Цефат 500мг №10
6,500₮
Гишүүнчлэлийн үнэ :
-5%-325₮
-6%-390₮
-8%-520₮
Тоо ширхэг :
Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй
Тунг тухайн өвчтөний онцлогт тохирсон шаардлагтай хэмжээгээр эмч тохируулж өгнө.
Цефат / цефадроксил моногидрат агуулсан бэлдмэл нь ууж хэрэглэх цефалоспорины бүлгийн хагас нийлэг антибиотик юм. Ууж хэрэглэхэд ходоодны хүчилд тэсвэртэй ба сайтар шимэгдэнэ. Амьсгалын замын халдварууд тонзилит, фарингит, хатгалгаа, бронхит, гуурсан хоолой тэлэгдэх өвчин, уушигны буглаа, эмпием, синусит, дунд чихний үрэвсэл, арьс, зөөлөн эдийн халдварууд лимфаденит, буглаа, целлюлит, шархлаа, хөхний үрэвсэл, мундас, ёлом, шээс бэлгийн замын халдварууд пиелонефрит, цистит, аднексит, эндометрит, остеомиелит, артрит, цусан үжил, хэвлийн гялтан хальсны үрэвсэл, төрсний дараах үжилт халдваруудад хэрэглэнэ. Heamоphilus influenza-р үүсгэгдсэн дунд чихний халдварын эмчилгээнд хэрэглэхгүй.
Цефадроксил 500 мг хүрэлцэх хэмжээний цефадроксил моногидрат агуулна.
Цефалоспоринд хэт мэдрэг өвчтөнд хэрэглэхгүй. Ходоод гэдэсний хямрал (ходоод татах, өвдөх, дотор муухайрах, бөөлжих, суулгах), хэт мэдрэгшлийн урвал (арьсны тууралт, чонон хөрвөс, загатнаа) илэрч болно. Мөн эмчилгээний явцад хуурамч бүрхүүлт колит үүсч болно.
Асуулт хариулт
Хэрэглэгч2024-10-13 16:08:35
МОНОСЫН ЗААВРЫГ ХАРЛАА. Ийм олон юманд сайн гэнэ үү, олон улсын гадаад заавар дээрээ халдвар, ханиалганы эсрэг байсан даа. Монос яаж чадаж байнаа!!!
Их эмч2024-10-13 16:11:09
Сайн байна уу. Цефат / цефадроксил моногидрат агуулсан бэлдмэл нь ууж хэрэглэх цефалоспорины бүлгийн хагас нийлэг антибиотик учир өргөн хүрээнд эмчийн заалтаар хэрэглэнэ.
Хэрэглэгч2023-11-04 11:58:02
cefadroxil ene emtei adilhan uu esvel uur em uu?
Их эмч2023-11-04 12:22:08
Сайн байна уу. Доторх найрлага нь цефадроксил агуулна