ЭмГоо сайханЭэж ба хүүхэдЖор илгээхШинэЭМДаатгалаар авахЗахиалга хянах

Алебурон 1гр №36 - бүрхүүлтэй шахмал

50,000

Гишүүнчлэлийн үнэ :

Basic

-5%-2,500

Үнэ
47,500
Gold

-6%-3,000

Үнэ
47,000
Platinium

-8%-4,000

Үнэ
46,000

Тоо ширхэг :

Залуучууд (7ш)Байршил харах
Номин Седар (10.67ш)Байршил харах
Монос Сансар колонк (10ш)Байршил харах
Монос УБ таун (11ш)Байршил харах
Монос Өнөр плаза (10ш)Байршил харах
Хоумланд (13.66ш)Байршил харах
Монос Зайсан цацралт (18ш)Байршил харах
Скай ресиденс-3 (3ш)Байршил харах

Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй

  • 15 ба түүнээс дээш настай бол: нэг удаад 3 шахмалаар өдөрт 3 удаа,
  • 11 -15 нас хүртэл: нэг удаад 2 шахмалаар өдөрт 3 удаа,
  • 5 - 11 нас хүртэл: нэг удаад 1 шахмалаар эмийг өдөрт 3 удаа тус тус ууж хэрэглэнэ.
  • Шахмалыг хоол идсэний дараа бүлээн усаар даруулж ууна.
  • АЛЕБУРОН ШАХМАЛ ЭМ нь чонон хөрвөс ба экзем зэрэг харшлын өвчний эмчилгээнд хэрэглэгддэг бөгөөд бие мах бодод үүссэн харшлын урвалын шинж тэмгүүдийг арилгахад тусалдаг.
  • Тэрээр бүрхүүлтэй шахмал тул хүүхэд уухад хялбар тохиромжтой байдаг.

 

Хэрэглэх заалт:

  • Хавьталт дерматит, экзем болон ринит зэрэг эмгэгийн улмаас үүссэн чонон хөрвөс, загатнааг арилгах зорилгоор хэрэглэнэ.
    • Дифенгидрамин гидрохлорид 90 мг,

 

    • Дикалий глицирризинат 90 мг,
    • Рибофлавин 6 мг,
    • Пиридоксин гидрохлорид 15 мг,
    • Оротын хүчил 90 мг.
  • Идэвхгүй найрлага: Бичил талстат целлюлоз, Кармеллоз кальци, магнийн стеарат, Гипромеллоз, Титаны оксид, Макрогол 6000.
  • Уг эмийг хэрэглэхдээ дараах зүйлсийг анхаарна уу.
    • Энэхүү эмийг ууж байх хугацаанд дараах эмүүдийг хэрэглэж болохгүй. Үүнд: 
      • Харшлын эсрэг бусад эм, 
      • Антигистамин агуулсан эм (ханиадны эм, ханиалга намдаах эм, цэр ховхлох эм болон ринитийн эм г.м.).
    • Нойрмоглож магадгүй учраас энэ эмийг уусны дараа машин техниктэй ажиллах буюу жолоо барьж болохгүй.

 

    • Хөхүүл эх энэхүү эмийг хэрэглэж болохгүй буюу эсвэл энэхүү эмийг хэрэглэх үедээ хүүхдээ хөхөөр хооллохоо зогсоох хэрэгтэй.
    • Энэ эмийг удаан хугацаагаар тогтмол хэрэглэж болохгүй.

 

Дараах тохиолдлуудад энэ эмийг хэрэглэхийн өмнө эмч болон эм зүйчтэй зөвлөлдөх хэрэгтэй. Үүнд:

1) Эмийн эмчилгээ хийлгэж байгаа бол,

2) Жирэмсэн, эсвэл жирэмсэн байх магадлалтай бол,

3) Өмнө нь ямар нэг эмэнд харшилыын урвал өгч байсан бол,

4) Шээхэд зовиуртай бол,

5)Нүдний даралт ихэссэн нь оношлогдсон бол зэрэг болно.

 

Дараах шинж тэмдгүүд шинж тэмдгүүд илэрвэл эм уухыг шууд зогсоож эмч буюу эмзүйчид яаралтай хандах хэрэгтэй. Үүнд:

  • Арьсны талаас: арьсанд тууралт гарах, загатнах, улайх,
  • Хоол боловсруулах эрхтэний талаас: дотор муухайрах, бөөлжих, хоолны дуршил буурах, 
  • Шээс ялгаруулах эрхтэний талаас: шээхэд зовиуртай байх зэрэг болно.

                                                                                

  • Ам хатах, нойрмоглох зэрэг шинж тэмдгүүд илэрч болзошгүй. Хэрэв эдгээр шинж тэмдгүүд удаан үргэлжлэх болон эсвэл даамжирвал эм уухаа зогсоож, эмч буюу эмзүйчид хэрэглэх зааврыг үзүүлэн зөвлөлдөх хэрэгтэй.
  • Хэрэв эмийг 5-6 хоног хэрэглэсний дараа өвчний шинж тэмдэг сайжрахгүй бол эм уухаа зогсоож, эмч буюу эмзүйчид хэрэглэх зааврыг үзүүлэн зөвлөлдөх хэрэгтэй.

Асуулт хариулт

Одоогоор мэдээлэл байхгүй

,