
Милдронат 500мг №60 - Азифарм ХХК
72,300₮
Гишүүнчлэлийн үнэ :

-5%-3,615₮

-6%-4,338₮

-8%-5,784₮
Тоо ширхэг :
Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй
Бэлдмэлийг ууж хэрэглэнэ. Идэвхжүүлэх нөлөө илэрч болох тул өдрийн эхний хагаст хэрэглэхийг зөвлөнө. Насанд хүрэгсдэд хоногт 0,5-1,0г тунгаар хэрэглэх бөгөөд нийт тунг шууд эсвэл 2 удаа хувааж хэрэглэнэ.Хоногийн дээд тун 1г. Ээлж эмчилгээ 4-6 долоо хоног үргэлжилнэ. Ээлж эмчилгээг жилд 2-3 удаа давтаж болно. Хэрэв та бэлдмэлийн ээлжит тунг хэрэглэлгүй мартаж өнгөрөөсөн бол түүнийг яаралтай хэрэглэнэ. Мартаж өнгөрөөсөн тунг нөхөхийн тулд тунг давхарлаж хэрэглэж болохгүй. Эмчийн зөвлөсний дагуу эмчилгээг цааш үргэлжлүүлнэ.
Хэрэглэх заалт.
Милдронатыг дараах тохиолдлуудын хавсарсан эмчилгээний бүрэлдэхүүнд хэрэглэнэ.
- Зүрх судасны тогтолцооны өвчин: ачааллын үеийн тогтвортой зүрхний бах, зүрхний архаг дутагдал (NYHA үйл ажиллагааны ангиллын I-III зэрэг), зүрхний булчингийн эмгэг (кардиомиопати), зүрх судасны системийн үйл ажиллагааны алдагдал
- Тархины цусны эргэлтийн цус хомсролын цочмог ба архаг өөрчлөлт
- Ажлын чадвар буурах, биеийн ба сэтгэц сэтгэл хөдлөлийн хэт ачаалал
- Энцефалит, тархины гэмтэл, тархины цусны эргэлтийн хямралын дараах эдгэрэлтийн үе.
1 бүрээсд Үйлчлэгч бодис: Милдронат 500мг Туслах бодис: төмсний хатаасан цардуул, кремнийн хоёрч исэл, кадьцийн стеарат тус тус агуулагдана. Бүрээсийн найрлага (их бие, толгой):титанийн хоёрч исэл (Е171), желатин.
Тун хэтэрсний улмаас илрэх нөлөө Бэлдмэлийн тун хэтэрсэн тохиолдлын талаар мэдээлэл байдаггүй. Бэлдмэл хор багатай бөгөөд аюултай гаж нөлөө үүсгэдэггүй. Шинж тэмдэг: артерийн даралт буурсан тохиолдолд толгой өвдөх, толгой эргэх, зүрхний цохилт олшрох, бие ерөнхийдөө сулрах зэрэг шинжүүд илэрч болно.
Жирэмсэн ба хөхүүл үеийн хэрэглээ Жирэмсэн үед милдронатыг хэрэглэхэд аюулгүй эсэх нь тогтоогдоогүй. Урагт сөрөг нөлөө үзүүлэхээс зайлсхийх зорилгоор жирэмсэн үед бэлдмэлийг хэрэглэхгүй. Бэлдмэл эхийн хөхний сүүгээр ялгардаг эсэх нь тодорхойгүй Хэрэв эхэд милдронатын эмчилгээ хийх зайлшгүй шаардлага гарвал хүүхдийг хөхөөр хооллохыг зогсоох хэрэгтэй.
Тээврийн хэрэгсэл жолоодох ба машин механизмтай ажиллах чадварт бэлдмэлийн үзүүлэх нөлөө Тээврийн хэрэгсэл жолоодох ба машин механизмтай ажиллах чадварт бэлдмэлийн үзүүлэх нөлөө судлагдаагүй.
Асуулт хариулт
Одоогоор мэдээлэл байхгүй
