

Нейрорубин 2мл №10 /Цомбо Фарм ХХК/
13,000₮
Гишүүнчлэлийн үнэ :

-5%-650₮

-6%-780₮

-8%-1,040₮
Тоо ширхэг :
Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй
Долоо хоногт 1 тун шилээр 1 – 2 удаа хэрэглэнэ. Тарилгыг өгзөгний булчингийн гадна дээд дөрвөлжин талбайд гүн тарина. Бага насны хүүхэд, өсвөр насныхан болон 18 – аас доош насны хүүхдийн эмчилгээнд хэрэглэсэн туршлага байхгүй.
B – витаминууд нь уураг, өөх тос ба нүүрс – усны солилцоог зохицуулдаг ферментийн тогтолцооны үндсэн бүрэлдэхүүн болдог.Нейрорубин нь В1, B6, B12 витаминуудыг өндөр тунгаар агуулсан нийлмэл найрлагатай бэлдмэл ба мэдрэлийн эсийн бодисын солилцооны хэвийн үйл ажиллагааг хангахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Бие махбодын бодисын солилцооны хэвийн үйл ажиллагааг хангадаг. Эсрэг бие болон гемоглобин үйлдвэрлэх замаар цусан дах сахарын хэмжээг хэвийн хэмжээнд барихад нөлөөлнө.Эдгээр витаминуудыг өндөр тунгаар хэрэглэхэд шууд бус өвдөлт намдаах үйлдэл үзүүлдэг нь эмчилгээний үр дүнд сайнаар нөлөөлдөг.
Тиамины гидрохлорид (Thiamine hydrochloride) 100 мгПиридоксины гидрохлорид (Pyridoxine hydrochloride) 100 мг Цианокоболамин (Cyanocobalamin) 1 мг Туслах бодис: Лидокаины гидрохлорид 20 мг Тарилгын нэрмэл ус 2 мл
Гаж нөлөө: Бэлдмэлийг хэрэглэх үед арьсны урвал (загатнах, чонон хөрвөс, батга), айж түгшүүрлэх, дотор муухайрах, “хоолой дээр юм тээглэх”, чичигнэх, нүүр улайх, толгой эргэх зэрэг шинж ажиглагдана. Ийм шинж илрэх эрсдэл бүхий өвчтөнүүдэд тиамин агуулсан бэлдмэлийг булчинд давтан тарьсны дараа ховор тохиолдолд анафилаксын урвал илэрч болзошгүй. Энэ үед глюкокортикоидууд ба гистамины эсрэг эм хэрэглэнэ. Хориглох заалт: Хайрст үлд өвчтэй хүмүүст хэрэглэхгүй. Мөн бэлдмэл батгаших өвчний явцыг хүндрүүлж болзошгүй Бэлдмэлийн найрлага дахь бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг хүмүүсХаршлын диатез
Асуулт хариулт
Одоогоор мэдээлэл байхгүй
