
Амлизект 10мг+20мг №30 - шахмал - Evolet CO.,LTD
56,000₮
Гишүүнчлэлийн үнэ :

-5%-2,800₮

-6%-3,360₮

-8%-4,480₮
Тоо ширхэг :
Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй
Насанд хүрэгчдийн артерийн даралт ихсэх эмгэгийн үед тогтмол даралт бууруулах зорилгоор хэрэглэнэ.Өдөрт тогтмол нэг цагт өдөрт 1 удаа ууж хэрэглэнэ.
0107384
Амлизект 10мг/20мг шахмалын найрлаганд лизиноприл болон амлодипиныг зохих тунгаар туналагдсан нийлмэл бэлдмэл.
1 шахмалд 10мг амлодипин болон 20мг лизиноприл тус тус агуулна.
Лизиноприлтэй холбоотой:
Бэлдмэлийн найрлагад орсон лизиноприл болон АХФ-ийн ингибиторт харшилтай тохиолдолд хэрэглэхгүй.
Асуумжид АХФ-ийг хориглогч бэлдмэлд харшилж ангионевротик хаван үүсгэдэг
Удамшлын болон идиопатик ангионевротик хавантай
Жирэмсний хоёр болон гурав дахь 3 долоо хоногтой эхэд хэрэглэхгүй
Нэгэн зэрэг АХФ-ийн хориглогч болох Амлозект чихрийн шижин/ эсвэл хүнд хэлбэрийн бөөрний дутагдалтай СФК<60мл/мин/1,73м2-тай тохиолдолд алискирентэй хамт хэрэглэхгүйг анхаар
Нэгэн зэрэг АХФ-ийн хориглогч болох Амлозект бэлдмэлийг сакубитрил\валсартантай хамт хэрэглэхгүй. Сакубитрил эсвэл валсартанийг хэрэглэсэн сүүлийн шахмалаас хойш 36 цагийн дараа Амлозект бэлдмэлийг хэрэглэнэ
Амлодипинтэй холбоотой:
Бэлдмэлийн найрлагад орсон амлодипин болон дигидропиридиний уламжлалд харшилтай тохиолдолд хэрэглэхгүй
Хүнд хэлбэрийн артерийн гипотензи
Кардиогенный шок
Зүүн ховдлоос гарах хэсгийн судасны нарийсалт (аортийн нарийсалт)
Цочмог зүрхний шигдээсийн дараах гемодинамикийн тогтворгүй үзүүлэлттэй өвчтөнд хэрэглэхгүй.
Бэлдмэлийн найрлагад орсон бодист харшилтай тохиолдолд хэрэглэхгүй
Асуулт хариулт
Одоогоор мэдээлэл байхгүй
