ЭмГоо сайханЭэж ба хүүхэдЖор илгээхШинэЭМДаатгалаар авахЗахиалга хянах

Сульфасалазин 500мг №50

42,800

RxЖороор олгох эм

Гишүүнчлэлийн үнэ :

Basic

-5%-2,140

Үнэ
40,660
Gold

-6%-2,568

Үнэ
40,232
Platinium

-8%-3,424

Үнэ
39,376

Тоо ширхэг :

Номин Седар (0.32ш)Байршил харах
Монос Сансар колонк (0.4ш)Байршил харах
Скай ресиденс-3 (2.75ш)Байршил харах

Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй

Насанд хүрэгчид: эхний өдөр 500 мг хоногт 4 удаа,  2 дахь өдөр 1 г хоногт 4 удаа, 3 дахь ба дараагийн өдрүүдэд 1,5-2 г хоногт 4 удаа ууна. Бүдүүн гэдэсний шархлаат үрэвслийн барих эмчилгээнд: 500 мг хоногт 3-4 удаа хэдэн сарын турш хэрэглэнэ. Хүүхдэд: 5-7 насны хүүхдэд 250-500 мг хоногт 3-6 удаа 7 дээш насны хүүхдэд 500 мг хоногт 3-6 удаа хэрэглэнэ

Бүдүүн гэдэсний архаг шархлаат үрэвсэл, хэрхийн артритын үед хэрэглэнэ. 

1 шахмалд 500 мг сульфасалазин агуулагддаг. Туслах бодис: поливидон, цардуул, магнийн стеарат, кремнийн коллоид хоёрч исэл, гидроксипропилметилцеллюлоз,пропиленгликоль

Бэлдмэлд хэт мэдрэг үед хэрэглэхийг цээрлэнэ. Толгой өвдөх, толгой эргэх, атакси, таталт, нойр хямрах, бөөрний үйл ажиллагаа алдагдах, дотор муухайрах, бөөлжих, суулгах, хэвлийгээр өвдөх, хоолонд дургүй болох, (арьсны тууралт, халуурах, анафилаксийн шок) илэрч болно. Арьс, шээс шарлаж болзошгүй.

Асуулт хариулт

Хэрэглэгч2025-05-10 02:33:54

Том том үе мөч өвдөөд байгаа үе мөчний өвчин үед өдөр хэдээр ууж болох вээ

Их эмч2025-05-10 07:57:06

Сайн байна уу. Эмчлэгч эмчийн заавраар хэрэглэнэ.

Хэрэглэгч2025-01-03 19:23:56

Хөхүүл эмэгтэй ууж болох уу хүүхдэд сөрөг нөлөө илрэх үү

Их эмч2025-01-03 19:54:43

Сайн байна уу. Болохгүй ээ

Хэрэглэгч2024-11-11 13:58:12

энэ эмийг өдөрт 2х3 удаа 10дахь хоногоо ууж байгаа юмаа, өчигдөр оройноос эхлээд биеээр тууралт гараад болдоггүй арьсны эмч дээр очих хэрэгтэй юу?

Их эмч2024-11-11 14:26:44

Сайн байна уу. Эмчид үзүүлэн зөвлөгөө аваарай

Хэрэглэгч2024-11-11 13:17:46

сайн байна уу? энэ эмнээс болж биеээр тууралт гарах боломжтой юу?

Их эмч2024-11-11 13:32:09

Сайн байна уу. Гаж нөлөө o Бусад бүх эмийн нэгэн адилаар Сульфасалазин ч мөн гаж нөлөө үзүүлнэ. o Тунг багасгах буюу эмчилгээг зогсоох шаардлагатай гаж нөлөө ховор үүсдэг. Маш ховор тохиолдолд сульфасалазин нь цусны эсүүдийн тоо илэрхий цөөрөх, элэг болон бөөр гэмтээхг, мэдрэлийн эурвал болон ялангуяа арьсны талаас хүнд хэлбэрийн хэт мэдрэгшилтийн урвал үүсэх шалтгаан болж болзошгүй. Хэрэв цаг тухайд нь зөв танин тохиромжтой арга хэмжээ авч чадвал ихэнх гаж нөлөөг арилгаж болно. Хэрэв танд доор дурьдсан урвалын аль нэг нь илэрвэл эмчлэгч эмчдээ яаралтай мэдэгдэж зөвөлгөө авах хэрэгтэй. Үүнд: загатнах, туурах, арьс хогжруутах буюу хорсох, амьсгал бачуурах буюу юм залгиж чадахгүй болох, зовхи, нүүр болон биеийн бусад хэсгээр хавагнах, шалтгаангүйгээр халууран чичрэх, ер бусаар ядрах, царай цонхийх, хэвлийгээр хүчтэй өвдөх, шарлах, арьсанд цус хуралт үүсэх, ялигүй юманд хөхрөлт үүсэх буюу төв мэдрэлийн системийн үйл ажиллагааны алдагдал (толгой эргэх, чих шуугих, хөдөлгөөний тэнцвэр алдагдах, татах, нойрмоглох, сэтгэлээр унах болон хий үзэгдэл илрэх) зэрэг болно. Эмчлэгч эмчдээ хандан зөвлөгөө аваарай

Хэрэглэгч2023-10-27 21:27:05

Сайн байна уу. 250 мг байдаг уу

Их эмч2023-10-27 21:31:27

Сайн байна уу. Хүргэлтэнд байхгүй байна.

Хэрэглэгч2022-12-17 13:43:39

Honogt 500gr 4udaa Daraa udur 2shirhegeer 4udaa tegeed urgeljluuleed 3shirhegeer 4udaa uuhiimuu zaavar ni tegj oilgoloo zuvhu

Их эмч2022-12-17 14:39:24

Сайн байна уу. Эмчийн бичиж өгсөн зааварын дагуу уугаарай.

