

Мезимфорте 3500ед+7500ед+375ед №20 Шахмал
8,200₮
Гишүүнчлэлийн үнэ :

-5%-410₮

-6%-492₮

-8%-656₮
Тоо ширхэг :
Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй
Хоол боловсруулах үйл ажиллагааны өөрчлөлтийн зэргээс хамаарч тунг өвчтөн бүрт өвөрмөц тогтооно.Насанд хүрэгсдэд (өөр ямар нэгэн эм хэрэглэх заавар байхгүй үед) 1-2 шахмалаар зажлалгүйгээр хангалттай хэмжээний шингэнээр даруулж хооллох үед ууна. Хүүхдэд эмчийн заавраар хэрэглэнэ.
Бэлдмэл нойр булчирхайн гадаад шүүрлийн үйл ажиллагааны дутагдлын үед түүнийг нөхнө. Панкреатины найрлага дахь амилаза, липаза, протеаза зэрэг фермент нь нүүрс ус, өөх тос, уургийн боловсруулалтыг хөнгөвчилж тэдгээрийн нарийн гэдэсний ханаар бүрэн шимэгдэх явцыг нөхцөлдүүлнэ
панкреатин, бага идэвх бүхий липаза 10000ЕД Ph.Eur, амилаза 7500ЕД Ph.Eur, протеаза 375ЕД Ph.Eur
Бэлдмэлийг хэрэглэх үед харшлын урвал илэрч болно. Өндөр тунгаар удаан хугацаагаар хэрэглэж байгаа тохиолдолд цус болон шээсэн дэх шээсний хүчлийн хэмжээ ихсэнэ. Бэлдмэлийн найрлага дахь бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг хүмүүс, нойр булчирхайн цочимог үрэвсэл, нойр булчирхайн архаг үрэвслийн хурцдал үе зэрэгт тус тус хэрэглэхийг цээрлэнэ.
Асуулт хариулт
Хэрэглэгч2025-04-22 20:25:33
Хоолны хордлогын үед ууж болох уу
Их эмч2025-04-22 20:28:42
Сайн байна уу. Хэрэглэж болноо нэмэлтээр шингэн нөхөх хордлого тайлах эм давхар хэрэглэнэ
Хэрэглэгч2025-03-24 00:18:17
өглөө өлөн дээрээ уух уу эсвэл юм идчихээд уух уу?
Их эмч2025-03-24 00:19:58
Сайн байна уу. Хоолны дараа ууна
Хэрэглэгч2025-03-18 11:47:08
hi 1ой 9 сартай хүүхдэд өгж болох уу
Их эмч2025-03-18 12:12:17
Сайн байна уу. Өгөхгүй ээ
Хэрэглэгч2025-03-18 11:45:40
hi 1ой 9 сартай хүүхдэд өгж болох уу
Их эмч2025-03-18 12:12:21
Сайн байна уу. ,
Хэрэглэгч2025-03-17 17:58:39
Хэвлийн баруун хэсгээр өвдөөд бна энэ эмийг ууж болохуйц хөдлөхөд татаад бна
Их эмч2025-03-17 18:04:21
Сайн байна уу. эмчид хандана уу
Хэрэглэгч2025-03-16 23:07:08
Жирэмсэн хүн ууж болох уу
Их эмч2025-03-16 23:09:16
Сайн байна уу. боломжгүй хэрэглэх шаардлагатай тохиолдолд зөвхөн эмчийн заавраар хэрэглэнэ
Хэрэглэгч2025-03-10 20:08:31
Хоолны өмнө уух уу дараа нь уудаг уу
Их эмч2025-03-10 20:27:18
Сайн байна уу. Хоолны дараа ууна
Хэрэглэгч2025-03-09 12:10:32
2 цагын өмнө хоол идсэн хрин одо өлсөд бна
Их эмч2025-03-09 12:12:02
Сайн байна уу. ,
Хэрэглэгч2025-03-09 12:07:41
2 цагийн өмнө хоол идсэн харин одоо өлсөд байна яаж бна
Их эмч2025-03-09 12:12:05
Сайн байна уу. ,
Хэрэглэгч2025-03-09 12:06:14
2 цагийн өмнө хоол идсэн харин одоо өлсөөд байна яааж байна
Их эмч2025-03-09 12:11:56
Сайн байна уу. Дотрын эмчид хандана уу
Хэрэглэгч2025-03-04 09:12:43
sn bnuu ene emiig ugluu uuj boloh uu?
