
Ибуфен бөөрөлзгөнө 100мг/5мл 100мл
7,500₮
Гишүүнчлэлийн үнэ :

-5%-375₮

-6%-450₮

-8%-600₮
Тоо ширхэг :
Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй
Ууж хэрэглэнэ. Бэлдмэлийг хэрэглэхийн өмнө сэгсэрнэ. Ибупрофены тунг өвчтөний биеийн жинд тооцож олгоно. Бэлдмэлийн нэг удаагийн тун 7-10 мг/кг байх ба хоногийн дээд тун нь 20-30мг/кг байна. Хөхүүл 3-6 сартай хүүхдэд /5-7,6 кг/: 2,5 мл-ээр өдөрт 3 удаа /хоногийн тун 150 мг ибупрофен/Хөхүүл 6-12 сартай /7,7-9 кг/: 2,5 мл-р өдөрт 3-4 удаа /хоногийн тун 150-200 мг ибупрофен/ Хүүхэд 1-3 настай /10-15 кг/: 5 мл-р өдөрт 3 удаа /хоногийн тун 300 мг ибупрофен/ Хүүхэд 4-6 настай /16-20 кг/: 7,5 мл-р өдөрт 3 удаа /хоногийн тун 450 мг ибупрофен/ Хүүхэд 7-9 настай /21-29 кг/: 10 мл-р өдөрт 3 удаа /хоногийн тун 600 мг ибупрофен/ Хүүхэд 10-12 настай /30-40 кг/: 15 мл-р өдөрт 3 удаа /хоногийн тун 900 мг ибупрофен/Бэлдмэлийн тун хоорондын зай 6-8 цаг байх ба хамгийн багадаа 4 цагийн зайтай хэрэглэж болно.Бэлдмэлийн сав баглааг нээснээс хойш 6 сарын дотор хэрэглэнэ.
Хэрэглэх заалт Ибупрофен нь халуун бууруулах, өвдөлт намдаах зэрэг үрэвслийн эсрэг үйлдэл үзүүлнэ.. Бэлдмэл сахар агуулаагүй тул чихрийн шижин өвчтэй хүнд хэрэглэж болно. Ибупрофеныг нярай болон бага насны хүүхдэд дараах тохиолдолд хэрэглэнэ. Халуурах: Салстын эмгэг Амьсгалын эрхтэний вирусын хурц халдварт эмгэгүүдийн үед Ханиад томуу Гүйлсэн булчирхайн үрэвсэл, залигуурын үрэвсэл Халуурах шинж бүхий хүүхдийн халдварт өвчний үед Вакцины дараах урвал Янз бүрийн шалтгаанд хөнгөн дунд зэргийн өвдөлт: Дунд чихний үрэвслийн сэдрэл Шүдний өвдөлт Толгойн өвдөлт, мигрен Булчин, үений өвдөлт Яс булчингийн гэмтэл
5 мл хөвмөлд Үндсэн бодис: ибупрофен 100 мг Туслах бодис: гипромеллоз, ксантины дүүргэгч, глицерол, натрийн бензоат, мальтитол, натрийн цитрат, нимбэгний хүчлийн моногидрат, натрийн сахаринат, натрийн хлорид, гүзээлгэний амт, үнэр оруулагч, цэвэршүүлсэн ус
Найрлаганд орсон жимс болон бэлдмэлд харшилтай бол хэрэглэхгүй.
Асуулт хариулт
Хэрэглэгч2024-02-21 23:10:22
Хүүхдийн хоолой өвдсөн үед өгч болох уу
Их эмч2024-02-22 03:06:45
Сайн байна уу. Өвдөлт намдаах, үрэвслийн эсрэг үйлчилгээтэй эм. Хэрвээ хоолой идээлсэн, улайсан бол үндсэн эмгэг жамын эмчилгээ болохгүй зөвхөн өвдөлт намдаах үйлчилгээ үзүүлнэ.
