ЭмГоо сайханЭэж ба хүүхэдЖор илгээхШинэЭМДаатгалаар авахЗахиалга хянах

Видора

44,500

RxЖороор олгох эм

Гишүүнчлэлийн үнэ :

Basic

-5%-2,225

Үнэ
42,275
Gold

-6%-2,670

Үнэ
41,830
Platinium

-8%-3,560

Үнэ
40,940

Тоо ширхэг :

Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй

Хоногт 1 шахмалыг их биш хэмжээний усаар даруулан, бүтнээр нь, зажлалгүйгээр залгина. Блистерт заасан дарааллын дагуу, даавар агуулсан шахмалаас (шар өнгөтэй 21 шахмалууд) эхлэн цагаан өнгөтэй шахмалаар дуусна (цагаан өнгөтэй 7) өдрийн тогтмол нэг цагт 28 хоног тасралтгүй ууна. Сарын тэмдгийн мөчлөгийн 1 дэхь өдөр ууж эхлэх хэрэгтэй. 

Видора® бэлдмэл нь жирэмслэлтээс хамгаалах ууж хэрэглэдэг бага тунтай монофазын эстроген-прогестогены нийлмэл найрлагатай бэлдмэл. Жирэмслэлтээс хамгаалах ууж хэрэглэдэг нийлмэл бэлдмэлийн (ЖХУХБ) жирэмслэлтээс хамгаалах үйлдэл нь өндгөн эс гадагшлалтыг дарангуйлж, умайн хүзүүний шүүрлийн зуурамтгай чанарыг нэмэгдүүлэх, умайн салстыг өөрчилнө. ЖХУХБ хэрэглэж байгаа эмэгтэйчүүдэд сарын тэмдгийн мөчлөг илүү тогтворжиж, сарын тэмдгийн үеийн өвдөлт илүү намдаж, сарын тэмдэг төст цус гарах эрчим болон үргэлжлэх хугацаа багассанаар цус багадалт үүсэх эрсдэл буурна.Видора® бэлдмэлд агуулагдах дроспиренон нь минералокортикоидын эсрэг бага зэрэг үйлдэл үзүүлэх, эстроген дааврын хамааралтай шингэн хуримтлагдахтай холбоотой жин нэмэгдэх болон бусад шинж тэмдгүүдээс (хаван) урьдчилан сэргийлэх боломжтой.

Дроспиренон - 3,00мг, этинилэстрадиол (микронжуулсан) – 0,03мг.

Дараах өвчин/эмгэг/эрсдэлт хүчин зүйлтэй үед хэрэглэхгүй.  Үүнд: Бэлдмэлийг цэвэршилтийн дараа хэрэглэхгүй. Хураагуур, тараагуур судасны бүлэн эсвэл бүлэнт бөглөрөл, элэгний хүнд хэдбэрийн эмгэг, хавдар, •    Шалтгаан тодорхойгүй бэлэг эрхтэний цус алдалт. Жирэмсэн, жирэмсэн байх магадлалтай, Хөхүүл үе, Видора бэлдмэлийн найрлага дах нэгдэлд мэдрэг ихэссэн үед хэрэглэхгүй. Эмчийн заалтаар хэрэглэнэ. 

Асуулт хариулт

Хэрэглэгч2025-06-01 15:29:02

Видора бэлэн зарагдаж байгаа юу

Их эмч2025-06-01 15:37:06

Сайн байна уу. Одоогоор тасарсан байхгүй байна.

