ЭмГоо сайханЭэж ба хүүхэдЖор илгээхШинэЭМДаатгалаар авахЗахиалга хянах

Амилектин 10мг+10мг №100

238,000

Гишүүнчлэлийн үнэ :

Basic

-5%-11,900

Үнэ
226,100
Gold

-6%-14,280

Үнэ
223,720
Platinium

-8%-19,040

Үнэ
218,960

Тоо ширхэг :

Номин Седар (0.04ш)Байршил харах
Монос УБ таун (0.23ш)Байршил харах
Монос Өнөр плаза (0.17ш)Байршил харах
Хоумланд (0.2ш)Байршил харах
Монос Зайсан цацралт (0.81ш)Байршил харах
Скай ресиденс-3 (1.21ш)Байршил харах
Хоног (2ш)Байршил харах

Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй

Ердийн тун нь унтахын өмнө 2 шахмалыг ууна. Хэрэв энэ тун дараагийн өдөр хүртэл үр дүн хангалттай үзүүлж байвал цааш оройд 2 шахмалыг ууна. Гэхдээ хэрэв шинж тэмдэг 2 дах өдрийн өглөө хүртэл үргэлжилж байвал унтахын өмнө 2 ширхэг шахмалыг ууж 3 дах өдөр 3 (өглөө 1 шахмал, орой 2шахмал) шахмалыг ууна. Хэрэв гурван шахмал шинж тэмдгийг хангалттай хянаж байвал 4 дэх өдрөөс өдөрт 3 шахмал ууна. Өөрөөр 4 дэх өдрөөс 4 шахмалыг эхлүүлнэ (өглөө нэг шахмал, өдөр нэг шахмал, орой хоёр шахмал) Хоногт зөвшөөрөгдсөн дээд тун өдөрт дөрвөн шахмал (өглөө нэг шахмал, өдөр нэг шахмал, орой хоёр шахмал)

Жирэмсний хордлогын үед илрэх бөөлжилт болон дотор муухайралтыг зогсоох эм 

Асуулт хариулт

Хэрэглэгч2024-02-20 22:04:36

Udaan uuwal gaj noloo baidag uu

Их эмч2024-02-20 22:25:26

Сайн байна уу. Гаж нөлөө Эмнэл зүйн туршилт судалгаа Эмнэлзүйн туршилтыг янз бүрийн нөхцөлд явуулдаг тул эмийн эмнэлзүйн туршилтанд ажиглагдсан сөрөг урвалын түвшинг өөр эмийн клиник туршилтын түвшинтэй шууд харьцуулах боломжгүй бөгөөд эмнэлзүйн практикт ажиглагдсан түвшинг тусгаж болно. Энэ эмийн үр дүн, аюулгүй хэрэглээний судалгааг бөөлжилт, дотор муухайрсан 261 жирэмсэн эмэгтэйд давхар нууцлалт, санамсаргүй түүврийн аргаар хийсэн. Жирэмсний 7-14 долоо хоног буюу дундаж хугацаа 9,3 долоо хоногтой. Энэ эмэнд ажиглагдсан гаж нөлөө ≥5 ба плацебөгийн давтамжаас давсан болохыг хүснэгт 1-д үзүүлэв. Хүснэгт 1. Плацебо хяналтат 15 өдрийн судалгаанд гаж нөлөө ≥5 илэрсэн өвчтөнүүдийн тоо (хувь) Зүрхний эмгэгүүд: амьсгаадах, зүрх дэлсэх, тахикарди Чих, дунд чихний эмгэгүүд: вертиго Нүдний эмгэгүүд: нүд бүрэлзэх, харааны өөрчлөлт Ходоод гэдэсний эмгэгүүд: ходоод хямрах, ходоод өвдөх, өтгөн хатах, суулгах Ерөнхий эмгэгүүд, хэрэглэсэн хэсэг газарт үүсэх эмгэгүүд: цээжээр өвдөх, ядрах, цочрох, хумхаа Дархлалын системийн эмгэгүүд: хэт мэдрэгшил Мэдрэлийн системийн эмгэгүүд: толгой, эргэх, толгой өвдөх, мигрен, тал саа, психомоторын хэт идэвхжил Сэтгэцийн эмгэгүүд: айдас, орчны баримжаа алдагдах, нойргүйдэх, хар дарж зүүдлэх Бөөр, шээсний замын эмгэгүүд: дизури, шээсний гарц алдагдах Арьс, зөөлөн эдийн эмгэгүүд: хавагнах, загатнаа, тууралт, том цэврүүт тууралт гарах Энэ эмийг согтууруулах ундаа, түүний дотор төв мэдрэлийн системийн дарангуйлагчтай хавсарч хэрэглэсний үр дүнд уналт болон эмгэг үүсэлт бүртгэгдсэн байна.