Topfer lactana №1 хуурай сүү 600гр
52,900₮
Гишүүнчлэлийн үнэ :
-5%-2,645₮
-6%-3,174₮
-8%-4,232₮
Тоо ширхэг :
Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй
Сүүг бэлтгэхдээ зааврыг маш сайн мөрдөх хэрэгтэй. Хэрэв буруу бэлтгэвэл чухал аминдэм алдагдах магадлалтай. Шинэхэн буцалгасан усаа хэрэглэх хэмжээгээр аваад 50°С хүртэл хөргөнө. Хүүхдийн сүүг найруулж бэлтгэхээс өмнө угжыг сайтар ариутгана. Хэмжээтэй халбаганд сүүг дүүргээд усан дээрээ нэмж хийнэ. Угжаа таглаад сайтар сэгсэрнэ. Хүүхдийн сүүг сайтар сэгсэрсний дараа үлдэгдэл усаа хийж дахин сэгсэрч бэлтгэнэ.
"Лактана" органик сүү нь онгон байгальд бэлчээрлэгч үнээний цэвэр сүүгээр хийдэг бөгөөд химийн ямар ч орц найрлагагүй бүтээгдэхүүн гэдгээрээ дэлхийн олон оронд танигдсан. Ходоод гэдэсний хямралыг намдааж хоол шингээх үйл явцыг сайжруулдаг байгалийн цэвэр бифидобактер агуулдаг. Хүүхдийн өсөлтөнд шаардлагатай нэмэлт тэжээлийг хангана. Шингэц сайтай, хүүхдийн бие организмд хэрэгцээтэй амин дэм эрдэс бодис агуулсан. Глютен болон нэмэлт сахар агуулаагүй органики бүтээгдэхүүн юм.
Бифидобактери, DHA буюу Омега 3, АRA буюу Омега 6 агуулдаг, 100% органик, 600граммын хэмжээтэй. Амархан шингэдэг нүүрс ус, өндөр чанарын ургамлын тос, чухал амин дэм, эрдэс бодис болон микро элемент агуулсан. Сахаргүй
Энэ бүтээгдэхүүн нь хүүхдийн хоногийн шимт бодис, эрдэс, аминдэмийн хэрэгцээг дангаар хангахгүй. Сүүн тэжээлийг задлахаас өмнө болон задалснаас хойш 25°С дээшгүй хэмд нарны тусгалаас хамгаалж хадгалах ба агааарын чийгшил 75%-с ихгүй байна. Задалснаас хойш 2 долоо хоногийн дотор хэрэглэнэ. Давс, чихэр нэмж болохгүй. Эхийн сүү хүүхдэд юугаар ч орлуулашгүй хоол тэжээл.
Асуулт хариулт
Одоогоор мэдээлэл байхгүй