
Карнилев 1г/5мл №5
47,500₮
Гишүүнчлэлийн үнэ :

-5%-2,375₮

-6%-2,850₮

-8%-3,800₮
Тоо ширхэг :
Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй
Уусмалыг тарьж хэрэглэнэ.
Насанд хүрэгчдэд, хүүхдэд, нярайн булчинд, судсанд аажим (2-3 минут) шахах болон дуслаар тарьж хэрэглэнэ.
Карнитины хоёрдогч дутагдал Зүрхний цусан хангамжийн дутагдлаас шалтгаалан зүрхний булчинд үүссэн бодисын солилцооны хямрал (үрхний бах, зүрхний цочмог шигдээс, зүрхний гаралтай шокын үед үүссэн цусны эргэлтийн илэрхий алдагдал (гипоперфузи); Төв болон захын мэдрэлийн тогтолцооны хямрал, амьсгал дарангуйлагдах хам шинж, сэтгэц-хөдөлгөөний алдагдал, уналт таталт, явдлын тэнцвэр-хэмнэл алдагдах, мэдрэлийн пирамидын алдагдал, нүд хөдөлгөгч мэдрэлийн эмгэг өөрчлөлт (гадаад офтальмоплеги, птоз ба бусад); Элэгний өөрчлөлттэй хавсарсан мэдрэлийн эмгэгүүд (даамжирч буй элэгний эмгэг- элэг томрох, элэгний хатуурал, элэгний үйл ажиллагааны дутмагшил ба бөөрний үйл ажиллагааны алдагдал (Фанконийн гурвал хам шинж, шээсэнд фосфат, глюкоз, ацид амины хүчил илрэх), дотоод шүүрлийн булчирхайн хямрал (өсөлт саатах, чихрийн хэмжээ багасах), сонсгол муудах(мэдрэлийн шалтгаант дүлийрэл), хараа муудах (харааны мэдрэлийн хатингиршил, торлогийн нөсөөт сөнөрөл, болрын бүдэгшил), хоол боловсруулах замын хямрал; Хоолны дуршил буурсантай холбоотой үүсэх өвчнүүд ба эмгэг байдал, биеийн жин буурах, турж эцэх шинж бүхий хүүхэд ба насанд хүрэгчдэд; Мэдрэлийн шалтгаант хоолны дуршил алдагдал ба сэтгэцийн өвчний үе дэх тураал, цусны эргэлтийн хямрал ба гэмтлээс шалтгаалсан тархины үйл ажиллагааны эмгэг байдал (энцефалопати);Гадаад шүүрлийн үйл ажиллагаа нь алдагдсан, нойр булчирхайн архаг дутагдал; Нярайн төрөх үеийн гэмтэл ба бүтэлт; Хөхөх рефлекс султай (хөхөө хөхөх чадвар сул байгаа), бие нь сул, хөдөлгөөний идэвх муутай, амьсгал дарангуйлагдах хам шинж бүхий шинэ төрсөн гүйцэт ба дутуу нярайд эсвэл тэжээлээ зөвхөн судсаар (парентераль ) авч байгаа нярай хүүхдэд; Нярайн шарлалт; Хүнд өвчнөөр өвдсөний дараа болон мэс заслын дараах эдгэрэлтийн үед; Хүүхдийн өсөлт, хөгжил хэвийн хүүхдээс хоцрогдож, биеийн жин нь нэмэгдэхгүй байгаа 16 хүртэл насны хүүхдэд, 16 хүртэл насны хүүхдэд үүссэн хүнд бус хэлбэрийн тиреотоксикоз; Арьсны өвчний эмчилгээнд хавсарга байдлаар (хайрст үлд, себорейн намарс, арьс голомтлон хатуурах ба диск хэлбэрийн улаан чонон яр); Спортын тэмцээн угтаж, удаан хугацааны эрчимтэй бэлтгэл хийх болон бусад хэт их ачааллын үед (анаболик ба дасан зохицоход туслах зорилгоор) ажлын чадварыг нэмэгдүүлэх, тэсвэр тэвчээрийг нэмэгдүүлэх, ядралыг багасгах зорилгоор; Таргалалтын эмгэгийг эмчлэх үед
Левокарнитин 200мг/1мл
Хуурай сэрүүн нөхцөлд, 25 оС-с доош хэмд, нарны шууд тусгалаас хамгаалж хадгална.Хүүхэд хүрэхээргүй газарт хадгал!
Асуулт хариулт
Одоогоор мэдээлэл байхгүй
