ЭмГоо сайханЭэж ба хүүхэдЖор илгээхШинэЭМДаатгалаар авахЗахиалга хянах
MN

Иммунос сироп БИБ 100мл

12,000

Гишүүнчлэлийн үнэ :

Basic

-5%-600

Үнэ
11,400
Gold

-6%-720

Үнэ
11,280
Platinium

-8%-960

Үнэ
11,040

Тоо ширхэг :

Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй

2-5 насны хүүхдэд 2.5 мл –ээр өдөрт 2 удаа, 6-12 насны хүүхдэд 5 мл –ээр өдөрт 3 удаа,  12-оос дээш насны хүүхэд болон насанд хүрэгсэд 10 мл –ээр өдөрт 3 удаа тус тус ууж хэрэглэнэ.

Цочмог хэлбэрийн халдварт өвчнүүд, харшил, ханиад томуу, түлэгдэлт, яршил, биеийн эсэргүүцэл сулрах, дархлал дутагдлын бүх хэлбэр, идээт болон үрэвслийн гаралтай эмгэгийн үед бие махбодын дархлал, зүрх, төв мэдрэлийн тогтолцооны хэвийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор хэрэглэнэ. 

Үндсэн найрлага: /5 мл сироп бэлдмэлд/

Өндөр зоосон цэцэг (Inula helenium L.)-ийн үндэснийImmula” хуурай ханд-62.5 мг, Монгол хунчир (Astragalus mongolicus Bge) ургамлын үндэсний хуурай ханд-62.5 мг 

Туслах бодис: Сорбитол, ксилитол, натрийн бензоат,  калийн сорбат, натрийн цитрат дигидрат, ментол, этилийн спирт, цэвэршүүлсэн ус.

Савлалт: -100, 150 болон 200 мл шингэн.

Найрлагын жагсаалт дах аль нэг нэгдэлд харшилтай бол хэрэглэж болохгүй. Хэрэв та ямар нэгэн  эмийн бэлдмэл хэрэглэж байгаа, ямар нэгэн суурь өвчтэй, эсвэл эмчийн хяналтанд байдаг, жирэмсэн эмэгтэй, эсвэл хөхүүл эх  энэ бүтээгдэхүүнийг хэрэглэхийн өмнө өөрийн эмчээсээ зөвлөгөө авна уу, Бүтээгдэхүүний хадгалалтын хугацаа дууссан бол хэрэглэхгүй. Хүүхдээс хол байлгана. Заасан заавар дээрхи хэмжээнээс хэтрүүлж хэрэглэж болохгүй. Энэ бүтээгдэхүүн  нь эрүүл, тэнцвэртэй хоололт болон эрүүл амьдралын хэв маягийг орлохгүй.  Ургамлын гаралтай сироп тул шилний ёроолд тунадас бууж болно.  Хэрэглэхийн өмнө сэгсэрнэ.

Асуулт хариулт

Хэрэглэгч2024-05-21 10:00:20

Курс эмчилгээ гэж байгаа юу 11настай хүүхдэд өгвөл, гаж нөлөө байгаа юу баярлалаа

Их эмч2024-05-21 11:10:12

Сайн байна уу. 6-12 насны хүүхдэд 5 мл –ээр өдөрт 3 удаа уулгана. ургамлын харшилтай бол хэрэглэхгүй