйлсэн булчирхай ба амны хөндийн салст бүрхүүлтэй шууд хүрэлцүүлж улмаар түүний үйл ажиллагааг дэмжих ба түүнчлэн бие махбодын байгалийн хамгаалах механизмыг идэвхжүүлдэг. Сайн үр дүнтэй, аюулгүй учир Фариностим нь антибиотикын хэрэглээг хязгаарлах бөгөөд түүнийг хамар залгиурын үрэвсэлт өвчний эмчилгээ болон урьдчилан сэргийлэлтийн зайлшгүй шаардлагатай арга болгон хэрэглэнэ.

Хүлхмэл бүрд өвөрмөц дархлаа дэмжих бүрдэл (липополисахарид ба липопептидийн холимог) 45мг, батрашны тос 0,325мг, эвкалиптийн  тос 0,150мг тус тус агуулагддаг.

Орц найрлаганд орсон нэгдэлд харшилтай хүн хэрэглэж болохгүй.  Биологийн идэвхит бүтээгдэхүүн нь нэмэлтээр хэрэглэх бүтээгдэхүүн болохоос төрөл бүрийн ба зөв зохистой хооллолт, эрүүл амьдралын хэв маягийг орлох ёсгүй. Зөвлөмж болгож буй хоногийн тунгаас хэтрүүлж болохгүй.  Энэхүү бүтээгдэхүүн нь эм биш гэдгийг анхаарна уу. Хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг хэрэглэснээс хойш 1 цаг хоол болон шингэн зүйл хэрэглэхгүй байх шаардлагатай. Энэ хугацаанд түүнчлэн амны хөндийд зориулсан ямар нэгэн халдваргүйжүүлэгч болон үнэр дарагч хэрэглэж болохгүй. Учир нь фариностимын үйлдлийг тасалдуулж болзошгүй.

Асуулт хариулт

Хэрэглэгч2025-04-22 19:17:14

Хөхүүл хүн хэрэглэж болох уу?

Их эмч2025-04-22 19:23:50

Сайн байна уу. Хяналтын эмчээсээ лавлаарай та хориглох заалт бол байхгүй байна

Хэрэглэгч2025-04-15 20:09:26

энэ бэлдмэл аль салбарт байна вэ?

Их эмч2025-04-15 20:45:18

Сайн байна уу. 18001883 утсаар холбогдож лавлаарай

Хэрэглэгч2024-09-06 16:59:14

Ene beldmel ali salbart bga ve

Их эмч2024-09-06 18:09:32

Сайн байна уу. Улаанбаатар рашаан сувилал "УБ таун"-оос Цэлмэг хотхон явах зам дагуу байдаг салбарт байна.

Хэрэглэгч2024-04-06 17:49:32

жирэмсэн хүн ууж болох уу

Их эмч2024-04-06 17:52:50

Сайн байна уу. Хориглох заалт: Орц найрлаганд орсон нэгдэлд харшилтай хүн хэрэглэж болохгүй., Биологийн идэвхит бүтээгдэхүүн нь нэмэлтээр хэрэглэх бүтээгдэхүүн болохоос төрөл бүрийн ба зөв зохистой хооллолт, эрүүл амьдралын хэв маягийг орлох ёсгүй..

Хэрэглэгч2024-04-06 17:47:08

жирэмсэн хүн ууж болох уу

Их эмч2024-04-06 17:52:40

Сайн байна уу. Хориглох заалт: Орц найрлаганд орсон нэгдэлд харшилтай хүн хэрэглэж болохгүй., Биологийн идэвхит бүтээгдэхүүн нь нэмэлтээр хэрэглэх бүтээгдэхүүн болохоос төрөл бүрийн ба зөв зохистой хооллолт, эрүүл амьдралын хэв маягийг орлох ёсгүй..

Хэрэглэгч2024-01-24 17:06:20

Сайн байна уу? Энэ фариностим тасарсан уу?

Их эмч2024-01-24 17:19:58

Сайн байна уу. тиймээ