
Амлизект 5мг+10мг №30 - шахмал
27,900₮
Гишүүнчлэлийн үнэ :

-5%-1,395₮

-6%-1,674₮

-8%-2,232₮
Тоо ширхэг :
Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй
Насанд хүрэгчдийн артерийн даралт ихсэх эмгэгийн үед тогтмол даралт бууруулах зорилгоор хэрэглэнэ.Өдөрт тогтмол нэг цагт өдөрт 1 удаа ууж хэрэглэнэ.
Амлизект 5мг/10мг шахмалын найрлаганд лизиноприл болон амлодипиныг зохих тунгаар туналагдсан нийлмэл бэлдмэл.
Тромбоцитын агрегацийг дарангуйлдаг, түүдгэнцрийн фильтрацийн хурдыг ихэсгэдэг мөн сулавтар натрийг хөөх үйлдэлтэй. Чихрийн шижингийн нефропатийн үед микроальбуминурийг илэрхий ихэсгэдэггүй. Бодисын солилцоо болон цусан дахь өөх тосны хэмжээнд нөлөөлдөггүй учир гуурсан хоолойн багтраа, чихрийн шижин болон тулай эмгэгийн үед уг бэлдмэлийг хэрэглэж болно.
Эмнэлзүйн ач холбогдол өгөх даралт бууруулах үйлдэл нь 6-10 цагийн дараа илэрч 24 цагийн турш үргэжилдэг.
1 шахмалд 5мг амлодипин болон 10мг лизиноприл тус тус агуулна.
Бэлдмэлийн найрлагад орсон амлодипин болон дигидропиридиний уламжлалд харшилтай тохиолдолд хэрэглэхгүй
Хүнд хэлбэрийн артерийн гипотензи
Кардиогенный шок
Зүүн ховдлоос гарах хэсгийн судасны нарийсалт (аортийн нарийсалт)
Цочмог зүрхний шигдээсийн дараах гемодинамикийн тогтворгүй үзүүлэлттэй өвчтөнд хэрэглэхгүй.
Бэлдмэлийн найрлагад орсон бодист харшилтай тохиолдолд хэрэглэхгүй
Асуулт хариулт
Хэрэглэгч2024-12-12 22:26:44
Даралт эхсээд байна яааралтай авч уух
Их эмч2024-12-12 22:50:42
Сайн байна уу.
