
Экоклав 250мг+62.5мг/5мл №1 хөвмөл
32,900₮
Гишүүнчлэлийн үнэ :

-5%-1,645₮

-6%-1,974₮

-8%-2,632₮
Тоо ширхэг :
Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй
Тунг эмчлэгч эмч тухайн өвчний явц, тухайн биений онцлогт тохируулан бичиж өгнө. Цэвэршүүлсэн эсвэл буцалгаж тасалгааны хэмд хөргөсөн ус-ыг шилэн саван дээрх зураасан тэмдэглэгээ хүртэл хийнэ. Таглаад нунтгийг бүрэн уустал сэгсэрч холино. 5минут амраагаад дахин сэгсэрснээр хөвмөл бэлэн болно. Эмээ хэрэглэх бүрийн өмнө сэгсэрнэ. Найруулсан хөвмөлийг 7 хоног хүртэл хугацаанд хадгална. Эмийг хэрэглэх хугацаанд хөргөгчний хаалган талд хадгална. Хөлдөөхгүй.
Амоксициллин ба клавуланы хүчлийн хослолыг, түүнд мэдрэг бичил биетнээр үүсгэгдсэн дараах байрлалтай бактерийн халдварыг эмчлэх зорилгоор хэрэглэнэ. Амьсгалын дээд замын халдварууд (Streptococcus pneumoniae, Haemophilus influenza*, Moraxella catarrhalis* ба Streptococcus pyogenes-аар үүсгэгдсэн ЧХХ халдварт үрэвсэл, тухайлбал: гүйлсэн булчирхайн дахилтат үрэвсэл (тонзиллит), хамрын дайвар хөндийн үрэвсэл (синусит), дунд чихний үрэвсэл (ринит), · Streptococcus pneumonia, Haemophilus influenza*, Moraxella catarrhalis* зэргээр үүсгэгдсэн амьсгалын доод замын халдвар. Тухайлбал,архаг бронхитийн сэдрэл, дэлбэнгийн хатгаа ба ба бронхопневмони, Enterobacteriaceae* (ихэвчлэн Escherichia coli*), Staphylococcus saprophyticus ба Enterococcus-аар үүсгэгдсэн шээс бэлгийн замын халдвар, тухайлбал давсаг, шээлгүүрийн үрэвсэл, пиелонефрит, эм бэлэг эрхтний халдварт үрэвсэл мөн Neisseria gonorrhoeae*-оор үүсгэгдсэн заг хүйтэн өвчинд, · Bacteroides*-ын төрлийн Staphylococcus aureus*, Streptococcus pyogenes бактериудаар үүсгэгдсэн арьс ба зөөлөн эдийн халдвар Голчлон Staphylococcus aureus* -аар үүсгэгддэг яс ба үений халдварт үрэвсэл, тухайлбал удаан хугацааны эмчилгээ шаардагдах остеомиелит зэрэг өвчнүүдэд хэрэглэнэ.
Идэвхтэй үйлчлэгч бодис: Амоксациллины тригидрат 144мг / 287мг (амоксациллинээр тооцвол 125мг / 250мг); калийн клавуланат + цайрын диоксид (1:1) 74,85 мг / 149,70мг (клавулины хүчлээр тооцвол 31,25мг / 62,5мг) Туслах бодис: лактулоза 200 мг/ 400 мг, аспартам 5,5 мг/ 5,5 мг, ксантаны бохь 10,0 мг/ 10,0 мг, кросповидон (коллидон CL-M) 28,1 мг/ 28,1 мг, хуурайшуулсан нимбэгний хүчил 2,165 мг/ 2,165 мг, натрийн цитратын дигидрат 8,335 мг/ 8,335 мг, натрийн бензоат 2,085 мг/ 2,085 мг, тальк 25,0 мг/ 25,0 мг, гүзээлзгэний амт оруулагч 40,0 мг/ 40,0 мг, маннитол (маннит) – нунтгийн 1,25 г жинд хүртэл
Бэлдмэлийг пенициллиний, цефалоспорины бүлгийн эмүүд эсвэл бусад антибиотикт харшлын урвал өгч байсан өвчтөнд хэрэглэхийг цээрлэнэ
Асуулт хариулт
Хэрэглэгч2025-03-24 22:10:07
?
