
Клавомид 625мг №20
30,000₮
Гишүүнчлэлийн үнэ :

-5%-1,500₮

-6%-1,800₮

-8%-2,400₮
Тоо ширхэг :
Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй
Эмийн тунг өвчний онцлог, өвчтөний биеийн байдалд тохируулан тогтооно.
Дайвар хөндий, гүйлсэн булчирхай, залгиурын үрэвсэл, бронхын цочмог үрэвсэл, уушгины үрэвсэл, уушгины буглаа, давсаг ба шээс дамжуулах хоолойн үрэвсэл, пиелонефрит, аарцгийн хөндийн эрхтний үрэвсэлт өвчин, заг хүйтэн, бэлгийн замын шархлаа, хатиг, буглаа, нэвчээс, халдварлагдсан шарх, гялтангийн доторх үжил, дунд чихний үрэвсэл, остеомиелит, үжил, хэвлийн гялтангийн үрэвсэл, хагалгааны дараах халдварт хэрэглэнэ.
1 шахмалд амоксициллины натри 500мг, клавуланы хүчил 125мг агуулагдана.
Пенициллиний бүлгийн антибиотикт хэт мэдрэг өвчтөнд хэрэглэхийг цээрлэнэ. Эмчилгээний үед илрэх гаж нөлөө хөнгөн явцтай түр зуурын шинжтэй байна. Ихэвчлэн дотор муухайрах, бөөлжих, суулгах, хоолны шингэц муудах, гэдэс цочролын хам шинж, мөөгөнцөр илрэх зэрэг гаж нөлөө илэрнэ.
Асуулт хариулт
Одоогоор мэдээлэл байхгүй
