ЭмГоо сайханЭэж ба хүүхэдЖор илгээхШинэЭМДаатгалаар авахЗахиалга хянах

Цефалексин 125мг/5мл-100мл /ЦефаКейр/

21,500

RxЖороор олгох эм

Гишүүнчлэлийн үнэ :

Basic

-5%-1,075

Үнэ
20,425
Gold

-6%-1,290

Үнэ
20,210
Platinium

-8%-1,720

Үнэ
19,780

Тоо ширхэг :

Номин Седар (3ш)Байршил харах
Монос Сансар колонк (4ш)Байршил харах
Монос УБ таун (5ш)Байршил харах
Монос Өнөр плаза (2ш)Байршил харах
Хоумланд (4ш)Байршил харах
Монос Зайсан цацралт (2ш)Байршил харах
Скай ресиденс-3 (4ш)Байршил харах
Хоног (3ш)Байршил харах

Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй

Эмчийн жорын дагуу ууж хэрэглэнэ. Нунтгийг сийрэг болгохын тулд савыг сэгсэрнэ.Савны тал хүртэл цэвэршүүлсэн ус хийнэ. Таглааг таглаж сайтар сэгсэрнэ Саван дээрх 100 мл зураас хүртэл цэвэршүүлсэн ус нэмж хийнэ.
Таглааг таглаж нунтаг бүрэн уустал  дахин сайтар сэгсэрнэ.

ЦефаКейр нь цефалексин хэмээх үйлчлэх бодис агуулах ба энэ нь цефалоспорины бүлгийн антибиотик юм.
ЦефаКейрийг доорх халдваруудын эмчилгээнд хэрэглэх заалттай:
 Амьсгалын тогтолцооны (уушги болон амьсгалын зам) халдварууд жишээлбэл стрептококк, идээлүүлэгч стафилакоккоор үүсгэгдсэн гүйлсэн булчирхай, залгиур,
гуурсан хоолойн үрэвсэл
 Стрептококк, хемафилиус инфлуэнза, алтлаг стафилакокк, идээлүүлэгч
стафилакокк болон мораксел катаралис нянгуудаар үүсгэгдсэн дунд чихний халдвар (дунд чихний үрэвсэл)
 Алтлаг стафилакокк эсвэл идээлүүлэгч стрептококкоор үүсгэгдсэн арьс болон зөөлөн эдийн (булчин гэх мэт) халдварууд
 Алтлаг стафилакокк эсвэл протеус мирабили нянгаар үүсгэгдсэн яс болон үений халдвар
 Гэдэсний савханцар, протеус мирабили болон клибсиеллээр үүсгэгдсэн нөхөн үржихүйн эрхтэн болон шээсний замын халдвар (давсагны үрэвсэл гэх мэт), түрүү булчирхайн үрэвсэл
 Стафилакокк ба стрептококкийн шалтгаант шүдний халдварууд

Цефалексин –125мг/5мл

 арьс ихээр хуулрах болон цэврүүтэх
 цефаКейрыг хэрэглэх үед болон хэрэглэсний дараа хүнд эсвэл ужиг суулгалт
үүсэх. Энэ нь бүдүүн гэдэсний псевдомембран үрэвсэл зэрэг ноцтой өвчин
эмгэгийн шинж тэмдэг байж болно.
 эмчилгээ эхлэх үед халууралт бүхий цэврүү болон арьсан дор хавдалт бүхий
улаан, хайрст тууралт бүх биеэр гарах (цочмог, тархмал тууралтат пустулоз)
 суулгах
 дотор муухайрах
 бөөлжих
 хоолны шингэц муудах
 ходоод, гэдсээр өвдөх
 улаан бурхан төст тууралт (дангаар)
 Загатнах
 арьсан дээрх улаан бэлцрүү (чонон хөрвөс) (дангаар)
 үений тархмал өвдөлт болон/эсвэл хөшингө бүхий тууралт, тунгалгийн булчирхай
цочих, халуурах, булингартай шээх

 цусны эсүүдийн тоо өөрчлөгдөх, хөхрөлт болон маш их ядаргаа сульдлаар илэрч
болно. Батлахын тулд цусны шинжилгээ хийнэ.
 цус болон шээсний шинжилгээгээр илрэх элэг болон бөөрний гэмтэл
 шарлалт (арьс болон нүдний өнгө шарлах)
 сульдах
 цонхийх
 хэвийн бус их сэтгэл хөдлөл
 уурлаж уцаарлах
 ядрах
 толгой өвдөх
 манарах
 толгой эргэх
 хий юм сонсох, харах (галлюцинац)
 мөөгөнцрийн улмаас үтрээ эсвэл хошного загатнах (кандидиаз)
 

Асуулт хариулт

Одоогоор мэдээлэл байхгүй