
Лансопрол 30мг №28 - Шахмал
22,900₮
Гишүүнчлэлийн үнэ :

-5%-1,145₮

-6%-1,374₮

-8%-1,832₮
Тоо ширхэг :
Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй
Эмийн тунг өвчний онцлог, өвчтөний биеийн байдалд тохируулан тогтооно.
Шархлааны эсрэг эм ба ходоод улаан хоолойн сөөргөөний эмчилгээнд зориулсан эм. Ходоод ба 12 хуруу гэдэсний шархлааны эмчилгээ, улаан хоолойн сөөргөөт үрэвслийн эмчилгээ ба урьдчилан сэргийлэлт, H.pylori-той холбоотой шархлаа өвчний эмчилгээнд тохирсон бактерийн эсрэг эмтэй хамт Helicobacter pylori (H.pylori)-г устгах зорилгоор хэрэглэнэ. Стероид бус үрэвслийн эсрэг эмийн удаан хугацааны эмчилгээ шаардагдаж байгаа өвчтөний стероид бус үрэвслийн эсрэг эм хэрэглэсний улмаас үүссэн ходоод ба 12 хуруу гэдэсний шархлаа өвчний эмчилгээ болон урьдчилан сэргийлэлт, ходоод улаан хоолойн сөөргөөт өвчний шинж тэмдгийн эмчилгээний үед хэрэглэнэ.
1 шахмалд лансопрол 30мг агуулагдана.
Лансопразол болон бэлдмэлийн найрлага дахь бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг хүмүүс, ходоод гэдэсний хорт хавдар, жирэмсэн ба хөхүүл үе, 18 хүртэл насны хүүхэд болон өсвөр насныхан хэрэглэхгүй. Толгой өвдөх, толгой эргэх, дотор муухайрах, суулгах, хэвлий орчим өвдөх, өтгөн хатах, бөөлжих, гэдэс дүүрэх, ам эсвэл хоолой хатах, элэгний ферментийн түвшин ихсэх, чонон хөрвөс, загатнаа, тууралт, сульдах зэрэг гаж нөлөө илэрч болзошгүй.
Асуулт хариулт
Хэрэглэгч2025-04-16 19:01:18
Энэ эмийгөглөө хоол идэсний дараа уухуу?Өлөн уух уу?
Их эмч2025-04-16 19:22:05
Сайн байна уу. Хооллохоос дор хаяж 30 минутын өмнө хэрэглэнэ.
Хэрэглэгч2024-10-13 20:56:23
Hi emiig uuj bh uyd gam barihuu alkohol haluun nogoo.. ??
Их эмч2024-10-13 21:00:47
Сайн байна уу. Хоолны дэглэм барина.
Хэрэглэгч2024-07-18 16:10:50
Сайн байна уу. Ходоодны шархтай гээд энэ эмийг ууж байгаа юм. Уух дундуур ходоод халуу дүүгэж хорсож өвдөх, мөн хатгуулж өвдөх , цээж хүндүүр болоод байгаа. Ийм үед юу нэмж хэрэглэх вэ?
Их эмч2024-07-18 16:55:18
Сайн байна уу. Нарийн мэргэжлийн эмчид үзүүлж зөвлөгөө аваарай
Хэрэглэгч2024-06-25 10:06:21
Энэ эм уусаны дараа өтгөн хар өнгөтөй гараад байна. Ямариучиртай юм бол
Их эмч2024-06-25 17:30:45
Сайн байна уу. өтгөн хар гарнаа
