
Биотин 5000мкг №60
60,000₮
Гишүүнчлэлийн үнэ :

-5%-3,000₮

-6%-3,600₮

-8%-4,800₮
Тоо ширхэг :
Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй
Өдөрт хоёр (2) шахмалыг ууж хэрэглэнэ.
Энэ бүтээгдэхүүн нь насанд хүрсэн хүмүүсийн биотины (В7-Aминдэм) нэмэлт эх үүсвэр буюу түүний дутлаас сэргийлэхэд тустай биологийн идэвхит бүтээгдэхүүн. Биотин нь усанд уусдаг аминдэм бөгөөд биеийн хэвийн өсөлт, үйл ажиллагааг дэмжиж, өөх тосны хүчлийн нийлэгжилт, зарим амин хүчлүүдийн солилцооны гол зохицуулалтын элементийн үүрэг гүйцэтгэдэг. Мөн биотин нь зарим уургийн нийлэгжилтийн үйл ажиллагааг сайжруулан, дархлааны тогтолцооны хэвийн үйл ажиллагааг дэмжиж, үс, арьсны эрүүл мэндэд чухал үүрэг гүйцэтгэдэг.
Үндсэн үйлчлэгч бодис: (Нэг шахмалд)
Биотин(Biotin-2500 мкг)-2.5 0мг
Туслах бодис:
Глюкозын сироп-884,24 мг, Сахароз-572,70 мг, Глюкоз-422,40 мг, Цитрусын пектин-61,36 мг, Нимбэгийн хүчил-15,00 мг, Ургамлын тос-9,00 мг, Байгалийн нэрс амтлагч-14,30 мг, Натрийн цитрат-9.35 мг, Луувангийн амт -9.15 мг;
Зөвхөн насанд хүрсэн хүмүүсд зориулсан. Орц найрлаганд орсон нэгдэлд харшилтай хүн хэрэглэж болохгүй. Хэрвээ та ямар нэгэн эм ууж байгаа, эмнэлгийн нөхцөлд эмчийн хяналтанд байдаг(чихрийн шижин, тулгуур эрхтэний өвчтэй, бөөрний өвчтэй, зүрхний хэрэх өвчтэй). Жирэмсэн эмэгтэй, жирэмслэхээр төлөвлөж байгаа эсвэл хөхүүл эх хэрэглэж болохгүй. Нэмэлтээр ижил нэгдэл агуулсан бэлдмэл хэрэглэх тохиолдолд хэрэглэхийн өмнө эмчээсээ зөвлөгөө авна уу. Бүтээгдэхүүний хадгалалтын хугацаа дууссан бол хэрэглэхгүй. Хүүхдээс хол байлгана. Бүтээгдэхүүнийг хэрэглэхэд аюулгүй боловч өдөр тутмын зөвлөсөн тун, хэмжээнээс хэтрүүлэхгүй байх нь чухал юм Энэ бүтээгдэхүүн нь эрүүл, тэнцвэртэй хоололт болон эрүүл амьдралын хэв маягийг орлохгүй. Биотин бэлдмэл хэрэглэх нь олон төрлийн цусны лабораторийн шинжилгээний үр дүнд нөлөөлж болзошгүй. Ямар нэг сөрөг нөлөө илэрвэл уухыг зогсоож эмчид хандана уу.
Асуулт хариулт
Хэрэглэгч2025-04-11 10:32:16
2 шахмалыг зэрэг зажилах уу эсвэл өглөө орой гэж салгаж зажилах уу
Их эмч2025-04-11 12:00:46
Сайн байна уу. Нэг дор ууж болно.