Их эмч2025-03-04 09:24:54
Сайн байна уу. 1-2 шахмалаар зажлалгүйгээр хангалттай хэмжээний шингэнээр даруулж хооллох үед ууна
Хэрэглэгч2024-10-15 20:35:03
Бөөлжөөд, юм идэж чадахгүй байгаа хүн ууж болох уу? Өдөржин бөөлжөөд, цөсөөрөө бөөлжиж эхэлсэн
Их эмч2024-10-15 20:38:28
Сайн байна уу. Бэлдмэл нойр булчирхайн гадаад шүүрлийн үйл ажиллагааны дутагдлын үед түүнийг нөхнө. Панкреатины найрлага дахь амилаза, липаза, протеаза зэрэг фермент нь нүүрс ус, өөх тос, уургийн боловсруулалтыг хөнгөвчилж тэдгээрийн нарийн гэдэсний ханаар бүрэн шимэгдэх явцыг нөхцөлдүүлэх үйлчилгээтэй эм тул ЭМЧИД ҮЗҮҮЛЭН зөвлөгөө авна уу
Хэрэглэгч2024-10-15 20:33:15
Бөөлжөөд, юм идэж чадахгүй байгаа хүн ууж болох уу? Өдөржин бөөлжөөд, цөсөөрөө бөөлжиж эхэлсэн
Их эмч2024-10-15 20:38:52
Сайн байна уу.
Хэрэглэгч2024-10-14 02:15:20
Уусны дараа хэр удаж байж үр дүнгээ өгдөг вэ?
Их эмч2024-10-14 08:40:55
Сайн байна уу.
Хэрэглэгч2024-10-09 12:12:14
Сайн байна уу ходоод хамгаалах зорилгоор хэрэглэгддэг үү?
Их эмч2024-10-09 12:52:00
Сайн байна уу. Ходоод хамгаалах үйлчилгээ байхгүй.
Хэрэглэгч2024-08-24 16:41:35
Хоолны шингэц сайжруулахад ямар тунгаар уух вэ?
Их эмч2024-08-24 16:45:28
Сайн байна уу. Хоол боловсруулах үйл ажиллагааны өөрчлөлтийн зэргээс хамаарч тунг өвчтөн бүрт өвөрмөц тогтооно.Насанд хүрэгсдэд (өөр ямар нэгэн эм хэрэглэх заавар байхгүй үед) 1-2 шахмалаар зажлалгүйгээр хангалттай хэмжээний шингэнээр даруулж хооллох үед ууна. Хүүхдэд эмчийн заавраар хэрэглэнэ.
Хэрэглэгч2024-08-15 22:40:09
Хөхүүл хүн ууж болох уу
Их эмч2024-08-15 23:25:15
Сайн байна уу. Эмчийн заавраар ууж болно
Хэрэглэгч2024-08-08 16:14:52
Нойр булчирхайд хэд хоног уух бэ?
Их эмч2024-08-08 17:45:33
Сайн байна уу.
Хэрэглэгч2024-07-26 18:48:55
Harshiliim urwal ilersen bol ooroo namjaad gaigui boloh uu bi medehgui neg udaa uuchihsan hvvhed deer yum tuurchihlaa harshiliim urwal ilerne gedgiig n medsengui
Их эмч2024-07-26 19:01:25
Сайн байна уу. та харьяа дүүргийн эрүл мэндийн газарт хандах хэрэгтэй
Хэрэглэгч2024-05-08 21:05:21
Жирэмсэн үед ходоодонд ууж болох эмийн жагсаалт гэж байгаа юу?
Их эмч2024-05-08 22:11:32
Сайн байна уу. байхгүй ээ, хяналтын эмчдээ хандана уу баярлалаа
Хэрэглэгч2024-04-30 01:34:46
1 нас 5 сартай хүүхдэд хоёр хуваагаад өгч болох болов уу?
Их эмч2024-04-30 07:30:35
Сайн байна уу. Хүүхдэд эмчийн заавраар хэрэглэнэ.
Хэрэглэгч2024-03-14 17:20:01
Жирэмсэн үед ууж болох уу ?
