
Колдвон хүүхэд Nose S сироп №10
18,400₮
Гишүүнчлэлийн үнэ :

-5%-920₮

-6%-1,104₮

-8%-1,472₮
Тоо ширхэг :
Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй
2-6 настай 5мл нэг уут, 6-12 настай 10мл 2уут, 12 дээш настай 20мл 4 уут тунгаар өдөрт дээд тал нь 4 удаа ууна.
Нүд загатнах, нулимс гарах, нус гоожих, хамар эсвэл хоолой загатнах, найтайлгах, хамар битүүрэх зовиуруудыг хөнгөвчлөх зорилгоор хэрэглэнэ.
Хлорфенирамины малеат (КР) 1мг, Псевдоэфедриний гидрохлорид (КФ) 15мг.
Псевдоэфедрин агуулсан бэлдмэл хэрэглэж байгаа үед цочмог явцтай тархмал экзантем хэлбэрийн идээт үрэвсэл зэрэг арьсны хүнд явцтай гаж нөлөө үүсэж болзошгүй тул анхаарах хэрэгтэй. Хэрэв өвчтөнд халуурах, улайрал, арьсны идээт үрэвсэл ажиглагдвал уг бэлдмэлийг хэрэглэхээ зогсоох ба эмчлэгч эмч эсвэл эм зүйчээс зөвлөгөө авна. Заасан тунгаас хэтрүүлж болохгүй.
Асуулт хариулт
Хэрэглэгч2025-04-03 19:20:38
Хоолны дараа өгөх үү? Өмнө өгөх үү
Их эмч2025-04-03 19:28:43
Сайн байна уу. Хоолноос 1 цагын зайтай өгнө
Хэрэглэгч2025-03-09 15:04:28
Mini grip-тэй хамт хэргэлж болох уу
Их эмч2025-03-09 15:05:47
Сайн байна уу. хамт хэрэглэхгүй ээ
Хэрэглэгч2025-03-09 14:52:49
1ой 8сартай болохгүй юу
Их эмч2025-03-09 15:05:32
Сайн байна уу. 2с дээш насанд өгнөө
Хэрэглэгч2025-03-09 14:49:14
2настай хүүхэд 5млээр өдөрт 4уух нь зөв үү
Их эмч2025-03-09 15:06:36
Сайн байна уу. 1-2 удаа уухад болноо
Хэрэглэгч2025-01-26 16:53:34
8 настай хүүхдэд читамонтой хамт өгж болохуу
Их эмч2025-01-26 18:46:34
Сайн байна уу. дотрох найрлаган дахь бүтээгдэхүүнд харшлахгүй бол болно
Хэрэглэгч2024-12-07 20:33:57
Энэ эм нь ханиалга намдаах уу
Их эмч2024-12-07 20:37:38
Сайн байна уу. Нүд загатнах, нулимс гарах, нус гоожих, хамар эсвэл хоолой загатнах, найтайлгах, хамар битүүрэх зовиуруудыг хөнгөвчлөх зорилгоор хэрэглэнэ.
Хэрэглэгч2024-11-27 23:01:26
2 настай хүүхэд 2 цагийн өмнө уусан халуун нь сайн буухгүй юм парацетамол ууж болох уу
Их эмч2024-11-27 23:29:31
Сайн байна уу. Болохгүй, колдвоны найрлаганд парацетамол эм орсон байгаа учраас дараагийн тунг хамгийн багадаа 6цагийн дараагаар өгнө.
Хэрэглэгч2024-10-02 18:34:30
1 ой 2 сартай хүүхдэд өгч болох уу өдрийн хэдээр өгөх вэ
Их эмч2024-10-02 19:09:35
Сайн байна уу. 2 наснаас дээш хэрэглэнэ
Хэрэглэгч2024-09-20 11:29:33
Эм хэрэглэх хоорондын хугацаа хэр хугацаа байх вэ? 10 хоногийн өмнө уусан 2 настай хүүхэд дахин ууж болох уу?
Их эмч2024-09-20 12:39:55
