Септидин 0.7%-300мл хоолой ам зайлах уусмал
4,000₮
Гишүүнчлэлийн үнэ :
-5%-200₮
-6%-240₮
-8%-320₮
Тоо ширхэг :
Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй
Амны хөндий, залгиурын үрэвсэлт өвчнүүдийг эмчлэх, урьдчилан сэргийлэх: Бэлдмэлээс бага хэмжээгээр авч хоногт 3-4 удаа ам болон хоолойгоо 1 минут орчим зайлж хэрэглэнэ.
Арьс салст болон хэсэг газрын ариутгал, халдваргүйтгэлийн үед: Бэлдмэлийг угаах, цэвэрлэх, шавших, шүрших, дүрэх, дусаах, боолт хийх, түрхэх мөн гүн шарханд чихээс, тампон тавих байдлаар хэрэглэнэ.
Эмчилгээний үргэлжлэх хугацааг эмчлэгч эмч тогтоох ба өвчний шинж чанар хүндрэлээс шалтгааж өөр өөр байна.
1. Дараах амны хөндийн болон залгиурын нян, вирусийн гаралтай халдварт ба үрэвсэлт өвчнүүдийг эмчлэх урьдчилан сэргийлэх:
- Нянгийн болон вирусийн гаралтай ханиад томуугаас урьдчилан сэргийлэх
- Герпес вирусийн халдвар (хомхой)
- Амны хөндий, залгиурын нян вирусийг устгах
- Хурц болон архаг гүйлсэн булчирхайн үрэвсэл
- Шүдний тулгуур эдийн үрэвсэл, сувгийн сурвалжийн ариутгал, халдваргүйтгэл
- Буйлны үрэвсэл
- Парадонтоз
- Амны эвгүй үнэр дарах.
2. Бүх төрлийн мэс заслын шарх, гэмтлийн шарх, тэжээл дутлын шархлаа, хөлдөлт, түлэгдэл, хэвтрийн холголт цооролт, шүдний сувгийн эмчилгээний үед халдвараас урьдчилан сэргийлэх, эмчлэх зорилгоор тус тус хэрэглэнэ.
1 мл уусмалд 7мг повидон йод буюу 0.7мг чөлөөт йод агуулна.
Туслах бодисууд: натрийн сахаринат, ментол, полиэтиленгликоль, цэвэршүүлсэн ус.
Хориглох заалт: Дараах тохиолдлуудад хэрэглэхийг хориглоно.
- Йод болон бэлдмэлийн найрлага дахь бусад туслах бодисуудад хэт мэдрэг хүмүүс
- Бамбай булчирхайн үйл ажиллагаа ихсэх (гипертиреоз)
- Бамбай булчирхайн аденом
- Цацраг идэвхт йодын эмчилгээний үед болон түүний өмнө ба дараа
- 6 хүртэлх насны хүүхэд.
Жирэмсэн ба хөхүүл үеийн хэрэглээ: Эмийн идэвхт бодисын метаболит нь эхэсийг нэвтэрч, хөхний сүүгээр ялгарах тул хэрэглэхийг хориглоно.
Гаж нөлөө: Хэрвээ йодтой холбоотойгоор харшлын урвал илэрвэл эмчилгээг зогсооно. Хэсэг газарт повидон йодын тун хэтрэх үед чөлөөлөгдсөн йод нь арьсны улайлт, үхжилт, арьсны салст бүрхүүлийг цочроож архаг хордлогод (йодизм) хүргэж болно. Ховор тохиолдолд цусан дахь нейрофилийн тоо цөөрөх, зүрхний хэмнэл алдагдах, цусан дахь электролит ба осмоляр чанар өөрчлөгдөх, метаболын хүчилшил, хорт явцтай элэгний үрэвсэл, бөөрний цочмог дутагдал илрэх зэрэг ерөнхий шинжүүд ажиглагдана
Анхааруулга: Бамбай булчирхайн үйл ажиллагааны өөрчлөлттэй, бөөрний архаг дутагдалтай хүмүүст зөвхөн эмчийн зааврын дагуу хэрэглэнэ. Уусмалын өнгө өөрчлөгдөж өнгөгүй болсон бол хэрэглэж болохгүй. Нүдэнд оруулахаас зайлсхийх ба орсон тохиолдолд усаар зайлж угаана.
Асуулт хариулт
Хэрэглэгч2024-10-12 20:27:40
Fgfgnmvg
Их эмч2024-10-12 20:28:51
Сайн байна уу. Септидин 0.7%-300мл хоолой ам зайлах уусмал 3,900 үнэтэй байна.
Хэрэглэгч2024-02-18 11:21:06
Enguun
Их эмч2024-02-18 11:57:48
Сайн байна уу.