Их эмч2024-03-14 20:17:36
Сайн байна уу. эмчийн заалтаар хэрэглэнэ.
Их эмч2024-03-14 20:17:11
Сайн байна уу. Жирэмсэн эмэгтэйд Мезим® форте бэлдмэлийг хэрэглэсэн хангалттай судалгаа байдаггүй. Жирэмслэлт, ургийн хөгжил, төрөлт, төрсний дараах хөгжлийн талаар амьтанд хийгдсэн судалгаа хангалтгүй байдаг.
Хэрэглэгч2024-03-14 17:19:54
Жирэмсэн үед ууж болох уу ?
Их эмч2024-03-14 20:17:18
Сайн байна уу. Жирэмсэн эмэгтэйд Мезим® форте бэлдмэлийг хэрэглэсэн хангалттай судалгаа байдаггүй. Жирэмслэлт, ургийн хөгжил, төрөлт, төрсний дараах хөгжлийн талаар амьтанд хийгдсэн судалгаа хангалтгүй байдаг.
Хэрэглэгч2024-02-25 11:01:07
Өтгөн хаталтанд үр дүнтэй юу
Их эмч2024-02-25 14:56:59
Сайн байна уу. Хоол боловсруулах тогтолцооны алдагдалтай үед хэрэглэж болно
Хэрэглэгч2024-01-26 13:10:36
Гүйлгээд байгаа хүн ууж болхуу
Их эмч2024-01-26 14:17:47
Сайн байна уу. Хоол боловсруулах тогтолцоо хямралтай үед хэрэглэж болно.
Хэрэглэгч2024-01-23 14:36:14
нойр булчирхай өвдөөд байгаа хүн ууж болох уу
Их эмч2024-01-23 15:53:09
Сайн байна уу. Хоол боловсруулах үйл ажиллагааны өөрчлөлтийн зэргээс хамаарч тунг өвчтөн бүрт өвөрмөц тогтооно.
Хэрэглэгч2024-01-23 14:36:12
нойр булчирхай өвдөөд байгаа хүн ууж болох уу
Их эмч2024-01-23 15:53:14
Сайн байна уу. Хоол боловсруулах үйл ажиллагааны өөрчлөлтийн зэргээс хамаарч тунг өвчтөн бүрт өвөрмөц тогтооно.
Хэрэглэгч2023-12-06 08:36:18
Ам их цангах юм. Ер нь уугаад байх уу? Энэ эмээ
Их эмч2023-12-06 08:39:27
Сайн байна уу. Өөр эмээр орлуулах тухай хяналтын эмчээсээ асуугаарай.
Хэрэглэгч2023-12-06 08:36:02
Ам их цангах юм. Ер нь уугаад байх уу? Энэ эмээ
Их эмч2023-12-06 08:39:22
Сайн байна уу. Өөр эмээр орлуулах тухай хяналтын эмчээсээ асуугаарай.
Хэрэглэгч2023-11-20 21:24:20
Цөсний хүүдий авахуулсан байнга хэрэглэж болох уу?
Их эмч2023-11-21 01:57:12
Сайн байна уу. Хяналтны эмчийн зааврын дагуу ууна.
Хэрэглэгч2023-11-06 17:13:14
Хөхүүл 2 сар гарантай хүүхэдтэй ууж болох уу хоолны шингэц муу юмаа
Их эмч2023-11-06 17:21:31
Сайн байна уу. эмчийн заавраар хэрэглэнээ
Хэрэглэгч2023-07-01 18:51:00
Сайн бну 22 нед жирэмсэн ууж болхуу
Их эмч2023-07-01 19:51:36
Сайн байна уу. эмчийн заалтаар хэрэглэнэ
Хэрэглэгч2023-05-03 08:14:57
3настай хүүхэд ямар тунгаар уух вэ
Их эмч2023-05-03 08:29:44
Сайн байна уу. Хүүхдийн эмчид үзүүлээрэй бэлдмэлийн тунгийн асуудлыг эмч шийднэ.
Хэрэглэгч2023-05-03 08:13:56
3настай хүүхэд ямар тунгаар уух вэ
Их эмч2023-05-03 08:29:55
Сайн байна уу. Хүүхдийн эмчид үзүүлээрэй бэлдмэлийн тунгийн асуудлыг эмч шийднэ.
