Энхжин - Булцуут цэцгийн цай №20 мөнгөлөг
10,950₮
Гишүүнчлэлийн үнэ :
-5%-547.5₮
-6%-657₮
-8%-876₮
Тоо ширхэг :
Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй
200 мл буцлам халуун усанд 1 уут цай хийж хандална. Найрлагад орсон ургамлууд нь өөрийн гайхамшигт үйлчлэл, үнэр, амтаа хандлан шингээхэд 4-5 минут шаардлагатай ба хандлагдах хугацаанд таглавал эмийн ургамлын баялаг чанар нь хэрэглэгч танд илүү мэдрэгдэнэ. Өдөрт 1-2 удаа ууж хэрэглэнэ.
Элдэв өвчин эмгэгээс урьдчилан сэргийлнэ. Булцуут цэцэг нь байгалийн инсулин юм. Энэ нь цусан дахь сахрын хэмжээг багасгахад өндөр нөлөөтэйгөөс гадна, биеэс давсыг гадагшлуулах, хордлогоос урьдчилан сэргийлэх, дархлааг дэмжих, чихрийн шижин, ходоод гэдэсний шархлаа, цусны даралт бууруулах, зүрхний шигдээс өвчнөөс урьдчилан сэргийлэх, химийн болон цацрагийн хордлого тайлж, бөөрний үйл ажиллагааг сайжруулна.
Булцуут цэцгийн үндэс, навч, дэлбээ
Цайны найрлагад орсон ургамалд хэт мэдрэг (харшил өгдөг) хүмүүс, 3-с доош насны хүүхэд, жирэмсэн болон хөхүүл эмэгтэй эмчийн заавраар хэрэглэнэ үү.
Асуулт хариулт
Хэрэглэгч2023-06-25 22:53:03
Доор хөхүүл хүн хэрэглэж болно бас болохгүй гээд бичсэн байна. Аль нь зөв бэ?
Их эмч2023-06-25 23:26:52
Сайн байна уу. Жирэмсэн болон бага сартай хөхүүл ээжүүдэд хориглох заалттай. Мөн 2-оос доош насны хүүхэд хэрэглэх боломжгүй.
Хэрэглэгч2022-10-28 13:57:40
Энэ цайг уугаад доошоо цус гараад бх юм тэгдэг үү
Их эмч2022-10-29 09:38:24
Сайн байна уу. Бүтээгдэхүүний мэдээлэл Найрлага: Булцуут цэцгийн газрын дээд хэсэг-Topinambur /Helianthus tuberosus L/ Үйлчлэл: Бодисын солилцоог тэнцвэржүүлэх, биеэс хорт бодисыг гадагшлуулах, цусан дахь сахар болон холестрины хэмжээг бууруулах, дархлааг дэмжих үйлчилгээтэй Хэн, хэзээ хэрэглэвэл зохистой вэ? Цусан дахь сахар болон холестрины хэмжээг бууруулах зорилгоор хэрэглэнэ. Гадаад орчин, амьдралын буруу хэвшил, өвчин эмгэгээс үүссэн биед хуримтлагдсан хорт бодисыг гадагшлуулах, цэвэрлэх зорилгоор хэрэглэнэ. Бүх төрлийн үрэвслийн эсрэг эмийн эмчилгээ дэмжих зорилгоор хэрэглэнэ. Хоол боловсруулах замын эрхтэн системийн хэвийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор хэрэглэнэ. Арьсны эд эсийн нөхөн төлжилтийг түргэсгэх үйлдэлтэй тул төрөл бүрийн ил шархны эдгэрэлтийг дэмжих зорилгоор хэрэглэнэ. Увдист цайг хэрхэн хэрэглэх вэ? 200 мл буцлам халуун усанд 1 уут цай хийж хандална. Найрлагад орсон ургамал гайхамшигт амт, үнэр, үйлчлэлээ хандлан шингээхэд 10-12 минут шаардлагатай ба хандлагдах хугацаанд таглавал эмийн ургамлын баялаг чанар нь хэрэглэгч танд илүү мэдрэгдэнэ. Хандалсан цайгаа хөргөж хоол идсэнээс хойш өдөр тутамдаа ууж хэрэглэнэ. Хэн, ямар үед хэрэглэж болохгүй вэ? 3 наснаас доош хүүхэд Жирэмсэн болон хөхүүл эмэгтэй Найрлагад орсон ургамалд хэт мэдрэг /харшил өгдөг/ хүмүүс Анхаарах зүйл: Бүтээгдэхүүний орц найрлагад орсон ургамлуудаас хэт мэдрэмтгий болон харшилтай хүмүүс болгоомжтой хэрэглэнэ үү. Хадгалах нөхцөл:Хуурай, сэрүүн нөхцөлд 24 сар хадгална.
Хэрэглэгч2020-10-27 11:49:39
хөхүүл хүн хэрэглэж болдог уу?
Их эмч2020-10-28 07:32:51
Сайн байна уу. болноо