Дистем №50 - Шахмал
35,000₮
Гишүүнчлэлийн үнэ :
-5%-1,750₮
-6%-2,100₮
-8%-2,800₮
Тоо ширхэг :
Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй
Насанд хүрэгчдэд Нэг удаагийн зөвлөх тун – 2 шахмал, өвчний зовуурь шинж тэмдгээс хамаарч өдөр 3-6 удаа хэрэглэнэ. Хоногийн дээд тун – 12 шахмал, хэрэглээ хоорондын зай 4 цагаас богино байж болохгүй. Ахмад насны өвчтөн Өвдөлт намдаах, булчингийн агчил тавиулах зорилгоор ахмад насны өвчтөнд багасгасан тунгаар буюу нэг удаагийн тун 1 шахмалаар өдөрт 4 хүртэл удаа хэрэглэнэ. Бөөр, элэгний өвчтэй хүмүүс Эмчийн зааврын дагуу хэрэглэх ба тун хоорондын зай урт байж болно. Бөөрний өвчний хүнд хөнгөний зэргээс хамаарч 1 шахмалаар 6-8 цаг тутамд ууж болно. Элэгний хүнд хэлбэрийн өвчтэй бол хоногт 6 шахмалаас илүүг ууж болохгүй.
Эмийн бэлдмэлийн аюулгүй байдал, үр нөлөөний талаар 18 хүртэлх насны хүүхэд, өсвөр үеийнхэнд хийгдсэн эмнэлзүйн судалгаа байхгүй учраас 18 хүртэлх насныханд хэрэглэхийг зөвлөдөггүй.Шахмалыг бүтнээр нь залгихад хүндрэлтэй байгаа үед шахмал дээрх хуваах хэрчдэсийн тусламжтай хуваана. Шахмалыг хангалттай хэмжээний шингэнээр даруулан зажлахгүйгээр залгих хэрэгтэй. ДИСТЕМ эмийн эмчилгээний үргэлжлэх хугацаа аль болох богино байх хэрэгтэй буюу зовуурь шинж тэмдэг арилахад эмчилгээг зогсооно. Зөвлөмжит тунг хэтрүүлж болохгүй. Мартсан тунг нөхөх зорилгоор давхар тун ууж болохгүй. Хэрэв танд Дистем бэлдмэлийн нөлөө хэтэрхий хүчтэй, эсвэл хэтэрхий сул санагдвал, мөн эмийн хэрэглээтэй холбоотой ямар нэг эргэлзээ үүссэн тохиолдолд эмчлэгч эмч болон эм зүйчдээ хандаарай.
ДИСТЕМ 380мг/300мг 1 шахмал дахь найрлага: Идэвхит бодис: метокарбамол 380 мг парацетамол 300 мг Туслах бодис: стеарины хүчил, желатинжуулсан эрдэнэ шишийн цардуул, кроскармеллоз натри, магнийн стеарат, усгүйжүүлсэн коллоид цахиур, повидон, дистеарат глицерин, цардуулын натрийн гликолят (төмснөөс гарган авсан), тальк.
Илэрч болзошгүй гаж нөлөө Бусад эмийн бэлдмэлүүдийн нэгэн адил ДИСТЕМ гаж нөлөө үзүүлж болох хэдий ч өвчтөн бүрт илрэх албагүй. Дараах гаж нөлөөний урвалууд илэрвэл эмийн эмчилгээг яаралтай зогсоож эмчдээ хандах хэрэгтэй: Судасны гаралтай хаван гэж нэрлэгдэх харшлын цочмог урвал (улайлт, загатнаа, үе мөч, нүүр, уруул, ам эсвэл хоолой хавагнаснаас залгих эсвэл амьсгалахад хүндрэлтэй болж болзошгүй). Шарлалт (арьс болон нүдний салст шарлах), элэгний асуудал үүссэнийг илэрхийлнэ. Хэрэв та халууралт болон өвдөлт зэрэг шинж тэмдэг бүхий халдвар авсан санагдвал яаралтай эмчид хандах хэрэгтэй, учир нь цусны цагаан эс болон ялтас эс гэмтсэнтэй холбоотой халдварт өртөмхий болсон байх боломжтой. Мөн дараах гаж нөлөөний урвалууд ажиглагдаж болно: Сэтгэл хямрах, айдас, чичрэх, ой муудах, ухаан самуурах, толгой дүүрэх, хөнгөн хэлбэрийн эргэх, вертиго, нойрмоглох, нойргүйдэх, булчингийн баримжаа хөнгөн хэлбэрээр алдагдах, уналт таталт. Хараа бүрэлзэх, давхарлаж харах, хамрын битүүрэлтэй нүдний салстын үрэвсэл, нистагм (нүдний алимны огцом, зорилгогүй хөдөлгөөн). Элэгний трансаминазууд ихсэх, бөөр хордох (шээс хар гарах), гипогликеми, сэтгэл тавгүйтэл Цусны даралт буурах, зүрхний цохилтын тоо цөөрөх, ухаан балартах, арьс улайх (улайж халуу оргих). Бие хүндрэх, хэвлийгээр өвдөх, хорсох, гэдэс дүүрэх, дотор муухайрах, бөөлжих, металлын амт мэдрэгдэх, амт мэдрэхүй өөрчлөгдөх, халуурах, толгой өвдөх, анафилаксийн урвал (харшлын). Арьс загатнах, улайх, чонон хөрвөс. Арьсны хүнд хэлбэрийн урвал маш ховор тохиолдолд илэрдэг.
Асуулт хариулт
Хэрэглэгч2024-03-18 22:42:57
Хэлэн доороо уусгаж уух юм уу
Их эмч2024-03-18 23:48:34
Сайн байна уу. Энэ эмийн бэлдмэлийг ууж хэрэглэнэ.Шахмалыг хангалттай хэмжээний шингэнээр даруулан зажлахгүйгээр залгих хэрэгтэй