Хэрэглэгч2023-05-03 08:13:52
3настай хүүхэд ямар тунгаар уух вэ
Их эмч2023-05-03 08:30:04
Сайн байна уу. Хүүхдийн эмчид үзүүлээрэй бэлдмэлийн тунгийн асуудлыг эмч шийднэ.
Хэрэглэгч2023-04-14 16:40:31
жирэмсэн ууж болох уу
Их эмч2023-04-14 20:06:00
Сайн байна уу. Болгоомжлол: Жирэмсэн үед панкреатиныг хэрэглэх талаар бүрэн судлагдаагүй. Иймээс бэлдмэлийн эхэд үзүүлэх эмчилгээний үр нөлөө нь урагт үзүүлэх сөрөг нөлөөнөөс илүү шаардлагатай тохиолдолд л зөвхөн хэрэглэж болно
Хэрэглэгч2020-12-05 20:10:08
Амоксилав нольпаза эмтэй цуг хэрэглэж болох уу өдөрт хэдийг уух вэ
Хэрэглэгч2020-12-05 20:10:07
Амоксилав нольпаза эмтэй цуг хэрэглэж болох уу өдөрт хэдийг уух вэ
Хэрэглэгч2020-12-05 20:09:56
Амоксилав нольпаза эмтэй цуг хэрэглэж болох уу өдөрт хэдийг уух вэ
Хэрэглэгч2020-12-05 20:09:50
Амоксилав нольпаза эмтэй цуг хэрэглэж болох уу өдөрт хэдийг уух вэ
Их эмч2020-12-05 20:20:04
Сайн байна уу. Болноо нойр булчирхайнаас ялгарах ферментийг нөхөж хоол боловсруулалтанд нөлөөлдөг ба өдөрт 1-2 удаа хооллох үедээ ууна.
Хэрэглэгч2020-11-18 00:14:05
6sartai jiremsen hvn uuj boloh uu
Хэрэглэгч2020-09-21 20:09:15
4 сартай хүүхдэд өгч болохуу
Их эмч2020-09-22 09:54:23
Сайн байна уу. болохгүйээ баярлалаа
Хэрэглэгч2020-08-10 11:21:06
1 настай хүүхдэд таллаж өгөх үү
Их эмч2020-08-10 13:57:42
Сайн байна уу. эмчийн зааврын дагуу уулгана. Баярлалаа
Хэрэглэгч2020-06-19 16:57:07
жирэмсэн хүн ууж болох уу цөсний чулуутай
Их эмч2020-06-19 18:12:10
Сайн байна уу. Хяналтын эмчдээ хандаарай. Баярлалаа
Хэрэглэгч2020-05-14 12:33:08
Хооллох үед гээд байга нь хооллосоны дараа гэсэн үг үү эсвэл хоол идэж байхдаа гэсэн үг үү
Их эмч2020-05-14 14:35:43
Сайн байна уу. хоол идсэний дараа шууд ууж хэрэглэнэ
Хэрэглэгч2020-02-03 22:58:06
Сайн бна уу 2 сартай хүүхдэд 4/1-ээр өгч болох уу
Их эмч2020-02-04 12:08:01
Сайн байна уу. Болохгүй.
Хэрэглэгч2019-11-13 21:14:47
1ойтой хүүхдэд өгч бодох уу яаж өгөх вэ
Хэрэглэгч2019-11-01 16:17:22
бие яагаад хуурайшиж гарын хуруунууд хагардаг вэ
Их эмч2020-03-04 14:16:44
Сайн байна уу. Олон төрлийн шалтгаантай байдаг. Та эмчид үзүүлж шинжилгээ өгөөрэй.
Хэрэглэгч2019-01-31 18:10:59
Их эмч2019-01-31 18:10:59
Сайн байна уу.
Хэрэглэгч2019-01-13 04:47:58
сайн байна уу. ѳѳх тостой хоол шингэдэггүй хүн хжржглэж болох уу хэрхэн хэрэглэх вэ
Их эмч2019-01-13 04:47:58
сайн байна уу? 1 ширхэгээр өдөрт 2-3 удаа ууж болно баярлалаа
Хэрэглэгч2018-12-19 18:39:55
sain bnuu odoo 8-9nedeltei jiremsen ymaa мезим форте ууж болох бол уу
Их эмч2018-12-19 18:39:55
Хяналтын эмчийн зааваргүй ямар нэгэн эмийн бүтээгдэхүүн хэрэглэхгүй.