Хэрэглэгч2025-05-17 22:56:43

Видора микро 24+4 ирсэн болов уу

Их эмч2025-05-17 22:57:52

Сайн байна уу. Уучлаарай, ирээгүй байна

Хэрэглэгч2025-05-09 00:54:29

Эм ууж байхад сарын тэмдэг 1сард 2 удаа ирээд байх юм зүгээр болов уу

Их эмч2025-05-09 01:14:03

Сайн байна уу. эмэгтэйчүүдийн эмчээс зөвөлгөө аваарай

Хэрэглэгч2025-05-04 21:12:41

Одоо видора бэлэнмбагаа салбар байна уу

Их эмч2025-05-04 21:14:47

Сайн байна уу. 24 цагийн эмийн санд байна БЗД

Хэрэглэгч2025-04-23 17:38:48

Сайн байна уу? Видора микро /Дроспиренон + Этинилэстрадиал 3мг + 0.02мг/ байхгүй байгаад байгаа юу?

Их эмч2025-04-23 17:40:15

Сайн байна уу. Одоогоор үлдэгдэлгүй байна.

Хэрэглэгч2025-03-23 14:37:17

Видора микро цэнхэр өнгийг аль салбарт зарж байгаа вэ?

Их эмч2025-03-23 14:44:36

Сайн байна уу. 18001883-2р шугамаар шүүлгээрэй

Хэрэглэгч2025-03-11 15:30:21

Видора Өсвөр насныхны хэрэглэдэг эм танайд байгаа юу? Цэнхэр савлагаатай

Их эмч2025-03-11 15:31:45

Сайн байна уу. видора микро гээд хайгаарай

Хэрэглэгч2025-02-09 16:33:16

Сарын тэмдэг ирэхгүй байгаа үед үед ууж болох уу

Их эмч2025-02-09 17:10:33

Сайн байна уу. Нарийн мэргэжлийн эмчээс зөвөлгөө аваад ууна

Хэрэглэгч2025-01-30 08:47:03

Sain baina uu Vidora emiig togtmol uuj bgaa ved jiremsen boloh magdlaltai yu?

Их эмч2025-01-30 08:57:43

Сайн байна уу. Тасралтгүй тогтмол уусан үед жирэмслэх магадлал маш бага байдаг.

Хэрэглэгч2025-01-13 13:21:32

Сайн байна уу, биений юмны хэддэх өдрөөс эхлэж уудаг юм бол?

Их эмч2025-01-13 14:09:15

Сайн байна уу. Сарын тэмдэг ирсэн 3-5 дахь хоногт ууж эхлэнэ

Хэрэглэгч2024-12-18 22:19:44

Bidora emiig tomriin beldmelig ni uuh estoi yu

Их эмч2024-12-18 22:22:17

Сайн байна уу. https://emonos.mn/product/54700

Хэрэглэгч2024-12-17 19:56:34

Видора хамгаалах эмийг ууж дуусгаад дараагийн эмээ уухдаа зай авах уж

Их эмч2024-12-17 20:00:59

Сайн байна уу. эмэнтэйчүүдийн эмчид хандан зөвлөгөө аваарай

Хэрэглэгч2024-12-17 18:15:56

Видора эм жирэмснээс хир сайн хамгаалах вэ?

Их эмч2024-12-17 18:21:22

Сайн байна уу. эмэгтэйчүүдийн эмчид хандаж зөвлөгөө аваарай

Хэрэглэгч2024-12-17 18:12:33

Видора эм жирэмснээс хир сайн хамгаалах вэ?

Их эмч2024-12-17 18:21:29

Сайн байна уу.

Хэрэглэгч2024-10-03 22:44:29

Ug emiig uuh ywtsad bor ym bainga garsan, dotor muuhai orgih, setgel sanaagaar unah shi j temdeg bainga ilerch bsn. Emegteichuudiin emch urgejluuleed uuh heregtei gsn uchraas 2doh sardaa uuh bodoltoi bga. Deer durdsan shinj temdeguud arilahu? 2doh sardas heregleh ued herhen uuh be?

Их эмч2024-10-03 22:46:07

Сайн байна уу. Эмэгтэйчүүдийн эмчээс зөвөлгөө аваарай.

Хэрэглэгч2024-06-20 22:13:46

Энэ эмийг хэрэглэж байх үед бэлгийн харьцаанд орж болох уу?