Сайн байна уу. Эмчид үзүүлж зөвлөгөө аваарай
Хэрэглэгч2024-09-20 11:09:48
Эм хэрэглэх хоорондын хугацаа хэр хугацаа байх вэ? 10 хоногийн өмнө уусан 2 настай хүүхэд дахин ууж болох уу?
Их эмч2024-09-20 12:40:19
Сайн байна уу. эмчид үзүүлж зөвлөгөө аваарай
Хэрэглэгч2024-09-06 11:22:21
Энэ эм парацетамол найрлагатай юу
Их эмч2024-09-06 11:41:37
Сайн байна уу. Байхгүй ээ.
Хэрэглэгч2024-05-22 00:12:14
10 настай хүүхдэд хий ханиалгаад байхад нь тал кетотифен уулгасан. 2 цагийн өмнө колдвон уусан байсан.
Их эмч2024-05-22 00:48:36
Сайн байна уу. Аль нэгийг нь уулгаарай
Хэрэглэгч2024-05-21 21:52:47
Харшлын эмтэй цуг хэрэглэж болох уу?
Их эмч2024-05-21 22:50:32
Сайн байна уу. болохгүй
Хэрэглэгч2024-03-14 03:15:17
2 настай хүүхэд 5 хоног уугаад хамрын битүү арилахгүй бол үргэлжлүүлэн ууж болох уу? Хамгийн ихдээ хэд хоног уух вэ?
Их эмч2024-03-14 07:55:02
Сайн байна уу. өвчний шинж тэмдэг 7 хоногийн хугацаанд сайжрахгүй байвал бэлдмэлийг хэрэгэлхээ зогсоож эмчд хандана.
Хэрэглэгч2024-03-12 21:01:09
Гар хөл амны өвчин туссан 3 настай хүүхдэд өгч болхуу
Их эмч2024-03-12 21:28:33
Сайн байна уу. эмчийн заалтаар хэрэглэж болно
Хэрэглэгч2024-03-12 21:01:06
Гар хөл амны өвчин туссан 3 настай хүүхдэд өгч болхуу
Их эмч2024-03-12 21:28:25
Сайн байна уу. эмчийн заалтаар хэрэглэж болно
Хэрэглэгч2023-09-08 07:06:04
1.4 nastaid ogch bolohgui yu?
Их эмч2023-09-08 09:57:05
Сайн байна уу. 2-6 настай 5мл нэг уут, 6-12 настай 10мл 2уут, 12 дээш настай 20мл 4 уут тунгаар өдөрт дээд тал нь 4 удаа ууна.
Хэрэглэгч2023-05-02 16:46:42
Диатизтай хүүхдэд яах уу? Хэд хэдэн харшилын шинж тэмдэг илэрдэг.
Их эмч2023-05-03 01:41:54
Сайн байна уу. харшилж болно
Хэрэглэгч2023-04-27 19:24:41
Хэрэглэх заавар. 2 настай хүүхдэд өдрийн хэдээр өгөх вэ?
Их эмч2023-04-27 20:12:34
Сайн байна уу. өдрийн 3аар 8цагаар өгнө
Хэрэглэгч2023-04-27 19:24:11
Хэрэглэх заавар. 2 настай хүүхдэд өдрийн хэдээр өгөх вэ?
Их эмч2023-04-27 20:13:05
Сайн байна уу.
Хэрэглэгч2023-03-06 09:55:16
Хэдэн настай хүүхдэд өгч болох вэ?
Их эмч2023-03-07 07:11:42
Сайн байна уу. 2 наснаас дээш хэрэглэж болно.
Хэрэглэгч2023-01-30 10:30:26
Ямар үйлчилгээтэй эм бэ? цэртэй ханиалга намдаах уу?
Их эмч2023-01-30 21:58:36
Сайн байна уу. Ханиадны шинж тэмдэг бууруулах бэлдмэл(хамар битүүрэх, найтайлгах, хоолой өвдөх, жихүүдэс төрөх дагжих [ханиадны шинж ба салганах], халуурах, толгой өвдөх, үе өвдөх, булчин өвдөх) хөнгөвчилнө.
