
Кальцемин №60 Bayer
48,900₮
Гишүүнчлэлийн үнэ :

-5%-2,445₮

-6%-2,934₮

-8%-3,912₮
Тоо ширхэг :
Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй
Том хүн болон 12-с дээш насны хүүхдэд өдөрт 2 шахмалаар, юм идэхдээ уух нь зүйтэй. 12 хүртэлх насны хүүхдэд эмчийн зааврын дагуу тунг тогтоож өгнө
Янз бүрийн байршилтай хугарлын үед бороололтыг түргэсгэх зорилгоор остеохондроз ба остеоартроз зэрэг үе мөч, нурууны сөнөрөлт дистрофийн бусад өвчний эмчилгээ ба урьдчилан сэргийлэлт. Бие махбодод кальций, витамин Д3, бичил элементийн хэрэгцээ ихэссэн үед эрчимтэй өсөлт, биеийн хүчний ачаалал ихсэх тэдгээрийн дутагдлыг нөхөх зэрэгт тус тус хэрэглэнэ
Ионжуулсан кальций кальцийн цитрат ба кальцийн карбонатаас гарган авсан 250мг Витамин Д3 200МЕ Магний 40мг Цайр 7.5мг Зэс 1мг Марганец 1.8мг Бор 250мкг
Бэлдмэлийн найрлага дахь бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг хүмүүст хэрэглэхийг цээрлэнэ. Бөөрний өвчин, бөөр чулуужих өвчин, бамбайн ойролцоох булчирхайн өвчин, ясны үсэрхийлсэн хавдар зэргийн үед эмчтэй зайлшгүй зөвлөлдөнө Ходоод гэдэсний замын үйл ажиллагааны алдагдал илэрч болно өтгөн хатах, суулгах, гэдэс хийгээр дүүрэх, дотор муухай оргих, хэвлийгээр өвдөх. Цөөн тохиолдолд гиперкальциеми болон гиперкальциури илэрнэ цус болон шээсэнд кальци илүүдэл хэмжээтэй илрэх гаж нөлөө үүсэх эрсдэлтэй.
Асуулт хариулт
Хэрэглэгч2025-05-17 18:39:52
Ene 250mg uu 500mg uu
Их эмч2025-05-17 18:55:09
Сайн байна уу. кальци-250мг тунтай
Хэрэглэгч2024-08-01 16:19:30
хөхүүл хүн ууж болох уу
Их эмч2024-08-01 16:22:49
Сайн байна уу. Болно
Хэрэглэгч2023-11-25 10:38:49
5 сартай жирэмсэн хүн өдөрт хэдэн ширхэг уух вэ
Их эмч2023-11-25 10:42:36
Сайн байна уу. хяналтын эмчийн заавраар уугаарай
Хэрэглэгч2023-11-25 10:37:49
Энэ эмийг залгиж уух уу?
Их эмч2023-11-25 10:42:21
Сайн байна уу. тиймээ
Хэрэглэгч2023-04-30 18:37:36
Hi uuh geed awsn bga hedeer uuh we hohvvl hvn
Их эмч2023-04-30 20:00:18
Сайн байна уу. өдөрт 1ш ууна
Хэрэглэгч2023-04-28 19:03:30
Snu hohvvl hvn odriin 1 shirhegeer uuj boloh uu
Их эмч2023-04-29 01:54:45
Сайн байна уу. эмчийн заалтаар хэрэглэнэ
Хэрэглэгч2023-04-28 19:02:25
Сайн байна уу хөхүүл юмаа эмчээс асуухгүй хэрэглэх гээд авчихсан юмаа өдрийн хэдээр уух вэ Хүүхэд маань санвит д3 ууж байгаа би кальцмин уувал хөхний сүүгээр дамжин тун хэтэр нь гэж байх уу
Их эмч2023-04-29 01:57:29
Сайн байна уу Хэрэглэх арга, тун: хөхүүл үед 1 шахмалаар хоногт 2 удаа хэрэглэнэ.
Хэрэглэгч2023-04-17 12:38:56
Сайн байн уу хөхүүл хүн өдрийн хэдээр уух вэ
Их эмч2023-04-17 21:43:21
Сайн байна уу. эмчийн заалтаар хэрэглэнэ
Хэрэглэгч2023-04-14 07:47:11
Сайн байна уу? Кальцемин 500тай 1*3 гэсэн тэгэхээр өдөрт 3 удаа уух уу?
Их эмч2023-04-14 07:51:35
Сайн байна уу. хэдэн настай хүнд хэрэглэх вэ
Хэрэглэгч2023-04-07 13:03:42
Дархлаа дэмжих үү
Их эмч2023-04-07 23:16:36
Сайн байна уу. дэмжинэ
Хэрэглэгч2023-04-07 13:03:39
Дархлаа дэмжих үү
Их эмч2023-04-07 23:16:54
Сайн байна уу. тиймээ дэмжинэ
Хэрэглэгч2022-06-06 20:43:20
Xeden sartaigas jiremsen xvn uun exlex we
Их эмч2022-06-06 20:44:22
Сайн байна уу. Хяналтын эмчийн заавраар уугаарай
Хэрэглэгч2020-07-11 19:06:37
Сайн байна уу, би жирэмсэн юмаа кальцемин ууж байгамаа хоол шингэхгүй, ходоод өвдөөд байх юм ингэдэг үү?
Их эмч2020-07-12 09:50:29
Сайн байна уу. Та хоолны дараа өдрийн цагаар хэрэглээрэй. Хэрвээ тэгсэн ч зовиур илэрч байвал кальцийн тун ихдэж байж магадгүй учраас хяналтын эмчтэйгээ зөвлөөд тунг багасгаж болно.
Хэрэглэгч2020-07-01 12:28:13