Их эмч2025-03-24 22:18:43
Сайн байна уу. 1800-1883 руу залгаад хүргэлтээр авч болно
Хэрэглэгч2025-02-23 00:24:58
Тасалгааны темп-д хэрэглээд байгаашдээ буруу гэсэн үг үү? Хөргүүрт хадгалаад өгөхдөө бүлээсгэж болох юмуу
Их эмч2025-02-23 01:33:13
Сайн байна уу. хөргөгчинд хадгалж хэрэглэнэ
Хэрэглэгч2025-02-06 10:07:41
Өрхийн эмч 17кгтай хүүхдэд 9мл өдрийн 3гэсэн бсан энэ тун нь их үү?
Их эмч2025-02-06 10:10:29
Сайн байна уу. Эмчийнхээ заавраар хэрэглэнэ
Хэрэглэгч2025-02-06 10:02:37
Өрхийн эмч 17кгтай хүүхдэд 9мл өдрийн 3гэсэн бсан энэ тун нь их үү?
Их эмч2025-02-06 10:10:33
Сайн байна уу. ,
Хэрэглэгч2025-01-14 12:08:05
Энэ эм хөнглөлттэй юу
Их эмч2025-01-14 12:12:08
Сайн байна уу. Хөнгөлөлтгүй байна
Хэрэглэгч2025-01-01 22:48:49
29кг тай 9 тэй хүүхэд хэдэн мл уух вэ
Их эмч2025-01-01 23:11:59
Сайн байна уу. Тунг эмч тухайн хүний биеийн онцлог, өвчний зэргээс шалтгаалж тогтоодог тул эмчид хандана уу.
Хэрэглэгч2024-12-15 15:49:36
Хүйтэн усаар найруулах уу
Их эмч2024-12-15 15:51:29
Сайн байна уу. Хүйтэн бүлээн усаар найруулна.
Хэрэглэгч2024-12-15 15:45:14
Хүйтэн усаар найруулах уу
Их эмч2024-12-15 15:51:33
Сайн байна уу.
Хэрэглэгч2024-12-06 21:31:37
4сартай хүүхэд ууж бгаан баас нь шингэрдэг үү өдөр 5 баалаа
Их эмч2024-12-06 21:32:53
Сайн байна уу. эмчлэгч эмчээсээ зөвөлгөө аваарай
Хэрэглэгч2024-12-03 22:27:06
4nastai 18kg tai huuhed 250taig n uduriin heden ml uuh ve
Их эмч2024-12-03 22:36:14
Сайн байна уу. 5мл 8 цагаар
Хэрэглэгч2024-12-02 13:26:12
2.7 сартай хүү маань энэ эмыг уухаар огулаад бөөлжөөд байх юма. Найруулаад хэд хоногын дотор өгөх ёстой байдаг вэ?
Их эмч2024-12-02 15:55:25
Сайн байна уу. задалснаас хойш 14 хоног хадгалж болно
Хэрэглэгч2024-11-20 22:06:24
Энэ эмнээс болж баас хар гарахуу
Их эмч2024-11-20 22:32:43
Сайн байна уу. https://emonos.mn/product/44933
Хэрэглэгч2024-11-18 21:56:17
Хар баана гэж байх уу
Их эмч2024-11-18 22:15:49
Сайн байна уу. Энэ эмийг уусанаас болж өтгөний өнгө өөрчлөх ёсгүй, заавал эмчид үзүүлээрэй
Хэрэглэгч2024-11-08 08:36:07
1.4сартай хүүхдэд өдрийн 3р өгч байгаа. 3дах хоногос нь шингэн нус гараад байх боллоо. Цэрийн шингэлж шингэн нус хэлбэртэй гаргана гэж байх уу?
Их эмч2024-11-08 09:04:25
Сайн байна уу. Цэр шингэрч нус болно гэж байхгүй ээ
Хэрэглэгч2024-10-22 12:57:58
2sartai huuhed 125taig n uugad 30 40minutiin daraa buuljuud bhima ene zvgr uu hamar amnaas n tsernuud n bol garaad bgnb 3udaa uusan 3land ingj buuljih zvgr uu
Их эмч2024-10-22 13:06:31
Сайн байна уу. бөөлжүүлээд байгаа бол эмчид хандаж өөр эмээр солиулж аваарай
Хэрэглэгч2024-10-16 11:48:30
9сартай хүү маань уугаад эмээ уугаал 3,4дэхь хоног дрэ биен дээр нь улаан юмнууд туураад эхэлж байх юм, энэ эм харшлах боломжтой юу?
