
Трифамокс IBL Duo 875mg
51,500₮
Гишүүнчлэлийн үнэ :

-5%-2,575₮

-6%-3,090₮

-8%-4,120₮
Тоо ширхэг :
Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй
Беталактамаза хориглогч агуулсан беталактамын бүлгийн бактерцид үйлдэлтэй антибиотик. Зөвхөн эмчийн жороор хэрэглэнэ.
Мэдрэг бичил биетнээр үүсгэгдсэн халдваруудад хэрэглэнэ: Амьсгалын доод замын халдварууд: Haemophilus influenzae, Moraxella catarrhalis беталактамаза ялгаруулдаг омгуудаар үүсгэгдсэн. Дунд чихний үрэвсэл: Haemophilus influenzae, Moraxella catarrhalis беталактамаза ялгаруулдаг омгуудаар үүсгэгдсэн. Хамрын дайвар хөндийн үрэвсэл: Haemophilus influenzae, Moraxella catarrhalis беталактамаза ялгаруулдаг омгуудаар үүсгэгдсэн. Арьс, арьсны дайврын халдварууд: Staphylococcus aureus, Enterococcus –ийн, Klebsiella-ийн беталактамаза ялгаруулдаг омгоор үүсгэгдсэн. Шээсний замын халдварууд: Escherichia coli, Klebsiella-ийн, Enterobacter-ийн беталактамаза ялгаруулдаг омгоор үүсгэгдсэн
Хальсан бүрхүүлт шахмал бүрт: Амоксациллин (Амоксациллин Тригидраттай дүйцэх) 875мг; Сульбактам (Пивсульбактам) 125мг.Туслах бодис: Кроскармеллоз Натри; Усгүйжүүлсэн коллойд цахиур; Магнийн стеарат; Лактоз Моногидрат, Гипромеллоз; Титаны диоксид; Триацетин; Микрокристаллин целлюлоз агуулагдана.
Харшилтай (багтраа, экзем, харшлын халууралт), цусны эмгэгтэй эмчлүүлэгчид нарийн хяналт шаардлагатай. Харшлын шалтгаан болж болох пенициллиний бүлгийн эм тариулах, Амоксациллин зэрэг пенициллиний уламжлалын эм ууж хэрэглэхэд хүнд хэлбэрийн харшлын урвалын тохиолдлын давтамж их байдаг. Хүндрэлгүй халдварын үед арьсаар тууралт гарвал эмчилгээг зогсоох хэрэгтэй. Пенициллиний бүлгийн эмийг метотрексаттай хамт хэрэглэхэд метотрексатын үйлдэл ихэсдэг нь мэдээлэгдсэн тул сайтар хянана.
Асуулт хариулт
Одоогоор мэдээлэл байхгүй