Сайн байна уу, 9 настай хүүхдэд өдөрт хэдэн ширхэгээр хэдэн удаа уух вэ? Бас хэдэн өдөр уух вэ? Гарных нь өсөлтийн зооно гэмтсэн.
Их эмч2020-07-01 23:04:58
Сайн байна уу. Кальцийн хэмжээгээ үзүүлээд өдөрт хэдэн удаа уухаа эмчээр бичүүлэн хэрэглэнэ. Баярлалаа
Хэрэглэгч2018-11-17 17:22:03
Sain bnuu? Ca=2.04 D vit=<3 garsan. D-n emchilgeenii tungaa uuj duussan, emch Ca uugaarai gsn ymaa, ene Ca-g uuj boloh bolvu? 500mg-g avsan udriin 2r uuh bodoltoi bga, hariu ugnuu bayrlla (22nastai)
Их эмч2018-11-17 17:22:03
сайн байна уу? ууж болно. хоногт 1 ширхэгээр ууна
Хэрэглэгч2018-08-24 15:07:33
Хөхүүл хүн ууж болох уу
Их эмч2018-08-24 15:07:33
сайн байна уу? ууж болно оо баярлалаа
Хэрэглэгч2018-08-19 17:51:13
Сайн байна уу жирэмсний 23н недельтэй үед өдрийн хэдээр уух вэ? 1 үү 2 уу? Эмч өөр кальци зөвлөсөн боловч энийг уух гэсэн юм
Их эмч2018-08-19 17:51:28
сайн байна уу 1 ширхэгээр өдөрт 2 удаа ууна баярлалаа
Хэрэглэгч2018-06-08 04:26:41
кальцемин уугаарай гэсэн одоо 6 сартай жирэмсэн. энэ мөнүү тэр нь
Их эмч2018-06-08 04:26:41
Сайн байна уу,мөн.Баярлалаа.
Хэрэглэгч2018-03-31 08:10:42
Сайн байна уу. Жирэмсний 5 сартай. Кальцемин өдөрт 1ээр уух уу. Хоол идсэний дараа уух уу? Өдрийн аль цагаар уувал тохиромжтой бэ
Их эмч2018-03-31 08:10:42
сайн байна уу хооллох үедээ цуг уудаг. тэгэхээр өдөр юмуу оройн хоолны үед ууж болно баярлалаа
Хэрэглэгч2018-03-16 20:59:51
Eregtei hun uuj bolhu
Их эмч2018-03-16 20:59:51
Сайн байна уу кальци болон бусад эрдэсийн дутагдалтай байгаа тохиолдолд ууж болноо насанд хүрэгчид өдөрт 2 удаа хоолны дараа ууна
Хэрэглэгч2018-03-02 02:21:50
Кальцемин адванс -г жирэмсэн эх хэрэглэж болох уу? юунп сайн кальц вэ
Их эмч2018-03-02 02:21:55
сайн байна уу сайн байна уу зөвхөн эмчийн заалтаар хэрэглэнэ.
Хэрэглэгч2018-01-12 19:20:03
жирэмсэн, эмч болохоор 1000тай кальци өдрийн 2оор уугаарай гэсэн арай их санагдаад кальцемин адвансийг нь өдөрт 2оор ууж байгаа болох болов уу, ясжилтын цэг нь бүрэн гүйцээгүй байна гэсэн аль нь уух шаардлагатай байсан бэ
Их эмч2018-01-12 19:20:03
Сайн байна уу? Эмчийнхээ заалтыг дагах нь зүйтэй. Баярлалаа
Хэрэглэгч2017-12-09 03:34:45
Жирэмсэн ууж болохуу кальци д3 никомед оос юугаараа ялгаатай вэ
Их эмч2017-12-09 03:34:45
сайн байна уу кальци,вит-Д тун нь жаахан ялгаатай байгаа жирэмсэн бол кальцемин уугаарай.
Хэрэглэгч2017-07-27 06:01:37
Яс хугараад хадуулсан үед хэрэглэж болох уу
Их эмч2017-07-27 06:01:45
Сайн байна уу,Хугарал бэртэлд кальцийн бэлдмэл хэрэглэж болно.
Хэрэглэгч2017-06-29 03:40:48
Эмний талаарх мэдээллүүд чинь бүрэн бус байх юмаа.илүү дэлгэрэнгүй тайлбарлаж байвал зохистой. Ж.нь: уг эмийг их хэмжээний усаар эсвэл сүү,йогуртаар даруулж уух нь үр дүнтэй гэж гадаад эмний тайлбарууд дээр байна.
Их эмч2017-06-29 03:40:48
Сайн байна уу,Их хэмжээний усаар даруулж хоолны дараа ууна.Энэ эмийг албан ёсоор оруулж ирж байгаа компанийн эмийн танилцуулганд тийм заавартай байна.
Хэрэглэгч2017-04-26 08:22:11
Залгих уу зажилах уу яаж уух вэ
Их эмч2017-04-26 08:22:11
Сайн байна уу? Их хэмжээний усаар даруулан шууд залгиж ууна. Баярлалаа
Хэрэглэгч2017-01-24 01:18:15
Сайн байна уу.Өдрийн 1ээр хэд хоног уувал зохистой вэ?
Их эмч2017-01-24 01:18:15
Сайн байна уу. Са-ийн дутагдалын байдлаас хамаараад 1-3 сар ууна.
Хэрэглэгч2017-01-20 08:47:39
31-32 долоо хоногтой 1*2 гэдгийг ингэж ойлгоод 2 ширхэгээр өдөрт 1 удаа ууж байгаа болох юмуу
Их эмч2017-01-20 08:47:39
Сайн байна уу, 1 ширхэгээр өдөрт 1 удаа ууна, Баярлалаа баяртай
