ЭмГоо сайханЭэж ба хүүхэдЖор илгээхШинэЭМДаатгалаар авахЗахиалга хянах
MN

Септидин 2.5% 100мл

0

Гишүүнчлэлийн үнэ :

Basic

-5%-0

Үнэ
0
Gold

-6%-0

Үнэ
0
Platinium

-8%-0

Үнэ
0

Тоо ширхэг :

Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй

Бэлдмэлийг угаах, цэвэрлэх, шавших, шүрших, дүрэх, дусаах, боолт хийх, түрхэх мөн гүн шарханд чихээс, тампон тавих байдлаар хэрэглэнэ. Эмчилгээний үргэлжлэх хугацааг эмчлэгч эмч тогтоох ба өвчний шинж чанар хүндрэлээс шалтгаалж өөр өөр байна.

Бүх төрлийн мэс заслын шарх, гэмтлийн шарх, тэжээл дутлын шархлаа, хөлдөлт, түлэгдэл, хэвтрийн холголт цооролт, амьтанд хазуулсан үед, шүдний сувгийн эмчилгээний үед, шүд авалтын дараах халдвараас урьдчилан сэргийлэх, эмчлэх мөн үтрээний халдваргүйтгэл, эмэгтэйчүүдийн болон  шүдний хагалгаанд бэлтгэхэд тус тус хэрэглэнэ.

1 мл уусмалд 25мг повидон йод буюу 2.5мг чөлөөт йод агуулна. Туслах бодисууд: ноноксинол, глицерин, натрийн гидрофосфат, лимоны хүчил, натрийн гидроксид, цэвэршүүлсэн ус

Хориглох заалт: Дараах тохиолдлуудад хэрэглэхийг хориглоно. Йод болон бэлдмэлийн найрлага дахь бусад туслах бодисуудад хэт мэдрэг хүмүүс Бамбай булчирхайн үйл ажиллагаа ихсэх (гипертиреоз) Бамбай булчирхайн аденом Цацраг идэвхт йодын эмчилгээний үед болон түүний өмнө ба дараа  6 хүртэлх насны хүүхэд. Жирэмсэн ба хөхүүл үеийн хэрэглээ: Эмийн идэвхт бодисын метаболит нь эхэсийг нэвтэрч, хөхний сүүгээр ялгарах тул хэрэглэхийг хориглоно. Гаж нөлөө: Хэрвээ йодтой холбоотойгоор харшлын урвал илэрвэл эмчилгээг зогсооно. Хэсэг газарт повидон йодын тун хэтрэх үед чөлөөлөгдсөн йод нь арьсны улайлт, үхжилт, арьсны салст бүрхүүлийг цочроож архаг хордлогод (йодизм) хүргэж болно. Ховор тохиолдолд цусан дахь нейрофилийн тоо цөөрөх, зүрхний хэмнэл алдагдах, цусан дахь электролит ба осмоляр чанар өөрчлөгдөх, метаболын хүчилшил, хорт явцтай элэгний үрэвсэл, бөөрний цочмог дутагдал илрэх зэрэг ерөнхий шинжүүд ажиглагдана.  Анхааруулга: Бамбай булчирхайн үйл ажиллагааны өөрчлөлттэй, бөөрний архаг дутагдалтай хүмүүст зөвхөн эмчийн зааврын дагуу хэрэглэнэ. Уусмалын өнгө өөрчлөгдөж өнгөгүй болсон бол хэрэглэж болохгүй. Нүдэнд оруулахаас зайлсхийх ба орсон тохиолдолд усаар зайлж угаана.

Асуулт хариулт

Одоогоор мэдээлэл байхгүй