ЭмГоо сайханЭэж ба хүүхэдЖор илгээхШинэЭМДаатгалаар авахЗахиалга хянах
JP

Пимафуцин крем 2%-30гр №1

29,200

Гишүүнчлэлийн үнэ :

Basic

-5%-1,460

Үнэ
27,740
Gold

-6%-1,752

Үнэ
27,448
Platinium

-8%-2,336

Үнэ
26,864

Тоо ширхэг :

Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй

Кремийг гэмтэлтэй арьсны гадаргууд хоногт 1 буюу хэд хэдэн удаа түрхэнэЭэлж эмчилгээний үргэлжлэх хугацааг хүн бүрт өвөрмөц тогтооно. Өвчний шинж тэмдэг арилсны дараа дахин хэд хоног хэрэглэнэ. Онош болон зэргээс шалтгаалж  үргэлжлэх хугацааг  тогтооно

Мөөгөнцрийн эсрэг түрхлэг крем.  Бэлдмэлд мэдрэг үүсгэгчээр үүсгэгдсэн арьс салст бүрхүүлийн мөөгөнцөртөх өвчин ялангуяа Candida-ын мөөгөнцрөөр үүсгэгдсэн вагинит (үтрээний үрэвсэл), вульвит (эмэгтэй гадна бэлэг эрхтний үрэвсэл), вульвовагинит (эмэгтэй гадна бэлэг эрхтэн ба үтрээний үрэвсэл), баланопостит (тээрхий ба тээрхий орчмын арьсны үрэвсэл) тураалттай, дархлын хомсдолтой өвчтөн ба антибиотик, кортикостероид, цитостатик эмчилгээний дараах цочимог псевдомембраноз (хуурамч бүрхүүлт) болон цочимог хатингаршилт кандидоз. Мөөгөнцрөөр үүсгэгдсэн болон мөөгөнцрөөр хүндэрсэн отомикоз (чихний мөөгөнцөр) буюу гадна чихний үрэвсэл зэргийн үед хэрэглэнэ.

1г кремд үйлчлэгч бодис натамицин 20мг, туслах бодис цетиол V 100мг, цетилийн эфирийн суурийн лав 50мг, цетостеарилын спирт 135мг, лаурилсульфат натри 15мг, метил-р-оксибензоат 1мг, пропиленгликоль 150мг, цэвэр ус 10мг хүртэл тус тус агуулагдана.

Кремыг хэрэглэх үед бага зэрэг цочрох, хорсох зэрэг шинж илэрнэ. Бэлдмэлийн найрлага дахь бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг өвчтөнд хэрэглэхийг цээрлэнэ. Кандидозын гэмтэл илэрсэн тохиолдолд бэлгийн хавьтагчийг шинжлэх бөгөөд пимафуцины ээлж эмчилгээг хийнэ. Эмчилгээний явцад бэлгэвч хэрэглэнэ. Пимафуциныг нярайд хэрэглэж болно. Жирэмсэн ба хөхүүл үед бэлдмэлийг эмчийн заалтаар хэрэглэж болно

Асуулт хариулт

Хэрэглэгч2024-12-04 10:43:24

Жороор олгох уу

Их эмч2024-12-04 10:57:02

Сайн байна уу. тиймээ

Хэрэглэгч2024-12-04 10:28:04

Нярай 2сартай хүүхэд мөөгөнцөртөө яаж түрхэх вэ

Их эмч2024-12-04 10:28:56

Сайн байна уу. Нярайн эмчид үзүүлж зааврын дагуу хэрэглээрээй

Хэрэглэгч2024-07-22 13:19:47

фимоз юу түрхэх вэ

Их эмч2024-07-22 13:27:28

Сайн байна уу. Нарийн мэргэжлийн эмчид үзүүлж зөвлөгөө аваарай

Хэрэглэгч2024-07-22 08:45:01

фимозын үед хэрэглэж бллох у

Их эмч2024-07-22 09:12:49

Сайн байна уу. Мөөгөнцрийн эсрэг үйлчилгээтэй тос.

