![](https://back.emonos.mn/media/product/main_VvBdhgV.jpg)
Ацикловир-Акри 400мг №20
13,000₮
Гишүүнчлэлийн үнэ :
![](/assets/membercardiconbagts1.png)
-5%-650₮
![](/assets/membercardiconbagts2.png)
-6%-780₮
![](/assets/membercardiconbagts3.png)
-8%-1,040₮
Тоо ширхэг :
Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй
Хооллох үед болон хоолны дараа хангалттай шингэнээр даруулж ууж ууна. Өвчний хүндрэлийн зэргээс хамааран тунгийн дэглэмийг тохируулна. Herpes simplex 1, 2 хэлбэрийн вирусын арьс, салст бүрхүүлийн халдварын эмчилгээнд Насанд хүрэгчид –өдөрт 5 удаа 200 мг тунгаар нийт 5 хоног (сэрүүн байхдаа 4 цаг тутамд), бэлгийн герпесын эмчилгээнд – 10 хоног, шаардлагатай бол үргэлжлэх хугацаа удаан байж болно. Дархлаа дутагдлын үед хавсарсан эмчилгээнд, ялангуяа ХДХВ-халдварын эмнэл зүйн зураглал бий болсон (ХДХВ-н эмнэл зүйн зураглал ДОХ-н шат үүссэн), ясны чөмөг шилжүүлэн суулгалтын дараа өдөрт 400 мгтунгаар 5 удаа ууна. Дархлааны тогтолцоо хэвийн өвчтөний Herpes simplex 1, 2 хэлбэрий вирусын дахилтат халдварын урьдчилан сэргийлэлтэнд Насанд хүрэгчид–өдөрт 6 цагаар 4 удаа 200 мг тунгаар, ээлж эмчилгээ 6-12 сар үргэлжилнэ. Дархлаа дутагдсан өвчтөний Herpes simplex 1, 2 хэлбэрийн вирусын дахилтат болон анхдагч халдвараас урьдчилан сэргийлэлтэнд Насанд хүрэгчид – өдөрт 6 цагаар 4 удаа 200 мг тунгаар, халдварын хүндрэлээс хамааран тунгийн дээд хэмжээ өдөрт 5 удаа 400 мг. Салхин цэцгийн эмчилгээнд: насан хүрэгчид, 6-с дээш насны хүүхдэд – 800 мг тунгаар өөрт 4 удаа; 3-6 настай хүүхдэд – 400 мг тунгаар өдөрт 4 удаа. Илүү нарийн тунг 20 мг/кг тооцон гаргана. Ээлж эмчилгээ – 5 өдөр. Бөөрний үйл ажиллагааны алдагдалтай өвчтөнд креатинины клиренс, халдварын төрлөөс хамааран тунг тогтооно. Herpes simplex–н халдварын эмчилгээнд креатинины клиренс 10 мл\мин багагүй үед хоногийн тунг 400 мг хүртэл бууруулан 2 хувааж өгнө (12 цагийн зайтай 200 мг тунгаар 2 удаа). Varicella zoster-оор үүсгэгдсэн халдварын дархлал дутагдалтай өвчтөний барих эмчилгээнд креатинины клиренс 10-25 мл/мин үед өдөрт 800 мг тунгаар 3 удаа 8 цагийн зайтай, креатинины клиренс 10 мл/мин бага үед– 800 мг тунгаар 2 удаа 12 цагаар хэрэглэнэ.