Хэрэглэгч2018-09-27 02:56:39
7 настай хүүхэд гэдэс нь их хямралтай байдаг юм. Өтгөн нь хатдаг сүүлийн үeд аюулхай дээр нь хөндүүр амнаас нь эвгүй үнэр гараад байгаа. Энэ мeзим фортыг өгч блохуу. ямар эм өгвөл зүгээр вэ. зөвлөгөө өгөөч
Их эмч2018-09-27 02:56:39
Сайн байна уу? Эхлээд эмчид үзүүлэн оношлогоо шинжилгээ хийлгэсний дараа эмчилгээ хийгээрэй.Баярлалаа.
Хэрэглэгч2018-09-07 08:30:51
Huhuul hun uuj bolohu
Их эмч2018-09-07 08:30:51
Шаардлагатай ториолдолд эмчийн зөвөлгөөгөөр ууна.
Хэрэглэгч2018-08-19 17:37:27
Сайн байна уу? Энэ эмийг 21 хоногтой нярайд өгч болохуу? Гэдэс нь дүүрээд шарлалттай бгаа
Их эмч2018-08-19 17:37:27
сайн байна уу гэдэсний дүүрэнгид боннисан бонниспазм гэх эмнүүдийн өгдөг байгаа.баярлалаа
Хэрэглэгч2018-08-15 08:37:15
Hooloo hetryysnees bolood hodood uvdson tohioldold hooli daraa uuj boloh uu
Их эмч2018-08-15 08:37:15
Сайн байна уу хоол шингээлтэнд оролцдог нойр булчирхайны фермент байгаа хоолны шингээлт алдагдсан үед хоолны үеэр эсвэл хоолноос өмнө ууна
Хэрэглэгч2018-08-06 21:44:34
Sainbnuu?Gedes duureel hool shingehgui bgn.Gedesnii duureng zugeer boloh bolow uu
Их эмч2018-08-06 21:44:34
сайн байна уу хоолны шингэц сайжруулах зорилгоор хэрэглэж болно баярлалаа
Хэрэглэгч2018-08-06 21:44:08
Sainbnuu?Gedes duureel hool shingehgui bgn.Gedesnii duureng zugeer boloh bolow uu
Их эмч2018-08-06 21:44:08
сайн байна уу хоолны шингэц сайжруулах зорилгоор хэрэглэж болно баярлалаа
Хэрэглэгч2018-04-01 03:41:39
Сайн байна уу мезим форте-г хооллохын өмнө ба хооллох үедээ уусны ялгаа юу бдым бол
Их эмч2018-04-01 03:41:39
сайн байна уу байхгүй ээ хоол боловсруулалтыг дэмждэг. хооллох үед, хоолны өмнө аль алинд нь ууж болно. баярлалаа
Хэрэглэгч2017-12-13 22:51:49
Сайн байна уу. Одоо 3 сартай жирэмсэн юмаа. Энэ эмийг ууж болох уу?
Их эмч2017-12-13 22:51:49
сайн байна уу жирэмсний яналтын эмчийн зааврын дагуу хэрэглээрэй.баярлалаа
Хэрэглэгч2017-12-13 22:48:58
Сайн байна уу. Одоо 3 сартай жирэмсэн юмаа. Энэ эмийг ууж болох уу?
Их эмч2017-12-13 22:48:58
сайн байна уу жирэмсний хяналтын эмчийн заавраар уугаарай.баярлалаа
Хэрэглэгч2017-12-01 19:50:11
Сайн байна уу, 7 сартай жирэмсэн ууж болох уу? Ямар тунгаар уувал зүгээр вэ? Баярлалаа.
Их эмч2017-12-01 19:50:11
сайн байна уу 1ш-р өдөрт 2-3удаа хооллох үедээ ууна.
Хэрэглэгч2017-03-08 19:07:37
9 сартай хүүхэдэд өгч болох уу яаж уух вэ хоолондоо дургүй биш хирнээ шингэх баагаад бас гулигаад бна
Их эмч2017-03-08 19:07:37
Сайн байна уу, 9 сартай хүүхдэд суулгалтанд өгч болохгүй. Зайлгүй эмчид хандаж эмчилгээ хийлгээрэй.