Хэрэглэгч2024-01-13 20:42:21

Эрэгтэй хүн яаж хэрэглэх вэ

Их эмч2024-01-13 22:06:01

Сайн байна уу. Кремийг гэмтэлтэй арьсны гадаргууд хоногт 1 буюу хэд хэдэн удаа түрхэнэЭэлж эмчилгээний үргэлжлэх хугацааг хүн бүрт өвөрмөц тогтооно. Өвчний шинж тэмдэг арилсны дараа дахин хэд хоног хэрэглэнэ. Онош болон зэргээс шалтгаалж үргэлжлэх хугацааг тогтооно

Хэрэглэгч2023-09-23 09:55:08

Hi 34ned jiremsen hereglej bolhuu

Их эмч2023-09-23 13:15:58

Сайн байна уу. Хяналтын эмчийн зөвөлгөөгөөр хэрэглэнэ.

Хэрэглэгч2023-07-08 22:44:07

4настай хүүхдийн үтрээнд түрхэж болох уу

Их эмч2023-07-08 23:42:25

Сайн байна уу. Хүүхдийн эмчийн заалтаар хэрэглэнэ.

Хэрэглэгч2023-05-17 14:15:43

амны доод уруулны доод хэсэгт түрхэж хэрэглэж болохуу, /бэлэг эрхтэндээ бас түрхэж байгаа/

Их эмч2023-05-17 20:34:48

Сайн байна уу. Мөөгөнцрийн үед түрхэж хэрэглэж болно.

Хэрэглэгч2023-03-08 11:24:32

Хөлний мөөгөнцөрт энэ тосыг хэрэглэж болох уу

Их эмч2023-03-09 01:18:36

Сайн байна уу. болохгүй ээ эмчид үзүүлээрэй

Хэрэглэгч2023-03-08 11:24:20

Хөлний мөөгөнцөрт энэ тосыг хэрэглэж болох уу

Их эмч2023-03-09 01:19:24

Сайн байна уу. болохгүй ээ

Хэрэглэгч2018-12-26 18:44:58

Их эмч2018-12-26 18:44:58

None

Хэрэглэгч2018-04-25 06:46:14

Мөөгөнцрийн үрэвслийн үед эмэгтэй нь пимафуцин лаа хийж байхад эрэгтэй нь энэ кремийг яаж хэрэглэх вэ? Өдөрт хэдэн удаа, хэдэн өдөр г.м?

Их эмч2018-04-25 06:46:14

Сайн байна уу,усанд орсоны дараа бэлэг эрхтэндээ нимгэн түрхэнэ.Өдөрт 1-2 удаа.Баярлалаа

Хэрэглэгч2017-12-26 18:47:21

Хөхүүл хүний хөхөнд хэрэглэж болдог юмуу?

Их эмч2017-12-26 18:47:21

Сайн байна уу, Мөөгөнцөрийн эсрэг тосон түрхлэг, асуулт тодорхойгүй байгаа тул өрхийн эмнэлэгтээ хандана уу, Баярлалаа

Хэрэглэгч2017-11-21 03:03:20

Энэ тосыг хэрэглээд цэврүү үүсчихлээ

Их эмч2017-11-21 03:03:20

сайн байна уу?эмчид үзүүлэн зөвөлгөө аваарай.баярлалаа

Хэрэглэгч2017-11-21 03:03:06

Энэ тосыг хэрэглээд цэврүү үүсчихлээ. Их зовиуртай байна. Яаж зүгээр болгох уу? Баярлалаа

Их эмч2017-11-21 03:03:06

сайн байна уу?эмчид үзүүлэн зөвөлгөө аваарай.баярлалаа

Хэрэглэгч2017-11-21 03:02:37

Энэ тосыг хэрэглээд цэврүү үүсчихлээ. Их зовиуртай байна. Яаж зүгээр болгох уу? Баярлалаа