Хэрэглэгч2022-11-14 21:29:28

Энэ эмийг хэрхэнд хэдэн сар хэрэглэх вэ

Их эмч2022-11-15 00:50:47

Сайн байна уу. Эмчийн зааврыг хатуу баирмтлах хэрэгтэй. Та эмчлэгч эмчтэйгээ урьдчилан зөвлөлгүйгээр өөрөө дур мэдэн эмийн тунг өөрчлөх буюу эмчилгээг зогсоож болохгүй.

Хэрэглэгч2022-09-09 18:55:05

Өдөрт 3 удаа уу гэсэн , хоолны өмнө үү хойно уу

Их эмч2022-09-10 21:55:47

Сайн байна уу. Хооллох үедээ хамт хэрэглэнэ.Усаар даруулна

Хэрэглэгч2022-09-09 18:54:36

Хоолны дараа эсвэл өмнө яг хэдийг уух вэ?

Их эмч2022-09-10 21:56:02

Сайн байна уу.

Их эмч2022-09-10 21:56:01

Сайн байна уу.

Хэрэглэгч2019-11-08 17:12:26

ene emig zajilj uuhuu shuud zalgij usaar dariulj uuh uu

Хэрэглэгч2018-12-29 18:45:25

Лаа хэлбэрээр байгаа юу? Хаанаас олж болох бол

Их эмч2018-12-29 18:45:25

Сайн байна уу Манай салбаруудаар лаа хэлбэрээр байхгүй байна. Бусад эмийн сангуудын мэдээлэл манайд байхгүй байгаа. Баярлалаа

Хэрэглэгч2018-12-26 18:50:07

Лаа хэлбэрээр байгаа юу? Хаанаас олж болох бол

Их эмч2018-12-26 18:50:07

Сайн байна уу,байхгүй байгаа.Баярлалаа.

Хэрэглэгч2018-11-02 16:43:25

Сайн байна уу? Хүүхдийн маань шээс шарлаж гараад бхын цааш нь хэрэглэж болох уу.

Их эмч2018-11-02 16:43:25

сайн байна уу та эмчдээ үзүүлээрэй Бусад бүх эмийн нэгэн адилаар Сульфасалазин ч мөн гаж нөлөө үзүүлнэ. o Тунг багасгах буюу эмчилгээг зогсоох шаардлагатай гаж нөлөө хоьор үүсдэг. Маш ховор тохиолдолд сульфасалазин нь цусны эсүүдийн тоо илэрхий цөөрөх, элэг болон бөөр гэмтээхг, мэдрэлийн эурвал болон ялангуяа арьсны талаас хүнд хэлбэрийн хэт мэдрэгшилтийн урвал үүсэх шалтгаан болж болзошгүй. Хэрэв цаг тухайд нь зөв танин тохиромжтой арга хэмжээ авч чадвал ихэнх гаж нөлөөг арилгаж болно. Хэрэв танд доор дурьдсан урвалын аль нэг нь илэрвэл эмчлэгч эмчдээ яаралтай мэдэгдэж зөвөлгөө авах хэрэгтэй. Үүнд: загатнах, туурах, арьс хогжруутах буюу хорсох, амьсгал бачуурах буюу юм залгиж чадахгүй болох, зовхи, нүүр болон биеийн бусад хэсгээр хавагнах, шалтгаангүйгээр халууран чичрэх, ер бусаар ядрах, царай цонхийх, хэвлийгээр хүчтэй өвдөх, шарлах, арьсанд цус хуралт үүсэх, ялигүй юманд хөхрөлт үүсэх буюу төв мэдрэлийн системийн үйл ажиллагааны алдагдал (толгой эргэх, чих шуугих, хөдөлгөөний тэнцвэр алдагдах, татах, нойрмоглох, сэтгэлээр унах болон хий үзэгдэл илрэх) зэрэг болно. o Сульфасалазины ихэнх гаж нөлөө хүчтэй бус илэрдэг. Харьцангуй олонтоо тохиолддог гаж нөлөөд нь ходоод гэдэсний үйл ажиллагааны хямрал (ялангуяа дотор муухайрах, бөөлжих, хоолны дуршил буурах), биеийн температур нэмэгдэх болон толгой өвдөх явдал болно. Эмчилгээний үед шээс болон зөөлөн контакт линз улаан шар өнгөтэй болох, мэдрэлийн өөрчлөлт болон эрэгтэй хүний үр тогтоох чадвар буурах зэрэг эмгэгшил илэрч болно. Дээрх гаж нөлөө нь эмийн тунг багасгах буюу эмчилгээг завсарлахад аяндаа арилдаг. o Хэрэв танд дээр дурьдсан гаж нөлөөнөөс өөр ямар нэг гаж нөлөө илэрвэл эмчлэгч эмч болон эмийн санчид хандан зөвлөгөө аваарай. баярлалаа

Хэрэглэгч2018-09-27 16:14:48

энэ эм хөнгөлттэй эмийн жагсаалтад байдаг болов уу

Их эмч2018-09-27 16:15:22

сайн байна уу та харъяа өрхийн эмнэлэгээсээ асуугаарай баярлалаа

Хэрэглэгч2018-04-01 01:05:34

SAIN bnu manai oxin 5n sartai yuma ene emig 1ig 2rvxubaj sar og gesen . GAJ urbal ni gaigvi bga bvdvvn gedesni vrebseltei yuma

Их эмч2018-04-01 01:05:34

сайн байна уу? эмчийнхээ заавраар ууж болно оо. баярлалаа