Хэрэглэгч2017-03-01 10:54:55
Ходоод базлалтын үед ууж болох уу? Өөр ямар эм уух вэ?
Их эмч2017-03-01 10:54:55
Сайн байна уу, эмчид үзүүлж байж эмчилгээ бичүүлнэ хамаагүй өвчин намдаах эм зөвлөхгүй
Хэрэглэгч2017-02-27 21:02:56
2сар гарантай жирэмсэн ууж болох уу
Их эмч2017-02-27 21:02:56
Сайн байна уу болохгүй. Жирэмсний эхний 3 сартайд хэрэглэх заалттай эм байхгүй. Баярлалаа
Хэрэглэгч2016-12-17 03:36:32
sartai nyrai huuhedtei eh uuj boloh ymu
Их эмч2016-12-17 03:36:42
Сайн байна уу, зааварт бол хориглосон юм алга байна гэхдээ та хяналтын эмчээрээ бичүүлэрэй
Хэрэглэгч2016-10-31 06:13:55
hi. хоолны шингэц муу байгаа 10 сартай хүүхдэд ямар хэмжээгээр хэдэн цагаар өгөх вэ.
Их эмч2016-10-31 06:13:55
Сайн байна уу. Хүүхдэд уулгах шаардлагатай бол эмчид үзүүлээд эмчийн зааврын дагуу уулгана.
Хэрэглэгч2016-10-31 06:13:21
hi. хоолны шингэц муу байгаа 10 сартай хүүхдэд ямар хэмжээгээр хэдэн цагаар өгөх вэ.
Их эмч2016-10-31 06:13:21
Сайн байна уу. Хүүхдэд уулгах шаардлагатай бол эмчид үзүүлээд эмчийн зааврын дагуу уулгана.
Хэрэглэгч2016-10-31 01:44:05
Креоныг хэдийд яаж уудаг юм бэ
Их эмч2016-10-31 01:44:05
Сайн байна уу, Хүүхэд болон насанд хүрэгчдийн нойр булчирхайн гадаад үйл ажиллагааны дутмагшлын үед орлуулах эмчилгээнд хэрэглэгдэнэ. Бэлдмэлийн тунг өвчний хүнд хөнгөн болон хоолны найрлагаас хамааруулан хувь хүнд тохируулан сонгоно. Капсулыг хоол идэх үедээ буюу хооллох бүрийн дараа (хөнгөн зууш г.м.) зажлаж залгилгүйгээр хангалттай хэмжээний шингэнээр даруулан бүхлээр нь залгиж ууна.Залгихад төвөгтэй байвал капсулыг болгоомжтой нээн бичил микросферүүдийг зажилдаггүй буюу хүчиллэг амтгүй хүнсэнд нэмнэ.Тухайлбал: Алимны нухаш буюу жимсний шүүс (ph<5,5). Капсулын агууламжыг халуун хүнсэнд хийж болохгүй.
Хэрэглэгч2016-04-20 18:57:21
Манай найз ене эмнээс 10г уучлаа зугээр уу хариу
Их эмч2016-04-20 18:57:21
Сайн байна уу та эмчийн зөвлөгөө аваарай
Хэрэглэгч2016-04-20 18:56:48
Манай найз ене эмнээс 10г уучлаа зугээр уу хариу
Их эмч2016-04-20 18:56:48
Сайн байна уу яаралтай эмчийн зөвлөгөө авах хэрэгтэй
Хэрэглэгч2016-04-11 19:47:04
Sain bna uu, 8 nedeltei jiremsen hun uuj boloh uu?
Их эмч2016-04-11 19:47:04
Сайн байна уу хэрэглэж болохгүй
Хэрэглэгч2016-03-07 13:50:33
Хоолны өмнө хэдэн минутийн өмнө уух вэ??
Их эмч2016-03-07 13:50:33
Сайн байна уу 1-2 шахмалаар зажлалгүйгээр хангалттай хэмжээний шингэнээр даруулж хооллох үед ууна.Баярлалаа
Хэрэглэгч2015-12-30 10:46:22
7 сартай Жирэмсэн эх ууж боллх уу
Их эмч2015-12-30 10:46:22
Сайн байна уу ууж болно. Эмчийн заалтаар хэрэглэнэ. Баярлалаа