Их эмч2024-10-16 12:26:26
Сайн байна уу. өөр эм сүүлд нь өгсөн үү та эмчид хандаарай.
Хэрэглэгч2024-10-13 12:12:42
sain bnu ene emiig orhiin emch hooloi ni owdson 3sartai huuhded bichij ugsun huchtei sanagdlaa uuj bolhuu??
Их эмч2024-10-13 12:18:37
Сайн байна уу. Эмчийн заалтаар хэрэглэнэ.
Хэрэглэгч2024-09-03 22:29:58
haniad awaaad hooloi ulaisan hergelj bolhu
Их эмч2024-09-03 22:43:02
Сайн байна уу. Антибиотик тул эмчийн заалтаар хэрэглэнэ.
Их эмч2024-09-03 22:42:49
Сайн байна уу. эмчийн заавраар жортой олгодог эм та өрх дүүргийн эмчдээ үзүүлээрэй
Хэрэглэгч2024-08-15 16:03:26
Ene em 125, 250mlr 2n ymr yalgaataiwe??
Их эмч2024-08-15 16:37:25
Сайн байна уу. тунгаараа ялгаатай
Хэрэглэгч2024-06-30 04:54:20
1, 5 сартай хүүхдэд өгч болохуу хоолой нь идээлж халуураад байгаа
Их эмч2024-06-30 05:24:29
Сайн байна уу. Эмчийн заалтаар хэрэглэж болно
Хэрэглэгч2024-06-30 04:48:19
1, 5 сартай хүүхдэд өгч болохуу хоолой нь идээлж халуураад байгаа
Их эмч2024-06-30 05:24:43
Сайн байна уу. хариулсан
Хэрэглэгч2024-06-24 22:13:07
Энэ эмийг юунд хэрэглэдэг юм бэ? Юунд уудаг юм бол Хэдэн настай хүүхдүүд хэрэглэх вэ?
Их эмч2024-06-25 00:40:57
Сайн байна уу. Амаоксиклав гэдэг антибиотик учир бактерийн гаралтай үрэвсэлийн үед хэрэглэнэ
Хэрэглэгч2024-06-24 22:10:08
Энэ эмийг юунд хэрэглэдэг юм бэ? Юунд уудаг юм бол?
Их эмч2024-06-25 00:41:10
Сайн байна уу. хариулсан
Хэрэглэгч2024-06-07 10:41:23
5мл 2 удаа уугаарай гсн юм хэдэн цагийн зайтай вэ
Их эмч2024-06-07 11:10:09
Сайн байна уу. Өдөрт 2 удаа гэсэн бол 12 цагийн зайтай ууна.
Хэрэглэгч2024-05-26 00:43:42
6 сартай хүүхдэд хэдэн грамм өгөх вэ?
Их эмч2024-05-26 01:04:50
Сайн байна уу. эмчийн заалтаар хэрэглээрэй.
Хэрэглэгч2024-04-11 23:25:00
Шилэн савны мөр хүртэл ус хийж найруулаад найруулснаа 5мг-н халбагаар 1 удаа өгөхөд хэдэн мг-аар уугаад байна гэсэн үг юм болоо? 400 уу, эсвэл 250мг юм уу?
Их эмч2024-04-11 23:37:12
Сайн байна уу. 5мл -т 250мг+62,5мг гэхээр 312,5мг аар ууж байгаа гэсэн үг
Хэрэглэгч2024-04-11 23:24:47
Шилэн савны мөр хүртэл ус хийж найруулаад найруулснаа 5мг-н халбагаар 1 удаа өгөхөд хэдэн мг-аар уугаад байна гэсэн үг юм болоо? 400 уу, эсвэл 250мг юм уу?
Их эмч2024-04-11 23:37:21
Сайн байна уу. 5мл -т 250мг+62,5мг гэхээр 312,5мг аар ууж байгаа гэсэн үг
Хэрэглэгч2024-01-19 18:32:20
Zadalsnaas hoish hed honogt heregleh we
Их эмч2024-01-19 18:56:32
Сайн байна уу. Үйлдвэрлэснээс хойш 2 жил. Хөвмөл болгон бэлтгэсэн бол 7 хоног.
Хэрэглэгч2024-01-19 18:32:17
Zadalsnaas hoish hed honogt heregleh we
Их эмч2024-01-19 18:56:38
Сайн байна уу. Үйлдвэрлэснээс хойш 2 жил. Хөвмөл болгон бэлтгэсэн бол 7 хоног.