Их эмч2017-11-21 03:02:37

сайн байна уу?эмчид үзүүлэн зөвөлгөө аваарай.баярлалаа

Хэрэглэгч2017-05-29 06:30:30

Сайн байна уу. Нэг сартай жирэмсэн юмаа. Бэлэг эрхтэний гадна тал нь загтанж цагаан юм гараад байна энэ кремийг хэрэглэж болох уу

Их эмч2017-05-29 06:30:30

Сайн байна уу, жирэмсэн тохиолдол хяналтын эмчийн заавраар хэрэглэнэ, Баярлалаа

Хэрэглэгч2017-05-19 20:27:55

сайн уу пимафуцин кремийг клотримазолын оронд хэрэглэж болох уу

Их эмч2017-05-19 20:27:55

Сайн байна уу. Энэ 2 эм нь мөөгөнцрийн эсрэг үйлчилгээтэй тул хэрэглэж болно.

Хэрэглэгч2016-10-20 22:41:08

Пимафуцин крем пимафукорт крем 2 г хамт хэрэглэж болох уу .хамт хэрэглдэг бол яаж харэглэх вэ? аль нь илүү үйлчилгээтэй вэ мөөгөнцөрийн үед?

Их эмч2016-10-20 22:41:08

Сайн байна уу аль нэгийг нь хэрэглэнэ. Эмэгтэйд бэлэг эрхтний амсар хэсгээр түрхэж өдөрт нэг удаа хэрэглэнэ. Баярлалаа

Хэрэглэгч2016-09-21 20:24:35

Пимафуцин кремийг хэдэн наснаас эхлэн хэрэглэх вэ 1 нас 3 сартай хүүхэд болох уу

Их эмч2016-09-21 20:24:35

Сайн байна уу.Хэрэглэж болно.

Хэрэглэгч2016-06-29 23:20:36

түрхсэн кремээ ямар хугацаанд байлгах вэ.ямар хугацааны дараа арилгаж цэвэрлэх вэ

Их эмч2016-06-29 23:20:36

Сайн байна уу. Арилгаж цэвэрлэхгүй арьсандаа шингэх ёстой.

Хэрэглэгч2016-06-27 20:52:41

хэд хоног хэрэглэх вэ

Их эмч2016-06-27 20:52:41

Сайн байна уу лаатай хамт 7-14хоног халдвараас хамаарч хэрэглэнэ. Баярлалаа

Хэрэглэгч2015-09-30 19:50:12

Eregtei n turhehu emegtei n turhehu? Laa hiij bhad davhar emegtei n turheed bj bolohu

Их эмч2015-09-30 19:50:12

Пимафуцин крем 2%-30гр 2 лаа хэрэглэж болно. Шаардлагатай гэж үзвэл давхар хэрэглэж болно.

Хэрэглэгч2015-02-25 21:17:50

zaawal emchiun zaawraar heregleh yostoi yu?

Их эмч2015-02-25 21:17:50

Сайн байна уу, Пимафуцин кремийг эмчийн зааврын дагуу хэрэглэнэ.

Хэрэглэгч2015-02-25 21:17:32

zaawal emchiun zaawraar heregleh yostoi yu?

Их эмч2015-02-25 21:17:32

Сайн байна уу, Пимафуцин кремийг эмчийн зааврын дагуу хэрэглэнэ.

Хэрэглэгч2015-02-21 23:52:01

zaawal emchiun zaawraar heregleh yostoi yu?

Их эмч2015-02-21 23:52:01

Сайн байна уу, Пимафуцин кремийг эмчийн зааврын дагуу хэрэглэнэ.

Хэрэглэгч2014-12-24 02:03:50

орой унтахдаа түрхэж хэрэглэх үү.мазь,крем 2 ижил үйлчилгээтэй юу.

Их эмч2014-12-24 02:03:50

Сайн байна уу, пимафуцин кремийг орой унтахдаа түрхэж хэрэглэж болно. Пимафукорт мазь нь өөр найрлагатай.