
Лансопрол 30мг №14 - Шахмал
11,500₮
Гишүүнчлэлийн үнэ :

-5%-575₮

-6%-690₮

-8%-920₮
Тоо ширхэг :
Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй
Эмийн тунг өвчний онцлог, өвчтөний биеийн байдалд тохируулан тогтооно.
Шархлааны эсрэг эм ба ходоод улаан хоолойн сөөргөөний эмчилгээнд зориулсан эм. Ходоод ба 12 хуруу гэдэсний шархлааны эмчилгээ, улаан хоолойн сөөргөөт үрэвслийн эмчилгээ ба урьдчилан сэргийлэлт, H.pylori-той холбоотой шархлаа өвчний эмчилгээнд тохирсон бактерийн эсрэг эмтэй хамт Helicobacter pylori (H.pylori)-г устгах зорилгоор хэрэглэнэ. Стероид бус үрэвслийн эсрэг эмийн удаан хугацааны эмчилгээ шаардагдаж байгаа өвчтөний стероид бус үрэвслийн эсрэг эм хэрэглэсний улмаас үүссэн ходоод ба 12 хуруу гэдэсний шархлаа өвчний эмчилгээ болон урьдчилан сэргийлэлт, ходоод улаан хоолойн сөөргөөт өвчний шинж тэмдгийн эмчилгээний үед хэрэглэнэ.
1 шахмалд лансопрол 30мг агуулагдана.
Лансопразол болон бэлдмэлийн найрлага дахь бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг хүмүүс, ходоод гэдэсний хорт хавдар, жирэмсэн ба хөхүүл үе, 18 хүртэл насны хүүхэд болон өсвөр насныхан хэрэглэхгүй. Толгой өвдөх, толгой эргэх, дотор муухайрах, суулгах, хэвлий орчим өвдөх, өтгөн хатах, бөөлжих, гэдэс дүүрэх, ам эсвэл хоолой хатах, элэгний ферментийн түвшин ихсэх, чонон хөрвөс, загатнаа, тууралт, сульдах зэрэг гаж нөлөө илэрч болзошгүй.
Асуулт хариулт
Хэрэглэгч2024-12-27 16:31:09
Денол, Лансопрол 2-ын алийг түрүүлж уух вэ? адилхан хооллохоос 30минут өмнө гэсэн байна
Их эмч2024-12-27 17:17:39
Сайн байна уу. ,
Хэрэглэгч2024-12-23 11:20:10
Гаж нөлөө бдаг бол уу хэлж өгөөч
Их эмч2024-12-23 11:57:13
Сайн байна уу. Толгой өвдөх, толгой эргэх, дотор муухайрах, суулгах, хэвлий орчим өвдөх, өтгөн хатах, бөөлжих, гэдэс дүүрэх, ам эсвэл хоолой хатах, элэгний ферментийн түвшин ихсэх, чонон хөрвөс, загатнаа, тууралт, сульдах зэрэг гаж нөлөө илэрч болзошгүй.