Их эмч2024-06-21 01:05:08

Сайн байна уу. Бэлгэвчтэй хамт хэрэглэж болно

Хэрэглэгч2024-06-20 21:46:48

эмийг хэрэглэснээс хойш бэлгийн харьцаанд орж болох уу?

Их эмч2024-06-20 22:03:42

Сайн байна уу. болноо баярлалаа

Хэрэглэгч2024-06-20 21:45:26

Энэ эмийг хэрэглэснээс хойш бэлгийн харьцаанд орж болох уу?

Их эмч2024-06-20 22:03:55

Сайн байна уу. болноо баярлалаа

Хэрэглэгч2024-06-18 09:57:00

Батга арилгах зориглоор шууд ууж болдог уу? Эмчийн жороор олгодог уу??

Их эмч2024-06-18 10:12:24

Сайн байна уу. Эмчийн заавраар хэрэглээрэй

Хэрэглэгч2024-06-18 09:06:27

Батга арилгах зориглоор шууд ууж болдог уу? Эмчийн жороор олгодог уу??

Их эмч2024-06-18 09:25:00

Сайн байна уу. Эмчийн заавраар хэрэглээрэй

Хэрэглэгч2024-05-03 23:05:23

Батганы заалттай бол аль үеэс эхлэн уух вэ

Их эмч2024-05-04 06:10:22

Сайн байна уу. Хоногт 1 шахмалыг их биш хэмжээний усаар даруулан, бүтнээр нь, зажлалгүйгээр, блистерт заасан дарааллын дагуу, даавар агуулсан шахмалаас (шар өнгөтэй 21 шахмалууд) эхлэн плацебо шахмалаар дуусан (цагаан өнгөтэй 7) өдрийн нэг цагт 28 хоног тасралтгүй ууна. Плацебо шахмал хэрэглэх үед даавар агуулаагүй (цагаан өнгөтэй) учраас сарын тэмдэг төстэй зүйл ялгарна.

Хэрэглэгч2024-03-31 22:55:58

Орой юм ирсэн үед маргаашаас нь эхлээд ууж болох уу

Их эмч2024-04-01 00:08:53

Сайн байна уу. Өмнөх сард жирэмслэлтээс хамгаалах дааврын ямар нэгэн бэлдмэл хэрэглээгүй бол Видора® бэлдмэлийг сарын тэмдгийн мөчлөгийн 1 дэхь өдөр (сарын тэмдгийн цус гарсан 1 дэхь өдөр) ууж эхлэх хэрэгтэй. Сарын тэмдгийн мөчлөгийн 2-5 дахь хоногт хэрэглэж эхлэхийг зөвшөөрөх хэдий ч энэ тохиолдолд анхны савлагааны эхний 7 хоногт хэрэглэх шахмалыг уух үедээ жирэмслэлтээс хамгаалах хаалтын аргыг нэмэлтээр хэрэглэхийг зөвлөнө.

Хэрэглэгч2024-03-31 22:55:06

Орой юм ирсэн үед маргаашаас нь эхлээд ууж болох уу

Их эмч2024-04-01 00:08:59

Сайн байна уу. Өмнөх сард жирэмслэлтээс хамгаалах дааврын ямар нэгэн бэлдмэл хэрэглээгүй бол Видора® бэлдмэлийг сарын тэмдгийн мөчлөгийн 1 дэхь өдөр (сарын тэмдгийн цус гарсан 1 дэхь өдөр) ууж эхлэх хэрэгтэй. Сарын тэмдгийн мөчлөгийн 2-5 дахь хоногт хэрэглэж эхлэхийг зөвшөөрөх хэдий ч энэ тохиолдолд анхны савлагааны эхний 7 хоногт хэрэглэх шахмалыг уух үедээ жирэмслэлтээс хамгаалах хаалтын аргыг нэмэлтээр хэрэглэхийг зөвлөнө.