ЭмГоо сайханЭэж ба хүүхэдЖор илгээхШинэЭМДаатгалаар авахЗахиалга хянах
MN

Септидин 0.7%-100мл хоолой, ам зайлах уусмал

2,500

Гишүүнчлэлийн үнэ :

Basic

-5%-125

Үнэ
2,375
Gold

-6%-150

Үнэ
2,350
Platinium

-8%-200

Үнэ
2,300

Тоо ширхэг :

Номин Седар (69.7ш)Байршил харах
Монос Сансар колонк (51ш)Байршил харах
Монос УБ таун (51ш)Байршил харах
Монос Өнөр плаза (57ш)Байршил харах
Хоумланд (42ш)Байршил харах
Монос Зайсан цацралт (47ш)Байршил харах
Скай ресиденс-3 (77ш)Байршил харах
Хоног (84ш)Байршил харах

Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй

Амны хөндий, залгиурын үрэвсэлт өвчнүүдийг эмчлэх, урьдчилан сэргийлэх: Бэлдмэлээс бага хэмжээгээр авч хоногт 3-4 удаа ам болон хоолойгоо 1 минут орчим зайлж хэрэглэнэ.

Арьс салст болон хэсэг газрын ариутгал, халдваргүйтгэлийн үед: Бэлдмэлийг угаах, цэвэрлэх, шавших, шүрших, дүрэх, дусаах, боолт хийх, түрхэх мөн гүн шарханд чихээс, тампон тавих байдлаар хэрэглэнэ.

Эмчилгээний үргэлжлэх хугацааг эмчлэгч эмч тогтоох ба өвчний шинж чанар хүндрэлээс шалтгааж өөр өөр байна.

1. Дараах амны хөндийн болон залгиурын нян, вирусийн гаралтай халдварт ба үрэвсэлт өвчнүүдийг эмчлэх урьдчилан сэргийлэх:

  • Нянгийн болон вирусийн гаралтай ханиад томуугаас урьдчилан сэргийлэх
  • Герпес вирусийн халдвар (хомхой)
  • Амны хөндий, залгиурын нян вирусийг устгах
  • Хурц болон архаг гүйлсэн булчирхайн үрэвсэл
  • Шүдний тулгуур эдийн үрэвсэл, сувгийн сурвалжийн ариутгал, халдваргүйтгэл
  • Буйлны үрэвсэл
  • Парадонтоз
  • Амны эвгүй үнэр дарах.

2. Бүх төрлийн мэс заслын шарх, гэмтлийн шарх, тэжээл дутлын шархлаа, хөлдөлт, түлэгдэл, хэвтрийн холголт цооролт, шүдний сувгийн эмчилгээний үед халдвараас урьдчилан сэргийлэх, эмчлэх зорилгоор тус тус хэрэглэнэ.

100 мл хоолой, ам зайлах уусмалд 1г повидон иод буюу 0.1г чөлөөт иод агуулна.

: Дараах тохиолдлуудад хэрэглэхийг хориглоно.

  • Йод болон бэлдмэлийн найрлага дахь бусад туслах бодисуудад хэт мэдрэг хүмүүс
  • Бамбай булчирхайн үйл ажиллагаа ихсэх (гипертиреоз)
  • Бамбай булчирхайн аденом
  • Цацраг идэвхт йодын эмчилгээний үед болон түүний өмнө ба дараа
  • 6 хүртэлх насны хүүхэд.

Жирэмсэн ба хөхүүл үеийн хэрэглээ: Эмийн идэвхт бодисын метаболит нь эхэсийг нэвтэрч, хөхний сүүгээр ялгарах тул хэрэглэхийг хориглоно.

Бамбай булчирхайн үйл ажиллагааны өөрчлөлттэй, бөөрний архаг дутагдалтай хүмүүст зөвхөн эмчийн зааврын дагуу хэрэглэнэ. Уусмалын өнгө өөрчлөгдөж өнгөгүй болсон бол хэрэглэж болохгүй. Нүдэнд оруулахаас зайлсхийх ба орсон тохиолдолд усаар зайлж угаана.

Тун хэтэрсний улмаас илрэх нөлөө: Бэлдмэлийг их хэмжээгээр тун хэтрүүлэн хэрэглэсэн болон удаан хугацааны эмчилгээний дараа цусны электролит болон осмос чанар өөрчлөгдөх, метаболитын хүчилшил, бөөрний дутагдал үүсэх зэрэг шинж ажиглагдана. Хордлогын үед йодын эмчилгээг зогсоож шаардлагатай үед шинж тэмдэгийн эмчилгээ хийнэ.

Асуулт хариулт

Хэрэглэгч2023-08-08 21:49:03

Хоолой улаасан бол заавал хэрэглэх ё стой юу

Их эмч2023-08-08 23:58:07

Сайн байна уу. 1. Дараах амны хөндийн болон залгиурын нян, вирусийн гаралтай халдварт ба үрэвсэлт өвчнүүдийг эмчлэх урьдчилан сэргийлэх: Нянгийн болон вирусийн гаралтай ханиад томуугаас урьдчилан сэргийлэх Герпес вирусийн халдвар (хомхой) Амны хөндий, залгиурын нян вирусийг устгах Хурц болон архаг гүйлсэн булчирхайн үрэвсэл Шүдний тулгуур эдийн үрэвсэл, сувгийн сурвалжийн ариутгал, халдваргүйтгэл Буйлны үрэвсэл Парадонтоз Амны эвгүй үнэр дарах. 2. Бүх төрлийн мэс заслын шарх, гэмтлийн шарх, тэжээл дутлын шархлаа, хөлдөлт, түлэгдэл, хэвтрийн холголт цооролт, шүдний сувгийн эмчилгээний үед халдвараас урьдчилан сэргийлэх, эмчлэх зорилгоор тус тус хэрэглэнэ.

Хэрэглэгч2023-08-08 21:48:52

Хоолой улаасан бол заавал хэрэглэх ё стой юу

Их эмч2023-08-08 23:58:25