Аллохол №50 Шахмал - Азифарм ХХК
8,000₮
Гишүүнчлэлийн үнэ :
-5%-400₮
-6%-480₮
-8%-640₮
Тоо ширхэг :
Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй
Хэрэглэх заалт
- Элэгний архаг, идэвхижил бүхий үрэвсэл
- цөсний сувгийн үрэвсэл
- цөсний хүүдийн чулуугүй үрэвсэл
- гипокинетик хэлбэрийн цөс ялгаруулах замын хөдөлгөөний алдагдал
- гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн удааширсанаас үүдсэн өтгөн хаталт
- цөсний хүүдий авсаны дараах хам шинж зэргийн үед цогц эмчилгээнд багтана.
Эм судлалын онцлог
Фармакодинамик
- Цөс болон цөсний хүчил үүсэлтийг сайжруулах нийлмэл найрлагатай бэлдмэл; гэдсэнд илжрэх, исэлдэх үйл ажиллагааг багасгана. Цөс нь элэгний эдийн шүүрлийн үйл ажиллагаанд рефлексийн замаар нөлөөлнө. Түүнчлэн цөс нь ходоод гэдэсний замын шүүрлийн болон хөдөлгөөний үйл ажиллагааг сайжруулна.
- Сармист агуулагдах бодис нь ходоод гэдэсний замын шүүрлийн болон хөдөлгөөний үйл ажиллагааг сайжруулж, цөс ялгаралтыг дэмжинэ.
- Халгайн навч нь цөс хөөх болон үрэвслийн эсрэг үйлдэлтэй.
- Идэвхижүүлсэн нүүрс ходоод гэдэсний зам дахь хорт бодистой холбогдон шингээх үйлдэл үзүүлдэг. Идэвхижүүлсэн нүүрс нь ходоод гэдэсний замын хорт бодистой холбогдон гадаргуудаа шингээх үйлдэл үзүүлдэг.
Фармокинетик
- Бэлдмэл нь ходоод гэдэсний замаар сайн шимэгддэг.
- Бэлдмэлд агуулагддаг холийн хүчил болон хенодезоксихолийн хүчил нь гэдсэнд 7α- дегидроксилд хувирна. Улмаар хенодезоксихолийн хүчил нь элгэнд хувиралд орж: амин хүчилтэй коньюгацад орон, цөстэй хамт гэдсэнд орж, үүний зарим хэсэг нь эргэн шимэгдэн үлдсэн хэсэг нь гэдсээр ялгарна.
- Үйлчлэгч бодис:
Хуурай бодист тооцоход өтгөрүүлсэн цөс буюу хуурай цөс – 0,080 г
Хатаасан сармис – 0,040 г
Халгайн навч – 0,005 г
Идэвхижүүлсэн нүүрс – 0,025 г
- Туслах бодис:
Магнийн исэл – 0,0042 г, төмсний цардуул – 0,04026 г, тальк – 0,004312г, кремний коллоид диоксид (аэросил) – 0,012587г, кальцийн стеарат – 0,0021г, сахароза (сахар) – 0,109895г, магнийн гидроксикарбонат (магнийн суурь карбонат) – 0,062361г, титаны диоксид – 0,001667г, повидон (эмнэлгийн бага молекулт поливинилпирролидон 12600±2700) – 0,002382 г, тропеолин 0 – 0,00006г, зөгийн лав – 0,000176г.
Хориглох заалт
- Бэлдмэлийн найрлага дахь аль нэг бодист хэт мэдрэг,
- цөсний хүүдийн чулуу үүссэн үрэвсэл
- бөглөрөлтөт шарлалт
- элэгний цочмог үрэвсэл
- элэгний цочмог болон цочмогдуу дистрофи
- ходоод дээрх гэдэсний шархлаат өвчний сэдрэлийн үе шат
- нойр булчирхайн цочмог үрэвсэл
- сахараз/изомальтаз-ын дутагдал
- глюкозд тэсвэргүй болох
- глюкоз-галактозын мальабсорбци
- 12 хүртэлх насны хүүхэд зэрэгт хэрэглэхийг цээрлэнэ.
Асуулт хариулт
Одоогоор мэдээлэл байхгүй