Herpes simplex 1, 2 хэлбэрийн вирусээр үүсгэгдсэн арьс, салст бүрхүүлийн халдвар, бэлгийн герпесийн эмчилгээнд; - Дархлааны тогтолцоо хэвийн өвчтөний Herpes simplex 1, 2 хэлбэрийн вирусын дахилтат халдварын урьдчилан сэргийлэлтэнд; - Дархлаа дутагдсан өвчтөний Herpes simplex 1, 2 хэлбэрийн вирусын дахилтат болон анхдагч халдвараас урьдчилан сэргийлэлтэнд; - Дархлаа дарангуйлагдсан өвчтөний хосолсон эмчилгээнд: ХДХВ халдвартай (ДОХ-н үе шат, эмнэл зүйн эрт илрүүлэлт, нарийвчилсан эмнэл зүйн зураглал) өвчтөн, ясны чөмөг шилжүүлэн суулгах; - Varicella zoster (салхин цэцэг, бүслүүр үлд) вирусын анхдагч, дахилтат халдварын эмчилгээнд
Ацикловир 400мг
Асуулт хариулт
Хэрэглэгч2025-01-26 10:33:05
Нүдний өвдөгөнд уух нь зөв үү
Их эмч2025-01-26 18:16:37
Сайн байна уу. эмчийн заалтаар хэрэглэнэ
Хэрэглэгч2024-11-19 17:41:24
Энэ эмийг. Шингэн алдаж байгаа нярай 10 сартай хүүхдэд өгөх үү. Баас нь татарч байгаад энэ эмийг уугаад улам их шингэн алдаад байх юм. Гэдэсний аш гтай бактер устгана гэж байх уу.
Их эмч2024-11-19 18:46:27
Сайн байна уу. https://emonos.mn/product/49959
Хэрэглэгч2024-11-19 17:40:17
Энэ эмийг. Шингэн алдаж байгаа хүүхдэд өгөх үү. Баас нь татарч байгаад энэ эмийг уугаад улам их шингэн алдаад байх юм. Гэдэсний аш гтай бактер устгана гэж байх уу.
Их эмч2024-11-19 18:46:32
Сайн байна уу. https://emonos.mn/product/49959
Хэрэглэгч2024-11-16 23:24:15
Ил шарханд түрхэж болдог уу
Их эмч2024-11-16 23:50:38
Сайн байна уу. Herpes simplex 1, 2 хэлбэрийн вирусээр үүсгэгдсэн арьс, салст бүрхүүлийн халдвар, бэлгийн герпесийн эмчилгээнд эмчийн заалтаар хэрэглэнэ
Хэрэглэгч2024-10-28 22:58:26
Дахилтат хэлбэрийн Херпес вирусд том хүн 400г өдөрт хэд уух вэ?гарах болгонд нь ууж болох уу?сардаа нэг гараад бгаа
Их эмч2024-10-28 23:02:35
Сайн байна уу. https://emonos.mn/product/49959
Хэрэглэгч2024-10-28 11:21:25
энэ эмийг уух үед мөөгөнцөрийн эм уух хэрэгтэй юу
Их эмч2024-10-28 12:06:43
Сайн байна уу. Антибиотик биш учраас шаардлагагүй ээ.
Хэрэглэгч2024-10-14 14:24:38
Ацикловир -белмед 200гр 7 сартай бас 1нас 8 сартай хүүхдэд ханиад бас нүүрний тууралтанд 1/2 - өдрийн 2 удаа уухаар эмч бичиж өгч болох юмуу..заалт 3 нас дээш юм бишүү
Их эмч2024-10-14 14:31:44
Сайн байна уу. эмчийн заалтаар хэрэглэнэ.
Хэрэглэгч2024-03-23 18:09:40
Ацикловер акри нүдний үрэвсэлд уудаг юмуу? Ацикловер денкийг нь уудаг юмуу? Анзааралгүй авчихжээ.
Их эмч2024-03-23 23:24:20
Сайн байна уу. эмчийн заалтаар хэрэглэх тул нүдний эмчид үзүүлээрэй
Хэрэглэгч2024-03-03 21:19:36
Вирусын гаралтай ханиаданд насанд хүрсэн хүн ямар тунгаар уух вэ
Их эмч2024-03-04 05:10:02
Сайн байна уу. Эмчилгээний тунг өвчний хүнд хөнгөнөөс шалтгаалан тогтоодог тул үзүүлнэ үү.
Хэрэглэгч2024-03-01 00:06:17
Мөөгөнцрийн эсрэг эм давхар уух шаардлагатай юу
Их эмч2024-03-01 00:20:28
Сайн байна уу. шаардлагагүй
Хэрэглэгч2023-12-23 17:05:55
Ацакловир 400 хомхойнд өдөрт хэдийг уух вэ
Их эмч2023-12-23 18:37:02
Сайн байна уу. 800мг тунгаар дөрт 4-5 удаа, нийт 5-7 хоног хэрэглэнэ.
![](https://back.emonos.mn/media/banner/Emonos_Secalia_BalmShower_cream.jpg)