ЭмГоо сайханЭэж ба хүүхэдЖор илгээхШинэЭМДаатгалаар авахЗахиалга хянах

Кальцемин адвансе №120 Bayer

79,800

Гишүүнчлэлийн үнэ :

Basic

-5%-3,990

Үнэ
75,810
Gold

-6%-4,788

Үнэ
75,012
Platinium

-8%-6,384

Үнэ
73,416

Тоо ширхэг :

Хоумланд (0.17ш)Байршил харах

Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй

12-оос дээш насны хүүхэд болон насанд хүрэгсдэд: өдөрт 1-2 удаа, нэг шахмалаар хоолны үеэр ууж хэрэглэнэ. Бөөрний үйл ажиллагааны өөрчлөлттэй өвчтөн, Кальци болон витамин Д-ын дутагдлыг нөхөх зорилгоор хэрэглэх үед ээлж эмчилгээний үргэлжлэх хугацаа нь дунджаар 4-6 долоо хоногоос багагүй байна.Ясны сийрэгжилтийн урьдчилан сэргийлэлтэнд хэрэглэх үед эмчилгээний үргэлжлэх хугацаа нь  дунджаар 2 сар байх ба ясны сийрэгжилтийн эмчилгээнд 3 сар хэрэглэнэ. Жилийн хугацаанд үргэлжлэх давтан ээлж эмчилгээний тоог эмч тогтооно

Кальци, витамин Д болон бичил элементүүдийн хэрэгцээг тохирсон хоолны дэглэмээр хангаж чадахгүй байгаа үед тэдгээрийн дутагдлыг нөхөх зорилгоор хэрэглэнэ. Ялангуяа удаан хугацааны дутагдал, тогтмол бус болон тэнцвэржүүлээгүй хооллолт,  хэрэгцээ ихсэх (ялангуяа амьдралын тодорхой үед) үед хэрэглэнэ. Хэрэгцээ ихэссэн амьдралын тодорхой үе өсвөр нас, цэвэршилтийн дараах үе, жирэмсэн болон хөхүүл үе (эмнэл зүйн заалтаар буюу эсвэл эмчийн зөвлөмжөөр), настангууд, түүнчлэн ясны сийрэгжилтийн өвөрмөц эмчилгээн дээр нэмж болон урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.
 

Үйлчлэгч бодис кальци (кальцийн цитрат ба кальцийн карбонат) 500 мг, витамин D3 200 МЕ, магни (магнийн исэл) 40 мг, цайр (цайрын исэл) 7,5 мг, зэс (зэсийн исэл) 1 мг, марганец (марганцийн сульфат) 1,8 мг, бор (натрийн борат) 250 мкг.

Хэвлийн өвдөлт, биж, өтгөн хатах, суулгах, гэдэс дүүрэх, дотор муухайрах, бөөлжих, загатнах, тууралт гарах, улайх, арьс улайх, арьс үрэвсэх, загатнаатай болон загатнаагүй хэлбэрээр  тууралт гарах зэрэг гаж нөлөө илэрч болзошгүй. Жирэмсэн болон хөхүүл үед энэ бэлдмэлийг хэрэглэхийг зөвлөдөггүй

Асуулт хариулт

Хэрэглэгч2024-10-03 21:52:52

Хоолны өмнө хэрэглэх үү эсвэл дараа юу

Их эмч2024-10-03 21:58:36

Сайн байна уу. https://emonos.mn/product/7249

Хэрэглэгч2024-08-01 09:53:27

хөхүүл хүн ууж болох уу

Их эмч2024-08-01 10:22:50

Сайн байна уу. Хөхүүл үед энэ бэлдмэлийг хэрэглэхийг зөвлөдөггүй.

Хэрэглэгч2024-03-27 20:20:01

Хугацаа нь хэр урт хугацаатай байдаг вэ?

Их эмч2024-03-27 20:43:33

Сайн байна уу. Дуусах хугацаа 2025.11.22

Хэрэглэгч2023-11-22 12:11:26

жирэмсэн хүн энэ кальцемин адванс ууж болох уу? эмч өдөрт 3 удаа уухаар бичиж өгсөн

Их эмч2023-11-22 12:28:17

Сайн байна уу. Эмчийн заавраар хэрэглэнэ

Хэрэглэгч2023-04-12 14:25:49

8 сартай хөхүүл хүн ууж болох уу. гараа хугалсан байгаа

Их эмч2023-04-13 00:07:52

Сайн байна уу.эмчийн заалтаар хэрэглэнэ

Хэрэглэгч2014-09-06 09:03:10

бөөрний хавдар авхуулсан хүн кальцемин хэрэглэж болох уу?

Их эмч2014-09-06 09:03:10

Шаардлагатай тохиолдолд эмчийн заавраар хэрэглэж болно.